Байгаль орчин

Өмнөх СОР16 хурлаар 12 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг бий болгосон байна

Саудын Арабын Вант Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 16 дугаар бага хурлыг (COP16) даргалсан бараг хоёр жилийн хугацаанд газрын доройтолтой тэмцэхэд зориулсан 12 тэрбум гаруй ам.долларын санхүүгийн дэмжлэг бий болгож чадсан байдаг. Эр-Рияд хотноо болсон тус бага хуралд 170 орны 100 мянга гаруй төлөөлөгч оролцсон байна.

Саудын Арабын Вант Улс COP16-ын даргалагчийн эрхийг Монгол Улсад шилжүүлэн өгөхдөө НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 16 дугаар бага хурлыг даргалсан хугацаанд гаргасан гол ололт, үр дүнгээ онцолсон юм.

Эр-Риядад болсон COP16-д бага хурлын хүрээнд 820 гаруй арга хэмжээ зохион байгуулж, 50 улс болон бүс нутгийн, олон улсын, орон нутгийн 70 орчим байгууллагын төлөөлөл оролцсон 100 павильон ажиллажээ.

Мөн оролцогч талууд ган гачигтай холбоотой шийдвэрийн үндэс болсон 24 заалтыг тохиролцож, COP17-ын өмнөх хэлэлцээний явцыг урагшлуулсан байна.

Мөн энэ хугацаанд хэрэгжүүлсэн томоохон санаачилгуудын нэг нь ган гачигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх Эр-Риядын дэлхийн түншлэл байв. Уг түншлэлийн хүрээнд 2 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт босгож чадсан. Үүний зэрэгцээ элс, шороон шуургыг эрт сэрэмжлүүлэх олон улсын санаачилгыг мөн урагшлуулсан гэдгийг онцлов.

Эр-Риядын үйл ажиллагааны хөтөлбөр COP16-ын үеэр зарласан 35 гаруй санаачилгаас өргөжин, өдгөө доройтсон ой, бэлчээр болон хөдөө аж ахуйн газрыг нөхөн сэргээх, ган гачгийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн 100 санаачилгыг хамраад байна.

COP16-ын үеэр өмнө нь байгаагүй Ногоон бүсийг Цэнхэр бүсийн хамт анх удаа байгуулсан бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP бага хурлуудын түүхэнд хувийн хэвшлийн оролцоо хамгийн өндөр түвшинд хүрсэн гэв. Үүний нэг тод жишээ нь “Бизнес ба газар” анхдугаар форум зохион байгуулагдсан явдал юм.

COP17-ын хүрээнд Улаанбаатар хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр Саудын Арабын Байгаль орчин, усны нөөц, хөдөө аж ахуйн яамны дэд сайд, доктор Осама бин Ибрахим Факиха хэлэхдээ, Саудын Арабын Вант Улс COP16-ыг даргалсан хугацаандаа газрын доройтол болон ган гачгийн асуудлыг олон улсын хэлэлцэх асуудлын тэргүүн эгнээнд гаргаж чадсан гэж онцолжээ.

Факиха мөн даргалагчийн эрхийг Монгол Улсад шилжүүлэн өгч байгаа нь Саудын Арабын хүчин чармайлт дуусгавар болж буй хэрэг биш, харин шилжилтийн үе гэдгийг онцолсон байна. Вант Улс COP16-аас гарсан үр дүн болон олон улсын санаачилгуудыг цаашид үргэлжлүүлэн дэмжинэ гэв.

COP17-ын үеэр Саудын Араб бага хурал болон хэлэлцээнд идэвхтэй оролцож, албан ёсны хөтөлбөрийн хүрээнд арга хэмжээнүүд зохион байгуулан, “Ойрх Дорнодын Ногоон санаачилга”-ын хүрээнд гарсан ололт амжилтаа танилцуулж байна.

Мөн “Цэнхэр бүс”-д байрлах Саудын Арабын Вант Улсын павильонд 22 орон нутгийн байгууллагын оролцоотой 40 дагалдах арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

12тэрбум доллар амласан ч нэг ч улс мөнгөө төлөөгүй гэсэн мэдээ байна.

Ganaa
Ganaa

Ямарч хэрэггүй үр ашиггүй балай юмаа боливол таарна

Зочин
Зочин

Хүн шоолж шоглосний төлөө тусгай албанд элсүүлнэ гэж хуураад олон жил өннөрлөө Хаашаа янзийн түп гарууд бсан юмбэ

Зочин
Зочин

Монголчуудын мөнгийг дураараа цацаж суудаг хулхи ерөнхийлөгч

оюутны холбоо
оюутны холбоо

Иргэдийн татвараар бүтсэн улсын төсвийг ач холбогдол багатай, иргэдийн амьдралд шууд нөлөөгүй , ОУ-н арга хэмжээнд цацаж үрж бгааг эсэргүүцэж бна....үндсэндээ дэлхийн ядуучуудын төлөөллийг цуглуулж хэд хоног тансаг найр хийж улс орны ядуурлыг нэмж өрөнд оруулах хэрэггүй юм.... дээр нь урт хугацааны хүүтэй зээл авч найр хийсэн нь буруу.............

Уншигч
Уншигч

Энэ арга хэмжээг харахаар нөгөө Асиен билүү түүнтэй адил үйл болж байгаа юм шиг санагдаад бн даа. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэлэг шиг. Үлдэх пм, орж ирэх мөнгө нь зөв сувгаар нээлттэй явагдаасай л гэж харж бн

Зочин
Зочин

Asem-аар цахиагийн хүзүүгүй авилгач ерөнхийлөгч байхдаа улсын төсвөөр тендергүйгээр ҮАБын зөвлөмж гаргаж байгаад туйлсан даа... энэ дээр тэрний айдаснаас болсон уу харин арай гайгүй туйлж байх шиг байна ядаж л авилгачид тендер заралж байж идсэн юм шиг байгаан

Зочин
Зочин

Хүүрэнсүг батцэцэг авгайтайгаа нийлж цахиагийн хошгороогийн замаар оржээ... шоронгийн хадаас болох хүүрэнсүгүүдийг замд нь битий саад хий

Зочин
Зочин

Одоо барууны эдийн засгийн алуурчин колончлогч мөнгөтэй орнууд мөнгө угааж авилгажид чадахаа болиод ирэхээр хаана хяналтгүй мөнгө угааж болхоор байна тэнд мөнгөө оруулдаг болсон... үүний нэг жишээ нь украйнд 290 тэрбум евро буюу 1 трилион 160 их наяд төгрөгийг зэвсгийн болон хангамж нэртэй авилгын компаниудаараа дамжуулан угаасан....

Хуягаа
Хуягаа

Жаахан мөнгө цугларвал гударчихалгүй цөлжилтдөө хэрэглээрэй дээ

Зочин
Зочин

Монголчууд олигтой бэлдсэн гэрээ хэлцэл ч байхгүй зуун задгай байна гэх ч билээ. Арабууд бол хэдэн тэрбумын хэлцэл бэлдчихсэн гарын үсэг шууд зуруулах гэж л хурал хийсэн. Монголчууд хэдэн сандал суудлаа булаалдсаар ажил нь дунд нь орхигдчихсон

Enkhee
Enkhee

Zaaassss NO

Зочин
Зочин

зочин

Зочин
Зочин

хөрөнгө оруулалтаа аваад зөв л ашиглаасай да бас л уралдаад идчихвий

Холбоотой мэдээ

Back to top button