УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ТӨК-иудын хуримтлагдсан мөнгийг зарцуулах эрх буюу УИХ-ын гишүүдийн хувааж идэх бялуу

"Улсын төсөв дээр хөрөнгө оруулалтыг УИХ батлаад байхад Төрийн өмчит компаниуд дээр маш том төсөл хөтөлбөр хэрэгжээд байна. Үүний цаана авлигал явагдаад буй юм. Иймд ТӨК-иудын засаглалыг сайжруулахын тулд тодотголоо дагуулан хуулийн өөрчлөлтийг оруулан ирж байна. ТӨК дээр хуримтлагдсан цэвэр ашгийн Улсын төсөвт татан төвлөрүүлж, УИХ-ын гишүүд хэрхэн, юунд зарцуулахыг шийднэ. Ингэснээр хараа хяналт сайжирна, ил тод болно. Нөгөө талд улсын төсвийн нэгдсэн байдлыг хангаж өгч байна" хэмээн Сангийн сайд З.Мэндсайхан төсвийн тодотгол өргөн барих үеэрх хэвлэлийн хурлаар ярив.

Ер ашигтай ажиллаж, төсөвт хувь нэмрээ оруулдаг нь төрийн өмчит уул уурхайн компаниуд. Тэгэхээр алт, мөнгө, зэс, нүүрс, хүдэр зэрэг ашигт малтмалыг хайх, олборлох, баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт 31 компанийг менежментийн удирдлагаар хангаж, төсвийг нь ерөнхийлөн захирдаг "Чингис хаан баялгийн сан"-д хуримтлагдсан өртгийг УИХ-аар шийдүүлэх нь.

"Чингис хаан баялгийн сан" 2025 онд л гэхэд 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Цаашид үүнтэй дүйх мөнгөн дүнг хэрхэхийг УИХ-ын гишүүд шийднэ гэсэн үг. 126 гишүүнтэй парламентын 76 нь тойргоос сонгогдсон учир захиран зарцуулах төсөвтэй. Харин үлдсэн 50 нь намын жагсаалтаар сонгогдсон учир захиран зарцуулах төсөвт өртөг нь хязгаарлагдмал. Хэрэв төсвийн тодотголын дагуулж өргөн барьсан хуулийн өөрчлөлт батлагдвал гишүүдийн эрх мэдэл зузаарна.

Нэг талаас харахад төсвийн хараа хяналт сайжрах, ил тод болох мэт боловч Н.Учралын Засгийн газар намар ганхахгүй байхын тулд гишүүдэд өгөх эрх мэдлийн бялуу нь энэ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ТӨК-ийн мөнгийг УИХ-аар дамжуулж хуваарилдаг бол хяналт сайжрах биш, улс төрийн нөлөөлөл л нэмэгдэх эрсдэлтэй

Зочин
Зочин

Ийм их мөнгийг гишүүдийн мэдэлд оруулах нь үнэхээр зөв үү, тойргийн хөрөнгө оруулалт нэрээр тараад эхэлбэл татвар төлөгчдийн мөнгө шиг л замхрана шүү дээ

Зочин
Зочин

Төрийн өмчит компаниудын ашгийг төсөвт төвлөрүүлэх нь ойлгомжтой ч зарцуулах эрхийг улс төрчдөд төвлөрүүлэх нь хамгийн том эрсдэл байна

Зочин
Зочин

1.7 их наяд төгрөг гэдэг тоглоомын мөнгө биш шүү. Ийм хэмжээний хөрөнгийг 126 хүн шийддэг системээс ил тод байдал гэхээсээ илүү эрх мэдлийн наймаа үнэртэж байна

Зочин
Зочин

ТӨК-ийн засаглалыг сайжруулна гэчихээд эцэст нь мөнгийг нь УИХ-ын гишүүдийн мэдэлд өгөхөөр бол яг юу нь засаглал сайжирч байгаа юм бэ

Зочин
Зочин

Turiin kompaniin ashgiig ni niitiin tusuvt oruulah ni zuv baij bolno, harin hen yaj zartsuulah ve gedgiig uls turiin huchneer shiideh ni buruu zam shuu

Зочин
Зочин

Энэ бол үнэхээр улсын төсвийн нэгдсэн байдлыг хангах реформ юм уу, эсвэл намын дотоод тохирооны шинэ механизм уу гэдгийг л сайн хармаар байна

Зочин
Зочин

126 gishuunii dund iim ih mungunii erhiig huvaaj ogoh ni ard tumend ashigtai gej haragdahgui bn. Shuudhan helbel ulsturchdiin erh medliig l tomruulj bn

Зочин
Зочин

ТӨК-уудын мөнгө дээр улс төрчид суух биш, мэргэжлийн хараат бус удирдлага, аудит, олон нийтэд нээлттэй тайлагнал хамгийн хэрэгтэй

Зочин
Зочин

Тойрогтоо хөрөнгө татахын төлөө гишүүд өрсөлддөг тогтолцоотой байхад ийм хэмжээний мөнгийг тэдний шийдвэрт өгөх нь эрүүл тогтолцоо биш

Зочин
Зочин

Эхлээд ТӨК-уудын мөнгө хаашаа орж, ямар төсөлд хэдийг зарцуулж байгааг бүрэн ил болгох хэрэгтэй. Дараа нь эрх мэдэл ярьсан нь дээр

Зочин
Зочин

Улсын баялгаас бий болсон ашгийг нийтэд хүртээх ёстой нь үнэн. Гэхдээ нийтэд хүртээх нэрээр улс төрийн оноо авах хэрэгсэл болгож болохгүй

Зочин
Зочин

Улсын баялгаас бий болсон ашгийг нийтэд хүртээх ёстой нь үнэн. Гэхдээ нийтэд хүртээх нэрээр улс төрийн оноо авах хэрэгсэл болгож болохгүй

Зочин
Зочин

Turiin umchit kompaniud ashig olj baigaa ni sain medee. Gehdee ter ashgiig ni gishuud huvaaj zartsuuldag bol ard tumen dahin l haraad suuna

Зочин
Зочин

ТӨК-ийн ашиг бол хэдхэн гишүүний тойргийн мөнгө биш. Улсын хэмжээнд өгөөжтэй, урт хугацааны хөрөнгө оруулалтад чиглүүлэх ёстой

Зочин
Зочин

Ашгийг нь улсдаа төвлөрүүлэх зөв байж болно, харин зарцуулалтыг улс төрөөс ангид байлгах хамгаалалтгүй бол энэ реформын гол зорилго нь алдагдана

Холбоотой мэдээ

Back to top button