Улс төрийн мэдээ

Гаалийн болон онцгой албан татвараа тэглүүлсэн компаниуд шатахууны үнийг 200₮-өөр нэмлээ

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д ажиллаж, шатахууны нийлүүлэлтийн хэмжээг 25 мянган тонноор нэмэгдүүлсэн.

Ирэх өдрүүдэд шатахууны хомсдол хэвийн болно гэж хүлээж байсан ч өнөөдөр шатахуун борлуулагч ААН-үүд АИ-92 бензиний үнийг 2840 төгрөгөөс 3040 төгрөг буюу 200 төгрөгөөр нэмчхэв.

Ингэхдээ шатахууны Үнийн зөвлөл хуралдаж, шийдвэр гаргана гэж байсан ч өнөөг хэр хуралдаагүй атал ААН-үүд өөрсдөө дур мэдэн 200 төгрөгөөр нэмсэн болж таарав. Үүнийгээ 8-р сарын 1-нээс АИ-92 бензиний хил үнэ тонн нь 800 ам.доллароос 851 ам.доллар болсонтой холбоотой хэмээн тайлбарлаж буй.

Үнийг нэмэгдүүлэх саналаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Үнийн зөвлөлд хүргүүлсэн гэх. Уг нь Засгийн газрын шийдвэрээр энэ оны 4-р сард газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэх шийдвэр гаргаад зогсохгүй онцгой албан татварыг ч мөн тэглэсэн. Энэ бол улсын төсөвт жилдээ 400-500 тэрбумын орлого төвлөрүүлдэг татвар.

Салбарын сайд нь боломжит байдлаараа газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж ирэх боломжоор хангаж, шийдвэр гаргасан гэж буй ч ийн бензиний үнэ дахин өсөв.

Хүндрэлтэй цаг үед ААН-үүдэд үе үеийн Засгийн газар гаалийн болон онцгой албан татварыг бууруулах, тэглэх зэргээр боломж эдлүүлдэг ч эргээд тэд Үнийн зөвлөлийн шийдвэргүйгээр, нэг л өглөө үнийг нэмсээр ирсэн. Энэ удаад ч мөн давтагдлаа.

Дагаад инфляц өсөх нь ч гарцаагүй болов.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мунхаг эмээ
Мунхаг эмээ

Эсрэгээгээ үнэ буурах ёстой штэ! Яасан шуналтай новшнууд вэ!

Зочин
Зочин

Зүгээр л нэгдэж тэмцэхгүй бол энэ чигээрээ хэдэн хулгайч хэдэн улныхан болоод төрд байгаа хулгайчид зөвхөн өөрсдийг бодно ард түмэнд олигтой юу ч наалдахгүй. Удах тусам улам дордоно. Бүр улсыг чинь зарж идээд байна. Тэмцээчээ улныхаан боолчуудаа

Зочин
Зочин

Угаасаа ингэх гэж хуурамчаар хомсдол үүсгэж байгаа юм шүү дээ харамсалтай

HONINII AAV
HONINII AAV
Reply to  Зочин

yum unsh har uhaalag utastai bailgui bodvol

Зочин
Зочин

Өвчнөөр ашиг олдог хар тийрэнгүүд

Зочин
Зочин

Mapijsan tor .....

Зочин
Зочин

Buzaruud

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Сониучхан
Сониучхан

Тусгай зөвшөөрлийг нь цуцалчих.

Зочин
Зочин

Муу лалрууд

Зочин
Зочин

Ха ха эзэд нь их хурлын гишүүд бус уу. Мөнгөнд хөтлөгдсөн өлөн хулгайчуудад ичих булчирхай гэж алга дөө

Зочин
Зочин

Молотовын коктейл

Монгол мал
Монгол мал

Маргаашнаас бүх монгол малууд бензин авхаа болиё. Эсэргүүцэл үзүүлье энэ шатахуун зардаг ххк . Ккккк. Малуудаа , ганц монголд биш, манай хөрш оронд бас хомсдол болоод бна. Хамарнаасаа жоохон цаагужр хараач

Иргэн
Иргэн

Арай арай 95 бинзен 92 бинзен ямар аймар үнэтэй болчихвоо

Болдоггүйл юмдаа
Болдоггүйл юмдаа

Ганцхан бизенээ 92 95 дизель түлш 3ийнхаа үнийг барихад л ямар бараа бүтээгдэхүүн өсөөд байхгүй шүүдээ мэддэг боловуу яам засгийн газар нь?

Зочин
Зочин

Импортлох эрхийг нь цуцалчихвал дахин дураараа хааж болохгүй биз дээ

Зочин
Зочин

Төр өөрөө шатахуун импортлоод А-92ийг цэврээр нь борлуулчих. Аяндаа бүх юм цэгцэрнэ, тэгээд давхар хорт утаа багасаж, автомашинуудын моторын эдэлгээ уртсана

Б. Э
Б. Э

Энэ бол МАН сонгуулийн мөнгө босгох гэж хийж байгаа л хогийн арга.

Б. Э
Б. Э

Хүмүүс энэ бензин импортлогчид новшроод үнэ нэмлээ, тусгай зөвшөөрөлтэй нь ярих хэрэгтэй гээд байна. Энэ тэдэнд хамаагүй, МАНгийн хийж байгаа ажил.

Зочин
Зочин

Нефт импортлогч хэдхэн компаниа дийлэхээ байсан Төр Засагийг эмэгнэлтэй л гэхээс өөр юу гэхэв дээ ...

Зочин
Зочин

Энэ ААН үүд?арай дэндүү байна Улс орон төр засаг ард түмнээ бодно гэж байхгүй шүү Импляц өснө мөнгөний ханш унана гэдгийг мэддэггүй малууд юм байх даа арай арай Оросуудад манайд шатахуун борлуулах эрхийг нь өгвөл яасан юм бэ Оросууд үнэ нэмэлгүй манайд нийлүүлж байгаа юм чинь энэ л дээр юм шиг ээ

Зочин
Зочин

Төр засаг хэдэн хулгайч, авилгачаас бүрдсэн тул ямар ч засаглах чадвар алга даа. Нүүрснээс ч дизель гаргаж болж байхад хийх ч ухаан алга.

HONINII AAV
HONINII AAV

bitgii solior une n nemegdej irsen baihad nemehgui yahin? Aldagdaliig n hen tuluh ve ? Uher zayatai mongolchuud tulnu biz? Tanai shantaajnii site iim yum bichihguie ezen avgai n end tend haaltiin geree sanal bolgood ugui geheer bugsiig chine uhna geed zanaad yavj bdg avgai bne

Зочин
Зочин

Энэ бол тэнэг төрийн хийж бгаа монополь компаниудадаа өгөөд хуваадаг нөгөө л хулгай !!!!!! Хөнгөлөлт, чөлөөлөлт аваад л аваад л благ. Үнэ өссөөр!!

Зочин
Зочин

Ганц манайд биш дэлхий нийтээрээ нэмэгдэж байхад олдож байвал их юм болох бишүү

Зочин
Зочин

Ашгийн төлөө үгсэн хуйвалдсан ААН Үүдийн тусгай зөвшөөрлийг цуцал үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй . Төрийн өмчит компани байгуулж түлш шатахууныг Төр өөрөө хянах хэрэгтэй

Зочин
Зочин

Хамаг татвараас чөлөөлүүлэхээр үнээ нэмээд шуналын дэв бсон дуракууд юмаа....хэлэх муу үг олдохгүй

Холбоотой мэдээ

Back to top button