НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц: Допингийн шинжилгээнд бүдэрч, эрхээ хасуулаад буй 9 бөх

Энэ жилийн Үндэсний их баяр наадам Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ойтой давхацсан тул хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосон. Бөхчүүдэд дээшээ явж барилдах боломж нэмэгдсэн ээлтэй наадам болов. Үндэсний бөхийн тулгамдсан асуудал допингийн шинжилгээ харьцангуй нам жим өнгөрөв. Гэвч улс, аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдийн заримынх нь А сорьцоос хориотой бодис илэрч, барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн тухай албан мэдэгдэл гарсаар байгаа. 2026 оны баяр наадмын хугацаанд допингтой нэр холбогдоод буй бөхчүүдийн мэдээллийг хүргэе.

Улсын наадам

Өнөө жилийн наадмын олзуурхууштай мэдээ нь шинээр цол хүртсэн бөхчүүд допингийн шинжилгээндз бүдэрсэнгүй. Наадмаар 22 хүн шинэ цол хүртсэний 14 нь шинээр улсын цолны босго давсан билээ.

Улсын наадмын допингийн шинжилгээний хариу долоодугаар сарын 15-нд шинжилгээний хариу ирсэн. Нийт 64 сорьц цуглуулан шинжилгээнд хамруулсаны 63 сорьцоос хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй, нэг сорьцын шинжиогээний хариу үргэлжилж байгаа гэх мэдээллийг албан эх сурвалж өгч байв. Тэгвэл гурав хоногийн өмнө тухайн бөхийн нэр тодорлоо.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Аймгийн арслан Т.Дүүрэнсаран. Тэрбээр үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд дөрөв давсан юм. Түүний А сорьцын шинжилгээнээс Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн Хориглосон жагсаалтын S1.1 ангилалд хамаарах анаболик андрогены стероид болох дростанолоны метаболит илэрчээ.

Аймаг, дүүрэг, цэргийн наадам

Одоогоор Б сорьцоос хориотой бодис эрхэлж, барилдах эрхийг нь түр түдгэлзүүлээд буй бөхчүүд:

  1. Баянмөнхийн Батжаргал | Говьсүмбэр аймгийн баяр наадам
  2. Санжсүрэнгийн Амарсанаа | Налайх дүүргийн баяр наадам
  3. Төрмөнхийн Төгсдөлгөөн | Өмнөговь аймгийн баяр наадамд үзүүрлэсэн. Тус аймгийн Баяндалай сумын харьяат Аймгийн арслан.
  4. Мягмарын Тэгшбаяр | Төв аймгийн баяр наадам
  5. Мөнхбаярын Өсөхбаяр | Төв аймгийн баяр наадам
  6. Мөнхбаярын Даваадэмбэрэл | Төв аймгийн баяр наадам
  7. Балтмөнхийн Бадамдорж | Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлсэн. Тус аймгийн Уулбаян сумын харьяат Аймгийн арслан.
  8. Даваадоржийн Төгсбаатар I Өмнөговь аймгийн баяр наадамд тав давж Аймгийн начин цолны болзол хангасан. Түүний шинжилгээний хариу саяхан ирээд буй.

А сорьцын сөрөг аналитик илэрц нь дангаараа допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлдэггүй. Өөрөөр хэлбэл, тамирчинд Б сорьцоо нээлгэж шинжлүүлэх хүсэлт гаргах, лабораторийн баримт бичгийн багцыг авах, тайлбар болон нотлох баримт гаргах, сонсголын буюу анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх эрх бий.

Дараах тамирчдын сорьцыг нарийвчилсан шинжилгээнд хамруулж байна.

  • Мөнгөнцоожийн Мягмарцэрэн | Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, энэ жил аймгийн баяр наадамдаа тав даван Аймгийн начин цолны болзол хангаад буй.
  • Бярваагийн Ганбат |Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, энэ жил начин цолны болзол хангасан.
  • Жаргалсайханы Буянхишиг | Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, өнөө жил аймгийн цолны босго давсан.

Энэхүү шинжилгээнд хамруулж байгаа нь тухайн сорьцод хориотой бодис илэрсэн гэсэн үг биш. Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн техникийн баримт бичгийн шаардлагын дагуу лабораториос нэмэлтээр хийдэг шинжилгээ гэдгийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас онцолж буй.

Дараах наадмын сорьцуудаас хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна.

