Тодруулга: 30 тагтаа барьж, шонхрын эрэлд гарсан Араб иргэдийг ₮450 мянгаар торгосон
Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд Араб улсын таван иргэн болон нэг Монгол орчуулагчийн хамтаар идлэг шонхор барихаар явж байх үедээ саатуулагдсан. Шалгалтаар 30 тагтааг байрлаж буй газартаа барьсан байсныг тогтоосон тухай мэдээлэгдсэн.
Тус иргэдэд ямар арга хэмжээ авсан талаар Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын хэсгийн төлөөлөгчөөс тодруулахад "Араб улсын таван иргэн идлэг шонхор шувуу барихаар явж байхад нь илрүүлж, саатуулсан. Шонхор барихаар зэхэж байснаас гадна 30 тооны тагтаа барьсан нь шалгалтаар илэрсэн. Бид зөрчил гаргасан иргэдийг сумынхаа Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Тэд торгуулийн арга хэмжээ авсан байх" гэх мэдээллийг өглөө.
Үргэлжлүүлэн тус сумын Байгаль орчны газартай холбогдон тодруулга авах гэсэн боловч холбогдож чадсангүй. Харин сумын Засаг даргын орлогчтой уг асуудлаар холбогдон тодруулахад "Манай аймгийн Засаг даргаас 2026 онд соёлын зориулалтаар идлэг шонхор шувууг аймгийн хэмжээнд бариулахгүй гэсэн чиглэл гарган мөрдөн ажиллаж буй. Иймд шонхор агнахаар зэхэж, хууль бусаад 30 тагтааг барьсан иргэдийг Засгийн газраас тогтоосон амьтны экологийн эдийн засгийн үнэлгээний хүрээнд торгосон. Ингэхдээ нэг тагтааг 15 мянган төгрөгөөр тооцож, нийт ₮450 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг оноосон. Идлэг шонхорыг барьсан нь тогтоогдоогүй учир тус асуудалд холбогдох арга хэмжээ аваагүй" гэв.
Ташрамд дурдахад, Монгол Улс 2026 онд соёлын зориулалтаар 350 хүртэл толгой идлэг шонхор шувуу барьж, гадаад улсад гаргах тоо хэмжээг Засгийн газрын 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 263 дугаар тогтоолоор баталжээ. Нэг идлэг шонхрыг 26 сая 100 мянган төгрөгөөр үнэлдэг бөгөөд үүний 90 хувь нь тухайн сумын төрийн сангийн орлого болдог.
Түүнчлэн Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн Байгаль орчны газрын дарга нарт батлагдсан гэрээний загварыг хүргүүлж, идлэг шонхор барих үйл ажиллагаанд гэрээ байгуулан ажиллах чиглэл өгчээ.
Шонхор барьсан тохиолдолд тусгай акт үйлдэх бөгөөд сумын нэр, барьсан идлэг шонхрын тоо, огноо, бөгж болон зүүлтийн дугаар зэрэг мэдээллийг алдаагүй бүртгэхээр гэрээний загварт тусгасан байна. Мөн актыг хоёр хувь үйлдэж, нэг хувийг тухайн суманд, нөгөөг аймгийн Байгаль орчны газарт төвлөрүүлэх зохицуулалттай.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шонхор бариагүй нь сайн ч 30 тагтаа барьсан үйлдэлд 450 мянган төгрөгийн торгууль арай бага санагдаж байна
Харин тр
Гадаадын иргэд Монголд ирээд байгальтай холбоотой хууль зөрчсөн бол иргэн харьяаллыг нь үл харгалзаад адилхан хариуцлага тооцдог байх хэрэгтэй
Shonhor barih gej ywsan humuus 30 tagtaa barisan ni bas l baigali orchnii huuli zurchsun uildel shuu
