Нийгэм мэдээ

Бумбат рашаанд хөв цөөрөм байгууллаа

Бумбатын давааны усыг хуримтлуулж байгаа 16.9 мянган метр.куб эзлэхүүнтэй хөв цөөрөм, хашааны гадна болон дотор тохижилтын ажлыг “Престиж Инженеринг” болон дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ хамтран гүйцэтгэсэн байна.

Тохижилтод 800 гаруй метр явган хүний болон дугуйн зам, зургаан байршилд камержуулалт, нарны зайгаар ажилладаг 67 гэрэлтүүлэг, сандал суурилуулжээ.

Хөв цөөрөм байгуулснаар гадаргын усан хангамжийг нэмэгдүүлэх, үерийн усны аюулаас сэргийлэх, хуримтлуулах, агаарын чийгшил 5-15 хувь нэмэгдэх, тоосжилт 20-50 хувь буурах, 3191 өрхийг үерийн усны эрсдэлээс сэргийлэх боломж бүрджээ.

Бумбатын төгөлд дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ, дотоодын цэргийн 05 дугаар ангийн албан хаагчид хамтран 2000 жимсний мод тарьсанаас гадна иж бүрэн усалгааны систем, 20 тонн усны нөөцийн сав, 12 ширхэг хяналтын камер суурилуулсан байна.

Б.АЛТАНГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button