Өнөөдөр олон улсын солгой гартнуудын өдөр тохиож байна
Жил бүрийн наймдугаар сарын 13-нд Олон улсын солгой гартнуудын өдөр тохиодог. Энэ өдөр дэлхийн хүн амын 10 хувийг эзэлдэг солгой гартнуудын онцлог, өдөр тутамд тулгардаг бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Солгой гартнуудын өдөр анх 1976 онд тэмдэглэгдэж эхэлсэн бөгөөд 1992 онд Их Британийн Left-Handers Club тус өдрийг жил бүр олон улсын хэмжээнд тэмдэглэх санаачилгыг өргөжүүлжээ.
Өдөр тутмын амьдралын олон хэрэгсэл, тоног төхөөрөмж баруун гараар ашиглахад зориулагдсан байдаг нь солгой гартнуудын хувьд хүндрэл үүсгэдэг. Тухайлбал, хайч, лааз онгойлгогч, бичгийн ширээ зэрэг энгийн хэрэглээний зүйлсийг ашиглахад тохиромжгүй байх тохиолдол бий.
Тус өдөр нь солгой гартай хүмүүсийг ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрч, өөрсдийн онцлог чадвараа тэмдэглэхийн зэрэгцээ нийгмийг тэдний хэрэгцээнд илүү анхаарал хандуулахыг уриалдаг юм.
Б.АЛТАНГЭРЭЛ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.