Гадаад мэдээДЭЛХИЙ

Индонезид газар хөдөлсний улмаас нас барсан хүний тоо 51 хүрчээ

Өнөөдөр /2026.08.16/ Индонезийн эрх баригчдын мэдээлснээр, 7.7 магнитуд хүчтэй газар хөдөлсний улмаас нас барсан хүний тоо 51-т хүрч, 5 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.Тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Бенжамин Паулус Октавианус мэдэгдэл хийхдээ хөдлөлтийн улмаас 36 хүн хүндээр бэртэж, 77 хүн хөнгөн гэмтэл авсан гэсэн байна.

Өчигдрөөс хойш Индонезид 341 удаа газар хөдлөлтийн дарах чичирхийлэл бүртгэгджээ. 290 сая хүн амтай, олон арван мянган арлаас бүрдэх Индонез улс нь тектоникийн хавтангууд огтлолцдог, газар хөдлөлтийн идэвхжил өндөртэй бүс болох Номхон далайн галт цагариг дээр оршдог. Үүний улмаас тус улсад газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт их болдог юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button