НийгмийнЭнтертайнмент

"Их говийн манаач" баримтат кино Бангкокийн кино наадмын "Шилдэг найруулагч", Их британи, АНУ-ын кино наадмуудын Official Selection хэсэгт шалгарлаа

Найруулагч Э.Ган-Очир, "Eguur News" мэдээллийн агентлагийн эрхлэгч, продюсер Ж.Мядагбадам нарын “Их говийн манаач” баримтат кино 2026 оны эхээр нээлтээ хийж, БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулагдсан "Монгол кино өдөрлөг"-ийн нээлтийн үзвэрээр шалгаран, БНСУ-ын үзэгчдэд хүрсэн билээ.

Дөрөвдүгээр сард Болгар Улсын Софи хотноо зохион байгуулагдсан “Golden Femi Film Festival"-аас "Дэлхийн хамгийн ховор, говийн анхдагч экосистемийг шинжлэх ухаанчаар дуу, дүрслэлийн өндөр түвшинд харуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолой болсон" -ы учир "Их говийн манаач" (The Guardian of the Great Gobi) бүтээлд "Алтан Мазаалай" (Golden Mazaalai of the Altai Gobi Award) шагнал олгосон юм.

Мөн Бангкокийн Кино шүүмжлэгчдийн мэргэжлийн зөвлөлийн 7 сарын “Шилдэг найруулагч” төрөлд шалгарчээ. Түүнчлэн "Их говийн манаач" баримтат кино Их Британийн "MegaFlix Movie Awards" болон АНУ-ын "Angeles Documentary Film Festival" кино наадмын "Official Selection" буюу албан ёсны шалгаруулалтад оролцохоор тэнцээд байна.

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дахь бага хурал (COP17)  зохион байгуулагдаж буй энэ өдрүүдэд олон улсын цэнхэр бүсэд Монголын говийг дэлхийн өвд бүртгүүлэх сэдвээрх үндсэн үйл ажиллагааны хүрээнд "Их говийн манаач" баримтат кино танилцуулагдах юм.

Найруулагч Э.Ган-Очир, "Eguur News" мэдээллийн агентлагийн эрхлэгч, продюсер Ж.Мядагбадам нар COP17 олон улсын арга хэмжээний үеэр мазаалайн дараах "Хавтгай" баримтат кино төслөө танилцуулах бөгөөд уг бүтээлээрээ зэрлэг тэмээний үржил, генфондод тулгараад буй эрсдлийг хөндөн үзүүлэх юм.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button