Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: Хойд Солонгосоос 50 мянга хүртэл цэрэг ОХУ руу илгээж магадгүй

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ням гарагт /2026.08.09/ мэдэгдэл хийхдээ Хойд Солонгосоос 30-50 мянган цэрэг ОХУ руу нэмж илгээж магадгүй гэжээ. Зеленский “United News” телевизэд ярилцлага өгөхдөө “ОХУ-ын газар нутаг дээр хойд солонгосчууд үе үе үзэгддэг. Эхэндээ хэдэн зуугаараа дараа нь, мянга мянгаараа ирсэн. Харин одоо 30-50 мянган цэрэг ОХУ руу илгээх шийдвэр гарсан” гэсэн байна.

Цэргүүдээ ОХУ руу илгээснээр Хойд Солонгос дайны туршлага хуримтлуулж, орчин үеийн дайны стратегид суралцана. Мөн цэргээ илгээснийхээ хариуд Хойд Солонгос ОХУ-аас орчин үеийн цэргийн технологи авч байгаа юм. Ийм нөхцөл байдал үүссэн тул Өмнөд Солонгос Украинтай илүү нягт хамтын ажиллагаатай байх хэрэгтэй гэж Зеленский хэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар 2024 оны зургаадугаар сард улс орнуудаа харилцан хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан юм. Тэр цагаас хойш Хойд Солонгос ОХУ руу 20 мянга орчим цэрэг илгээсэн гэж шинжээчид тооцоолж байна.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button