Хар тэнгис дэх ОХУ-ын гол үйл ажиллагааны төвд Украин цохилт өгчээ
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт /2026.08.12/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын Новороссийск боомтод цохилт өгсөн гэжээ. Тус боомт нь Хар тэнгис дэх ОХУ-ын гол үйл ажиллагааны төв билээ. Новороссийск боомт нь тус бүс нутаг дахь ОХУ-ын тэнгисийн цэргийн сүүлчийн томоохон бааз байсан юм.
Зеленский хэлснээр Украин тийрэлтэт хөдөлгүүртэй Палианится дрон, Нептун пуужин, алсын зайны удирдлагатай зэвсгүүд ашиглаж Новороссийскийн агаарын хамгаалалтын системүүд, боомтын дэд бүтцэд цохилт өгчээ. Новороссийск нь Украины дайны фронтоос 300 км орчим зайтай оршдог хот.
Украин ОХУ-ын Хар тэнгисийн флотод эрчимтэй цохилт өгсний улмаас Москва Крымийн хойгоос цэргийн объектуудаа нүүлгэн Новороссийскийг ашиглах болсон юм. Үүнээс өмнө Москва Крымийн хойг дахь Севастополийг Хар тэнгисийн флотынхоо гол бааз болгон ашигладаг байв. Киев Новороссискт цохилт өгсөн нь Москва Хар тэнгисийн флотоо татсан ч гэсэн цохилт өгөх боломжтой гэх мессежийг өгч байна гэж шинжээчид дүгнэжээ.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ амбаар тэгээд флотын үйл ажиллагааных нь төв үү тээ?
UMHII UNERTEI ALUURCH OROS HULMASUUDIIG BOLGOJ UGLUU . BUGDIIG N USTGAJ OROS HUN BOLGONIIG ALJ DUUSGAH HTEI BNA
Хуцна биз өмхий хужаагийн эрлийзээ
Эвтэй найртай энх амгалан харилцан тохиролцоод Зэрэгцээд амьдарч болох л байсан. Ганцхан Дэлхий дээр оршин байгаагаа нийт Хүн төрөлхтөн ухаараасай Шунал дайсагнал үргэлжилсээр газар тэнгэргүй дайтсаар Сөнөх болно
Украйн одоо алуулсаан.