Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин эзэмшлийн маргаантай Курилийн арлуудад айлчилсныг Япон шүүмжлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эзэмшлийн маргаантай Курилийн арлуудад айлчилсан юм. Тус арлыг Токио, Москва хоёул өөрсдийн газар нутаг гэж үздэг. ОХУ-д тэдгээр арлуудыг Курил гэдэг бол Япон Өмнөд Чишима гэж нэрлэдэг байна. Путин эзэмшлийн маргаантай арлуудад лхагва гарагт /2026.08.12/ айлчилж, тэнгисийн хүчний сургуулилтыг хянан, олон улсын баримт бичгүүд Курилийн арлуудыг ОХУ-ынх гэж бичсэн байдаг хэмээжээ.

Түүний айлчлалыг Японы засгийн газар хатуу шүүмжилсэн байна. Тодруулбал Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү уг явдлын улмаас ОХУ-ын элчин сайдыг дуудан уулзжээ. Мөн Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Путиний айлчлалыг огт хүлээн зөвшөөршгүй явдал гэж шүүмжилсэн байна. Санаэ хэлэхдээ тэдгээр арал нь түүх болон олон улсын хуулийн дагуу Японы нэг хэсэг гэжээ. Путин арлуудад айлчилсан нь тус газар нутгийн тал дээр Япон улс илэрхийлж ирсэн байр суурьтай нийцэхгүй байна гэж Санаэ нэмж хэлсэн байна.

Арлууд дээр 17 мянга орчим япон иргэн амьдардаг байсан бол одоо 20 мянга гаруй орос хүн амьдардаг болжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Чимэг
Чимэг

Курилийн арлуудыг Оросын холбооны улсынх
гэж газар зүйн хичээл дээр заадаг байсан.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

АРД
АРД

1990 ондоо гацсан, Дэлхийн 2-р дайны түрэмгийллээ "соёлын хувьсгал байсан" гэж тархи угаадаг Япон Улс одоо больж үз. Дандаа гоншигоносон, зөвхөн өөрсдийн эрх ашгийг түрий барьсан зүйл ярьж явна. Хөршүүдтэйгээ хэзээ ч эвтэй байж чадаагүй маш хачин егзөр хүмүүс шүү дээ.
1951 оны Сан-Францискогийн Энхийн гэрээгээр Япон Улс нь Тайвань, Хонконг, Курилын арлууд, Өмнөд Сахалин болон бусад зарим газар нутгийн эзэмших эрхээс албан ёсоор татгалзаж гарын үсэг зурсан. Тэгчихээд одоог хүртэл дайны гэмт хэрэгтний шарил сүмдээ очиж мөргөнө, газар нутгийн нэгэнт шийдсэн маргааныг байнга ярина. Энэ дэлхийн хамгийн новшийн ядаргаатай хүмүүс бол Япончууд шүү.

Зочин
Зочин

Өвөрмонголд Ши Жиньпинь ерөнхийлөгч очсон ш дээ

Зочин
Зочин

Хулгайлсан морь уначихаад эзнийх нь гэрийн гадуур явж байгаатай адил юм??

Холбоотой мэдээ

Back to top button