ЭДИЙН ЗАСАГ

Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгж хувиар өсгөж 12.5 хувь болгох шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв болон эрсдлийг харгалзан үзэж дараах шийдвэрийг гаргасан талаар танилцууллаа.

Тодруулбал, Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэх,  банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувьд хүргэхээр болов. Ийнхүү төв банк 2025 оны гуравдугаар сараас хойш анх удаа бодлогын хүүг өсгөж байна. Энэхүү шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, мөн төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэхэд чиглэжээ.

Мөн долоодугаар сард улсын хэмжээнд инфляц 13 хувьд хүрээд байна.

Шатахуун, хүнс, төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Харин суурь инфляц оны эхнээс алгуур өсөж байсан бол 2026 оны долоодугаар сард хүлээлтээс бага зэрэг эрчимжив. Шатахууны үнийн өсөлт үйлдвэрлэлийн өртөг, бараа, үйлчилгээний үнэд дамжин нөлөөлөх замаар суурь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.

Харин мах, хүнсний ногооны нийлүүлэлт энэ сараас нэмэгдэж, цаашид хүнсний инфляц буурах хүлээлт хэвээр хадгалагдав. Геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан шатахууны үнэ болон нийлүүлэлтийн тодорхой бус байдал нэмэгдэхийн зэрэгцээ гадаад инфляцын төлөв төсөөлж байснаас өсөж, томоохон төв банкууд бодлогын хүүгээ өсгөх хүлээлт давамгайлж байна.

Уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ өсөж, экспортын биет хэмжээ оны эхнээс эрчимтэй нэмэгдэж байгаа нь худалдааны нөхцөлийг сайжруулах, төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлж, эдийн засгийн идэвхжилийг дэмжиж байна. Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэнээр наймдугаар сараас хүнсний инфляц саарч, шатахууны үнийн өсөлт эрчимжихгүй байх тохиолдолд ирэх оны дунд үеэс зорилтын интервалд орж, тогтворжихоор байна.

Гэвч шатахууны нийлүүлэлтийн хязгаарлалт удаан үргэлжлэх, гадаад үнийн өсөлт нэмэгдэх зэрэг инфляцыг эрчимжүүлэх эрсдэлт хүчин зүйлс өндөр хэвээр байна.

Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн дам нөлөөг хязгаарлах зорилгоор бодлогын төлөвийг чангаруулах шийдвэр гаргалаа. Цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болон гадаад, дотоод эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүгийн талаар авах дараагийн шийдвэрийг тухай бүрд гарган" гэв.

Б.АЛТАНГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголбанкны орон тоог 300 болтол нь багасга! Монголбанкны 567 ажилтан бүр 50 саяын орон сууцны урамшууллыг авбал талийж өгнө. Бусад төрийн байгууллагуудын албан хаагчид ийм урамшуулал авдаггүй юм.

Зочин
Зочин

аж ахуйн нэгжүүд яана да

Зочин
Зочин

Mongol banknii zeeliin medeelliin sand bgaa bank busiin zeeliig haatsan, bank busaas medeellee zasuulahaar huselt yvuulsan bhd medeelliig zasaj uguhgui 2 sar huleej bna. Ene mongol bankind ajil hiideg hun bnu? Bugdeeree amraad haagaad yavchihdaggui l bailtai.ene ajluudaa yaraltai hiij guitsetgeechee. Hetsuun bee.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Banknaas zeelee avmaar bnaa. Tsalin n hurehgui. Amidrah argagui hetsuu l bn daa

Холбоотой мэдээ

Back to top button