Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп: Ормузын хоолой нээлттэй, Ирантай хэлэлцээ хийх төлөвлөгөө байхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2026.08.18/ хэлэхдээ, Ормузын хоолой нээлттэй байгаа хэмээж Ирантай хэлэлцээ хийх төлөвлөгөө байхгүй гэжээ. Харин Иран Ормузын хоолойг хаалттай байгаа гэж мэдэгдсэн юм.

Зургаан сар үргэлжилж буй дайныг дуусгаж, хоёр тал хэлэлцээнд хүрэх магадлал ийнхүү буурснаар мягмар гарагт газрын тосны үнэ нэмэгджээ. Мөн хөрөнгийн зах зээлүүд унаж, дайны улмаас инфляц урт хугацаанд нэмэгдэнэ гэх айдас өссөн улс орнуудын бонд гаргах зардал өссөн байна.

Даваа гарагт /2026.08.17/ Иран, АНУ зургаадугаар сард гарын үсэг зурж баталсан гал зогсоох тохиролцоо дууссан. Үүнтэй зэрэгцэн Ираны өндөр албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ, бүрэн довтолгоо хийх цэргийн байрлалд шилжиж байгаа гэжээ. Гэхдээ мягмар гарагт хоёр тал харилцан цохилт өгсөн талаар мэдээлэл гараагүй юм.

Дайн эхэлхээс өмнө Ормузын хоолойгоор өдөрт 100-140 онгоц дамжин өнгөрдөг байсан. Гэвч одоогийн байдлаар өдөрт нэг оронтой тоотой л онгоц дамжин өнгөрч байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button