Саудын Араб батлан хамгаалах гэрээ зурсны дараа хуситууд газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгөв
Саудын Араб өнгөрсөн долоо хоногт Турк болон Пакистантай батлан хамгаалахын гэрээнд гарын усаг зурсан юм. Үүний дараа Йемен дэх хуситууд Саудын Арабын газрын тос боловсруулах үйлдвэрт агаарын цохилт өгсөн байна. Өнгөрсөн сард хуситууд Улаан тэнгис дэх Саудын Арабын хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хязгаарлана гэж мэдэгдсэн. Тэгж мэдэгдсэнээсээ хойш хуситууд Саудын Арабын хөлгүүд, дэд бүтцэд цохил өгч байгаа юм.
Хуситуудын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Яахья Сари мэдэгдэл хийхдээ, Жазан хот дахь “Saudi Aramco” компанийн газрын тос боловсруулах үйлдвэрт дроноор цохилт өгчээ. Тус үйлдвэр өдөрт 400 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай. Мөн хуситууд Саудын Арабын Яанбу хот дахь боомтод цохилт өгчээ.
Одоогийн байдлаар Пакистан, Турк хоёр Саудын Арабаас хуситуудын эсрэг авах арга хэмжээнд хамтран оролцох эсэх нь тодорхойгүй байна. АНУ, Израилын эхлүүлсэн дайны улмаас Ойрх Дорнодод хурцадмал нөхцөл байдал үүссэн тул суннит урсгалын шашинтай АНУ-ын холбоотон орнууд болох Саудын Араб, Пакистан, Турк нар батлан хамгаалахын гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр нэг холбоотон руу халдсан цохилтын эсрэг хамтран хариу арга хэмжээ авах юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.