Гадаад мэдээДЭЛХИЙ

“UEFA”, “CONCACAF”, “AFC” Инфантиног огцруулах хүсэлтэй байна

“FIFA”-гийн ерөнхийлөгч Жианни Инфантиног “UEFA”, “CONCACAF” болон “AFC” албан тушаалаас нь буулгах хүсэлтэй байна. Тус гурван холбоо ил захидал бичихдээ хөлбөмбөгийг захирахыг оролддоггүй харин хөлбөмбөгт үйлчилдэг удирдлагатай болохыг уриалжээ. Мөн “UEFA”, “CONCACAF”, “AFC” Инфантиног хууран мэхлэлт явуулж, итгэл эвдсэн гэж буруутгасан байна.

Инфантиног албан тушаалаас нь буулгах гэсэн хөдөлгөөн хоёр долоо хоногийн өмнөөс эхлэлтэй. Тодруулбал “FIFA” “FFE” нэртэй охин компани үүсгэж, тус компанидаа хөлбөмбөгийн ДАШТ зэрэг тэмцээнийг зохион байгуулах эрх олгохоор төлөвлөж байгаа гэж Инфантинд мэдэгдсэн юм. “FFE” компанийн 20 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчдад зарж, 4.2 тэрбум ам.доллар босгох байв. Тус компани хөрөнгө оруулах хүмүүс дунд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнерын дүү Жошуа Кушнер гэх мэт хүмүүс нэрлэгдэж байсан юм.

“FFE”-г байгуулах төлөвлөгөө хөлбөмбөгийн фэнүүд болон бүс нутгийн холбоодын дургүйцлийг ихээхэн хүргэж, шүүмжлэл дагуулсан тул Инфантино ухралт хийсэн билээ. Хамгийн хатуу шүүмжлэл гаргасан нь Европын хөлбөмбөгийн холбоодын холбоо буюу “UEFA”. “UEFA” Инфантиног хөлбөмбөгийн амин сүнсийг худалдах гэж байна хэмээн шүүмжилж, ирээдүйд болох бүх ДАШТ-ийг бойкотолно хэмээн анхааруулсан юм. Уг дуулиант хэргийн улмаас хэд хэдэн улсын хөлбөмбөгийн холбоо Инфантиног дахин ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, түүнийг огцруулах хөдөлгөөн өрнөөд байна.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button