НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр эхэлнэ

 Өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд болох үйл явдлын мэдээлэл.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Улаанбаатар хотноо   тав дахь өдрөө үргэлжилж байна.  

  • 09:00 цагт: Байгаль орчны сэтгүүлчдэд зориулсан Олон улсын экспертүүдийн “Хоол хүнс ба хямралаас шийдэлд хүрэх нь” уулзалт СОР17-гийн Ногоон бүсэд болно. 
  • 09:30 цагт: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нийслэлийн Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд эхэлнэ. 
  • 09:30 цагт: “Хотын дарга нарын чуулга уулзалт” -ын нээлт COP17-гийн Цэнхэр бүсэд болно. 
  • 10:00 цагт: “Өгөгдөлд суурилсан газрын доройтлын менежмент” хэлэлцүүлэг COP17-гийн  Цэнхэр бүсэд  Монгол Улсын өргөөд болно. 
  • 15:00 цагт: “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) ба газрын доройтлын асуудал” зэрэгцээ үйл ажиллагаа  СОР17-гийн Цэнхэр бүсийн MET-02 танхимд болно.
  • 2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ. 

Үзэсгэлэн:

  • СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл  “Норпэй арт” галерейд  гарч байна. 
  • Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна. 

Орон нутагт:

  • Төрийн тахилгат Хар Зүрх хайрхны тэнгэрийг тахих ёслол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт болно. 
  •  Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button