Нийгэм мэдээ

Цаг үе, нөхцөл байдал: 50 мянган төгрөгийн хязгаарлалт хэвээр, иргэд шатахуунд дугаарлаж хоносоор байна

Бямба гарагаас эхлэн шатахууны хомсдолтой холбоотой нөхцөл байдал хэвийн болно хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

Гэтэл өнөөдрийг хүртэл шатахууны нөхцөл байдал хэвийн болоогүйгээр зогсохгүй, 50 мянган төгрөгийн хязгаарлалт хэвээр байсаар байгааг иргэд шүүмжлэв. Бодит байдал дээр, шатахуунгүй болсон ШТС-ууд үүдээ хааж, шатахуун ирэх магадлалтай газруудад иргэд дугаарлаж шөнийг өнгөрөөжээ.

Зарим шатахуун түгээх газруудад бензин тасалдсан учраас ажиллахгүй байгаа тул иргэд шатахуун олгож байгаа газруудад дугаарлаж, энэ хэрээр ачаалал нэмэгдэж байгаа учраас 50 мянган төгрөгийн хязгаарлалтыг барихаас аргагүй байгаа аж.

Иймд иргэд өчигдрийн 15 цагаас эхлэн дугаарлаж өглөөний 10 цаг гэхэд бензин авч чадаагүй хэвээр байна.

Энэ сарын шатахууны нийлүүлэлтийг уг нь 25 мянган тонноор нэмэгдүүлсэн. Иймээс энэ өдрүүдэд шатахууны хомсдол хэвийн болно гэж хүлээж байсан ч иргэд шатахуунд дараалал үүсгэсэн нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй.

Б.АЛТАНГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button