Гадаад мэдээДЭЛХИЙ

Хоолны тэрэгт сууж нуугдсан Трампыг Иран дооглов

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн сард Туркийн Анкарад болсон НАТО-гийн уулзалтаас буцахдаа нууцаар онгоцоор сольсон юм. Тодруулбал Трамп ерөнхийлөгчийн онгоцонд суусныхаа дараа хоолны тэрэгт сууж нуугдан АНУ-ын агаарын хүчний C-32A онгоцонд суусан. Иранаас ерөнхийлөгчийн онгоцонд цохилт өгөх эрсдэл байсан тул Трампыг нууцаар өөр онгоцонд суулгасан гэж эх сурвалжууд мэдээлсэн юм.

Тэгвэл Иран Трампыг дооглож, төрийн өмчит хэвлэл нь түүнийг Ираны хүч чадлаас айж сандарч байна гэжээ. Тодруулбал Ираны төрийн өмчит телевизийн хөтлөгч “Трамп дахин шинэ дуулиант хэргээрээ АНУ-ын хэвлэл мэдээллүүдийн гол сэдэв болоод байна. Энэ удаагийн дуулиан Ираны цэргийн хүчнээс айж эмээсэнтэй холбоотой. Өнгөрсөн сард Туркээс буцаж нисэхдээ Трамп нууцаар онгоцоо сольсон” гэж хэлсэн байна.

Мөн Х дээр Зимбабве дэх Ираны Элчин сайдын яам хиймэл оюун ухаанаар үүсгэсэн зураг нийтэлж Трампыг шогложээ. Ираны албан тушаалтнууд өмнө нь хэд хэдэн удаа хиймэл оюун ухаанаар Трампыг шоглосон зураг нийтэлж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Болгоомжлох нь зөв биз дээ 2 удаа халдлагад өртсөн биз дээ Ираны Ерөнхийлөгч удирдагч нь одоо цагт тайван явж чадах уу!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

ХУВХАЙ ЗӨНӨСӨН ТӨГЦӨГИИН ЧИХИИ НЬ ЦОО БУУДАЖ БАЙХААР ТАРХИИ НЬ ЦОО БУУДЧИХГҮЙ ТГСН БОЛ ДЭЛХИИ ЁРТӨНЦ АМАР АМАГАЛАН БАЙХ БАЙЛАА

Холбоотой мэдээ

Back to top button