  • Архангай аймаг
  • Баянхонгор аймаг
  • Булган аймаг
  • Дархан-Уул аймаг
  • Дорноговь аймаг
  • Дорнод аймаг
  • Дундговь аймаг
  • Завхан аймаг
  • Орхон аймаг
  • Өвөрхангай аймаг
  • Сэлэнгэ аймаг
  • Увс аймаг
  • Хөвсгөл аймаг
  • Хэнтий аймаг
  • Завхан
  • Баян-Өлгий
  • Ховд
  • Багануур дүүрэг
  • Багахангай дүүрэг
  • Бүх цэргийн наадам

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Допингийн асуудалд нэр холбогдсон бөхчүүдийн асуудлыг шударга, ил тод шийдэх хэрэгтэй. А сорьцоор шууд буруутгах биш Б сорьц, тайлбар, бүх ажиллагааг дүрмийн дагуу явуулах нь зөв

Зочин
Зочин

Бөхийн нэр хүндээс илүү цэвэр өрсөлдөөн чухал шүү дээ. Хориотой бодис үнэхээр хэрэглэсэн нь тогтоогдвол цол амжилтаас үл хамаараад хариуцлага тооцдог байх хэрэгтэй

Зочин
Зочин

Шинэ цол авсан бөхчүүдээс илрээгүй нь яамай даа. Гэхдээ цаашдаа допингийн шинжилгээг илүү тогтмол, ойлгомжтой хийдэг систем хэрэгтэй санагдаж байна

Зочин
Зочин

А сорьц гэдэг эцсийн шийдвэр биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Б сорьцоо шинжлүүлэх эрхтэй байхад шууд хүнийг допинг хэрэглэсэн гэж цоллох нь зохисгүй

Зочин
Зочин

Үндэсний бөх цэвэр байх тусмаа л үзэгчдийн итгэл нэмэгдэнэ. Нэр цолтой бөх ч бай, шинээр гарч ирж байгаа залуу ч бай дүрэм бүгдэд адил үйлчлэх ёстой

Зочин
Зочин

Ene dopingiin asuudliig neg musun todorhoi bolgoh heregtei, jil bolgon l heseg buhchuud ner holbogdoj margaan gardag ni sportiin ner hunded muu

Зочин
Зочин

Допинг хэрэглэсэн эсэх нь эцэслэн тогтоогдоогүй хүмүүсийг шууд буруутгахаас илүү шинжилгээний бүх шат дууссаны дараа мэдээлэл өгөх нь зөв байх

Зочин
Зочин

Аймаг сумын наадамд хүртэл допингийн хяналт тавьж байгаа нь зөв алхам. Үндэсний бөх бол зүгээр нэг тэмцээн биш учраас шударга байдлыг нь хамгаалах хэрэгтэй

Зочин
Зочин

Doping ilersen bol yagaad ilersen, yamar bodis, yamar jurmaar shiidsen geed buh zuiliig oilgomjtoi tailbarladag baih heregtei. Tegj baij l humuus itgene

Зочин
Зочин

Энэ жилийн наадамд олон бөх шинэ цол хүртсэн ч тэднээс ийм асуудал гараагүй нь сайхан мэдээ байна. Залуу бөхчүүд цэвэр амжилтаар цолонд хүрээсэй

Зочин
Зочин

А сорьцод илэрсэн гэдэг мэдээллийг гаргаж байгаа бол дараагийн шатны үйл явцыг нь мөн адил мэдээлдэг байх хэрэгтэй. Нэг талын мэдээллээр хүний нэр хүндэд хохирол учруулж болохгүй

Зочин
Зочин

Buhchuudee demjij uzdeg hunii huvid ene medee neg ih saihan sanagdahgui bn. Gehdee durem zurchsun bol hen ch baisan hariutslaga huleeh ni zuv

Зочин
Зочин

Допингийн эсрэг тэмцэл гэдэг зөвхөн бөхчүүдийг шалгах биш, хэрэглэсэн байж болзошгүй зүйлээс нь урьдчилан сэргийлэх сургалт мэдээлэл ч давхар байх ёстой

Зочин
Зочин

Tsol avah gej olon jil hicheesen hun neg l aldaanaas bolj buh amjiltaaraa hohiroh ersdeltei. Tiimees dopingiin durem, em beldmel, emchilgeenii talaar tamirchdad sain medleg uguh heregtei

Зочин
Зочин

Бөхийн холбоо болон допингийн байгууллагууд энэ асуудлаар нэг мөр ойлгомжтой мэдээлэл өгдөг болох хэрэгтэй. Цуу яриа биш албан ёсны мэдээлэл л хэрэгтэй байна

Холбоотой мэдээ

Back to top button