Трамп Ираны халдлагаас эмээсэн тул онгоцноосоо хоолны машинд нуугдан гарч, өөр онгоцонд суужээ
Өнгөрсөн сард Туркийн нийслэл Анкарад НАТО-гийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан. Тус уулзалтад оролцоод буцахдаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранаас үзүүлж буй аюулгүй байдлын эрсдэлийн улмаас ерөнхийлөгчийн онгоцноосоо нуугдан гарчээ. АНУ-ын нэгэн албан тушаалтан хэлснээр Трамп ерөнхийлөгчийн онгоцноос хоол зөөдөг машинд нуугдан гарч, өөр онгоцонд суусан байна.
Трамп Турк руу Катараас бэлгэлсэн онгоцонд сууж очсон. Харин Туркт буусныхаа дараа аюулгүй байдлын улмаас хуучин ерөнхийлөгчийн онгоцонд сууж явах болно гэж албаныхан мэдээлсэн юм. Буцах үедээ Трамп хуучин ерөнхийлөгчийн онгоцонд сууж, дараа нь нууцаар гарч АНУ-ын агаарын хүчний C-32A загварын онгоц руу шилжжээ. C-32A, Катарын бэлэглэсэн болон хуучин ерөнхийлөгчийн онгоц Туркээс зэрэг АНУ руу хөдөлсөн аж.
АНУ-ын сэтгүүлч, ажилчид хуучин ерөнхийлөгчийн онгоцонд сууж нутаг буцсан. Иранаас халдлага үйлдэж магадгүй нөхцөл байдалд байхад сэтгүүлч, ажилчдыг эрсдэлтэй нөхцөл байдалд оруулсан нь шүүмжлэл дагуулж байна.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гөлөг болгожшдээ ккк
Өнгөрсөн жил тэр 1 нөхөр энэ муу хөгшин хар төгцөгиин чихиин нь биш тархииг нь цоо буудчихсан бол дэлхии ёртөнц амар амаглан байх байлаа