Улс төрийн мэдээ

Төсвийн алдагдал 2.2 их наяд давж, танахдаа тулсан ч Н.Учрал ахмадуудыг "авилгадна"

Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан 2026 оны эхний хоёр улирлын эдийн засгийн үзүүлэлтээс харвал манай улс үндсэндээ хямарчхаад буй.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр инфляц 13 хувьд хүрч, төгрөгийн худалдан авах чадвар оны эхэн үеэс 20 орчим хувь буурсан. Өрхийн орлого өмнөх жилийнхээс 4.8 хувь буурч, бодлогын хүү нь 0.5 хувиар нэмэгдчихсэн байхад Ерөнхий сайд Н.Учрал өндөр настны тэтгэвэрийг 220 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргаснаа зарлаж зогсоно.

Төсвийн алдагдал нь 2.2 их наяд төгрөг давчихаад танаж, хэмнэхдээ тулсан ч Н.Учрал 2027, 2028 оны сонгуулиа бодсоор байгаа нь харагдав.

Гэхдээ бодит байдал дээр, тэтгэврийг 220 мянган төгрөгөөр нэмсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад дүндээ дүн болж буй юм. Учир нь түрүү жилийн мөн үед инфляц 8,8 хувьтай байсан бөгөөд шатахуун, махны үнэ одоогийнхоос даруй хямд байлаа.

Энэ оны төгсгөлд инфляц 15 хувьд магадлалтай. Ийм эмзэг үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 208 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 1 сая төгрөг болгосон учраас ахмадуудын тэтгэвэр өссөнд худалдан авах чадварын ялгаа үүсэхгүй юм.

Харин “тэтгэвэр нэмсэн” гэдэг шошго нь Н.Учралд, МАН-д ирэх учраас дараа нь ирэх үр дагаварын үл ойшоон инфляцыг нэмж хөөргөдөөд, үндсэндээ ахмадуудыг чулуу хөөлгөчихлөө гэсэн үг.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button