Эхлүүлсэн акцынхаа ард бат зогсох эсэхээс АН-ын улс төрд дарах жин хэлбэлзэнэ
Ардчилсан нам таван зүгт тарсан чигээр намрын чуулгантай золгох нь ээ. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн пүрэв гарагт ээлжит 4/11 мэдээллийн цагаараа "Инфцляц 13 хувьд хүрч, эдийн засгийн хямрал цар тахлын үеийнхтэй ижил түвшинд хүрсэн тул наймдугаар сард багтаан ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай. Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоо яаралтай танилцуулж, үрэлгэн зардлаа танах ёстойг мэдэгдсэн. Гэвч л шаардлага, мэдэгдлийнхээ араас дорвитой алхам хийсэнгүй шинэ долоо хоногтой золгож байна.
Энэ мэдэгдэл бол намрын төр халахын шинж. Мөн АН-ын зүгээс тавьж улс төрийн акцуудын нэг гэж хэлж болно. Төсөв алдагдал 2.1 их наяд, хүнсний инфляц 25 хувьд хүрсэн үед сөрөг хүчнээс тавих л шаардлага. Гэхдээ сошиал оноо цуглуулах гэсэн мэдэгдэл төдий зүйл үү, улс төрийн хүчний зоримог нүүдэл үү гэдгийг иргэд шүүн тунгаана.
Ялангуяа, АН хаврын чуулганы үеэр хариуцлагагүй ажилласан сайд нарт харицлага тооцох, Засгийн газрыг огцруулах ажил эхлүүлсэн ч замын дундаас буцсан нь олны шүүмжид өртөөд буй.
Угтаа АН дотоод эв нэгдлээ хангах цаг. Эрх баригчдад итгэл алдарсан иргэд ч нэгдэж чадах эсэхийг нь сонжиж буй. Гэвч бүлэг фракцад хуваагдаж, намын бүлгийн шийдвэрээ хөндөлсдөг зан цухалзсаар.
Дээрх хэвлэлийн хурлын Б.Жаргалан гишүүн Ерөхий сайдыг огцруулах албан бичиг УИХ дахь АН-ын бүх гишүүдвн гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн. Хэдхэн цагийн дараа Ч.Лодойсамбуу гишүүн “Би гарын үсэг зураагүй. Зурахгүй” гэр байр суурийг цахим хуудсандаа илэрхийлсэн. Намын дотоод толхилцоон үргэлжилсээр буйг илтгэх үйлдэл.
Нөгөө талд О.Амгаланбаатар гишүүн намын бүлгийн мэдэгдэл, шийдвэрийнхээ эсрэг зүгт “сум тавив”. АН найр наадмаа дуусгаж, ажилдаа орох хэрэгтэй байгааг тодотгосон. Атал О.Амгаланбаатар Хархоринд нэг эрийн гурван наадам гээч өв соёл гуйвуулсан наадмаа зохион байгуулж явах.
Угаас АН дахь Ерөнхийлөгчийн жигүүрийн 13-ын нэг гэддэг түүний эл наадмыг МАН-ы хууччуудын нэг, экс Ерөнхийлөгчийн хэвлэл дамжуулж ажиллав. Нөгөө талаар Ерөнхий сайд Н.Учрал наймдугаар сарын 1-ээр байр наадмыг дуусгах чиглэл өгөөд байгаа ч О.Амгаланбаатарт үйлчилсэнгүй.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.