Гадаадын иргэд Монголд ирээд байгальтай холбоотой хууль зөрчсөн бол иргэн харьяаллыг нь үл харгалзаад адилхан хариуцлага тооцдог байх хэрэгтэй
Шонхор барих гэж явсан нь тогтоогдсон байхад цааш нь ямар зорилготой байсан, хэн зохион байгуулсан зэргийг нь сайн шалгах хэрэгтэй
Шонхор бариагүй нь тогтоогдоогүй учраас арга хэмжээ аваагүй нь ойлгомжтой байна, харин яагаад шонхор барих гэж явсан шалтгааныг нь тодорхой болгох хэрэгтэй
450 хан уу тоглоод байна уу наадуул чинь инээлдэж байгаашд нэг таваг хоолны мөнгө гээд инээлдэж суугаа даа
Том хахууль аваад жоохон торгосон болоод явуулчжээ
Shonhor barih gej ywsan humuus 30 tagtaa barisan ni bas l baigali orchnii huuli zurchsun uildel shuu
450 myangan tugrug geheer 30 tagtaand arai l baga hariutslaga tootsoj bga yum bish uu
Mongold irj baigaliin baylagiig ashiglah gej bgaa bol Mongoliin huuli duremig sain dagah heregtei
Shonhor barikh zovshoorolgui ywsan bol zugeer neg zurchil geed unguruuhgui hatuu hyanalt heregtei
Байгаль хамгаална гэдэг зөвхөн шонхороо хамгаалах биш шүү дээ, түүний хоол тэжээл болсон бусад амьтдыг ч хамгаалах асуудал
Монголын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа л бол гадаадын иргэн ч Монголын хуульд захирагдах ёстой
Шонхор бариагүй нь тогтоогдоогүй учраас арга хэмжээ аваагүй нь ойлгомжтой байна, харин яагаад шонхор барих гэж явсан шалтгааныг нь тодорхой болгох хэрэгтэй
Torguuli tulsun bolood l asuudal duussan gej harahgui, dahin iim zuil garahgui baih hyanalt chuhal
Хууль хэрэгжиж байгаа нь зөв. Харин торгуулийн хэмжээ үнэхээр зөрчлийнхөө хэмжээнд тохирч байгаа эсэх дээр анхаарах хэрэгтэй юм байна
mongol tagtaag barih yosgui guiranchuud, zaya muutai dord yumstai niilj eh orond mini tursun shuwuug zovoohoo boli, ulun yumnuud
100 ам.доллар... хөх инээд нь хүрч байгаа байх даа
Өө бараг шагначиж
tegheer 30n hun baritsaalj horichood barigdval uul ni bi buur hun alah gej bsiin geed helchuul torguulaal salchhiin bishuu
Тээврийн хэрэгслийг нь хураах байсан вм.
Юун бага мөнгөөр торгодог юм бэ багатай 10 юмуу 20 саяаар торгооч наад муу хулгайч нар чинь бага мөнгөөр торгуулсан дараа ингээд торгуулж болдог юм байна гээд давраад хулгай шуувгай агнах байх шүү энэ гадны улсын гар хөл болж хэдэн халтар төгрөгөөс болж эх орон аав ээж эхнэр хүүхдүүдээ зарахаас буцахгүй урвагч нарт зоруулж тусдаа хуультай болмоор байх юм даа
Энэ мууд 450,0₮ инээдэм биз арай ч дээ манайхан Монгол хүн байсан бол цагдаад хориод ….. яах болдоо та нар!!! Албадан хөөж явуулаач!!!!
Тэнэгүүд юм даа
Хууль зөрчсөн гадаадын иргэнийг албадан гаргаад дахин орох эрхийг нь хязгаарлах хэрэгтэй байх
Арай юмаа...яаж 450нмянган төгрөгийг чинь төлөх юм хэцүү ш дээ...хаха
Гэмт хэрэгт зуучилсан орчуулга хийж өгсөн унаагаар үйлчилсэн жолооч мэтийн гөлөгнүүдийг бас торгох хэрэгтэй
Торгууль 500Доллар 1000доллар болгооч Арай л бага бнаа