Монгол руу яаралтай бензин, онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцсон эсэхэд Москва дуугарсангүй
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ руу шатахуун хомсдлын асуудлаар яаралтай уулзалт, хэлэлцээ хийхээр явсан билээ. Энэ хүрээндээ Роснефть, Газпром компанийн удирдлагуудтай уулзсан.
Ингээд манай улсад энэ сарын сүүл хүртэл АИ-92 бензин 25 мянган тонн, онгоцны түлш 5000 тонныг нийлүүлэх тохиролцоо хийсэн талаар мэдэгдээд буй.
ОХУ-д одоогийн байдлаар дайны нөхцөл байдлаас шалтгаалан нефть боловсруулах үйлдвэрүүд нь ээлжлэн дроны цохилтод өртсөөр байгаа бөгөөд үүнээс шалтгаалан дотооддоо шатахууны асуудалтай хэвээр. Ийм ч учраас бензиний экспортын хоригийг 2026 оныг дуустал сунгасан юм. Уг нь Монгол Улс болон ОХУ хооронд Засгийн газар хооронд одоо хэрэгжиж буй худалдааны хэлэлцээрт тусгайлан олгосон онцгой зохицуулалтын хүрээнд шатахуун импортлон авдаг.
Г.Дамдинням сайдын зорилго нь манай улсын шатахууны нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх талаар санал солилцсон бөгөөд Оросын тал 8-р сарын дуустал 25 мянган тонныг өгөх боломжтой гэдэг дээр тохиролцож чадсан боловч энэ нь урт хугацааных биш юм.
6-р сард ОХУ-аас 186.4 мянган тонн шатахуун нийлүүлсэн боловч 7-р сард энэ хэмжээ 173 мянга болж буурсан нь дотоодын шатахууны хомсдолд ч нөлөөлсөн. Ингээд харахаар энэ буурсан 13.5 тонн шатахуунаа Орос явж, олж ирсэн болчхов. Наймдугаар сард СОР17 хуралтай холбоотойгоор манай улсын шатахууны хэрэглээ өсөх нь дамжиггүй. Тэгэхээр 7-р сарын хэрэглээнээс давах, эрэлтийг эртнээс зохицуулах шаардлага Г.Дамдиннямд тулгарч буй.
Энэ үед харин "ОХУ-ын Засгийн газраас манай улсад яаралтай бензин болон онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцсон" гэх сайдын мэдээлэлд одоог хүртэл Москва албан ёсоор хариу тайлбар хийгээгүй буюу ямар ч хариу өгөөгүй байна.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дамдинням олны хэл ам, уур уцаарийг намжаахын тулд худлаа шаасан байж ч магадгүй???
Дамбийням гуай Оростой бензин түлшний гэрээ хийж чадах болов уу? Жулдан даа. Оросууд хүлээж аваххгүй л болов уу даа. Хуучуул нь харин магадгүй.
Дамдиннямын бензиний хэлэлцээр жомбого болжээ? За за, хэд хоногоос очёрлох ч бензингүй болох юм байна!
Нөгөөө хужаагаа магтсан лалрууд хужаагаасааа шатхуунаа авааач газрын бүх баялгааал өгч байгаашдэээ
Бэлэн дэд бүтэцтэй улс орнууд л иймэрхүү хурал юмаа хийж баймаар байна, юу ч байхгүй байж бөөн зардал гаргаж, иргэдээ 2 дугаарт жагсаан байж хийх хэрэг байхгүй баймаар
Ямбийням худ яриагүй байгаа.
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
их ажил амжуулж явна даа
Ямар газраас гуйлгачлаад байгаа юм, ичмээр юм даа. Улаан цайм нэхэл дагал болохдоо яахав дээ. Өмнөх наяд наядын хулгайчид цахилгаан станц ......мэтийг саатуулан хорлогчдын гай түйтгэр шүү дээ Одоо Өөрсдөө түгжрээд гэлдэрцгээж байгаа биз дээ. Ирээдүй үрсээ боддоггүй нүгэлт хар өвөг эмгүүд ингэж хойчоо хорлодог юм. Удмын үрсдээ зүхүүлсэн , өр төлөөсийг нь барагдуулах гай үлдээж байгаа юм. Буянт буурлуудынхаа буян хишгийг эдлээд явах ариун мөртэй өвгөд эмгэдтэй нь хичнээн сайхан
Danbiijaa bur neg bj bga n hudlaa yarisan shunalaas tsaashgui pop gar hurdan zailj deerdee
Муу ах нарыгаа дайн байлдаан хийж бай хад нь ядахдаа бага шиг зовоогооч !
Бинзен шатахуунаа өөр газраас аваач !!!
Тэгсээр яваандаа нэг чухал уяа хүлээс нээсээ алдуурья л даа !!!