Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ руу зугтсан Башар аль-Ассадад Сири цаазаар авах ял оноов

Мягмар гарагт /2026.08.11/ Сирийн дөрөвдүгээр эрүүгийн шүүх ОХУ руу зугтсан Башар аль-Ассадад цаазаар авах ял оноосон байна. Тодруулбал Сири улсад 14 жилийн турш өрнөсөн иргэний дайны үеэр аль-Ассадыг дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн шүүх үзжээ. Сирийн иргэний дайны улмаас 500 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн дүрвэсэн байдаг.

Дөрөвдүгээр эрүүгийн шүүхийн шүүгч хэлэхдээ, аль-Ассад Сирийн төрийн хэрэгслийг ашиглан энгийн иргэдийг хөнөөж, тамлан, хууль бусаар хорьсон буруутай гэжээ. Шүүгч мөн аль-Ассадын дүү Махер аль-Ассад, үеэл Атеф Нажиб нарт цаазаар авах ял оноосон байна. Нажин Сирийн өмнөд хэсэгт оршдог Дара мужид гарсан бослогыг дарах ажиллагааг удирдсан буруутай гэж шүүгч үзжээ. Тус мужид гарсан бослогын улмаас Сирийн иргэний дайн үүссэн билээ.

Аль-Ассадад цаазаар авах ял оноосон талаар “Soufan Center”-ийн ерөнхий захирал Каролин Рөүз “Бодит байдал дээр цаазаар авах ял Сирид хоригдож буй Нажибт л хамаарна. Башар, Махер хоёр ОХУ-д байгаа. Москва тэднийг хүлээлгэн өгөхгүй байх магадлалтай” гэсэн юм.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button