УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч энэ зун дөрвөн төрийн тахилгад оролцож, дээл малгайгаа хэдэнтээ солин дэгжирхэв

Ерөнхий инфляц 13 хувь, хүнсний инфляц 25 хувь хүрээд буй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэр хэрээ өсөж, иргэдийн нуруун дээр ачаа хүндэрч байгаа гэсэн үг. Ямартаа л ШТС-уудын гадна дугаарлан хонож, зах зээлийн нийгэмд картын бараа мэт зарчмаар бензин авч байна.

Харин бүрэн эрхт хугацааных нь сүүлийн жил тохиож буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уул хайрхан тахих төрийн тахилгад монгол төрийг төлөөлөн заларсаар зуныг үдлээ. Хэрэв Төрийн тэргүүний дээлийн өнгө, малгай бүсний хийцлэлээр улс орны хөгжлийн хэмждэг бол өнгөтэй, өргөн дэлгэр харагдах аж.


ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг дурдах нь зүй. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тахилгад төрийг төлөөлөн оролцдог байна. Өнгөрсөн зургаадугаар сараас хойш дөрвөн төрийн тахилга болсны хоёр өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар албажжээ.

Отгон тэнгэр хайрханы тахилга | 2026.06.17

Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга. Тахилгын өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирлээ. Тэрбээр жанжин малгай, цайвар өнгийн дээлээр гангарав.

Отгонтэнгэр хайрхан уулыг  Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарлигаар төрийн тахилгатай болгож, 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016, 2021 онд тахисан. Уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4,021 метрт өргөгдсөн бөгөөд 3,752 метрээс дээш өндөрт мөнх цастай. Мөнх цасны хилийн доохон талд Ар, Өвөр Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуур байдаг.

Бурхан Халдун уулын тахилга | 2026.06.23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг хэлсэн үгэндээ онцолсон байна. Энэ удаа тэрбээр малгайгаа солин өмсжээ.

Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол | 2026.08.02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гарсныг албан ёсоор зарласан. |2026.02.20|

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол Чөчү хайрхны тахилгат овоонд болсон. Энэ үеэр орон даяар шатахууны хомстол үүсэж, жуулчид, наадамчид байгаа байгаа газраа гацаанд ороод байсан тул түүний тахилгад өмссөн хөх цэнхэр өнгий, хормой хэсэгтээ угалзарсан хээтэй дээл сэлт олны шүүмжид багагүй өртсөн.

Манай улсын гадаргын цэвэр усны нөөцийн 70 гаруй хувийг Хөвсгөл нуур бүрдүүлдэг. Төв Азийн гадаргын цэнгэг усны эх, нэн ховор араатан, жигүүртний өлгий нутаг болсон  нуурын цэвэр цэнгэг, ариун дагшин байдал, унаган төрх, ургамал, амьтан, түүх, соёлын дурсгал энд хадгалагдан буй.

Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо | 2026.08.21

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орших түүх, соёлын хосгүй өв Хар Зүрхний Хөх нуурын Зүрх хайрханд төрийн тахилга ёслол боллоо. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан энэ онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Зүрх хайрханыг төрийн тахилгат хайрханы нэг болгон өргөмжилсөн.

Ерөнхийлөгч төрийг төлөөлөн тахилгад оролцов. Тэрбээр тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, үндэсний сурын Сумын мэргэн Ж.Эрхэмбаярт хүлээлгэн өгч, мөн аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Онц тээвэрчин, мянгат малчин Г.Дэмчигсүрэнгийн бор азаргыг сэтэрлэжээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төрийн тэргүүн зуныг их сүртэй үдэж байна, харин жирийн иргэд шатахуун дээрээ дугаарлаж зүдэрлээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

teglee heled yu gehew. zandan balai chadahgui baihad teriigee boliosooo

Зочин
Зочин

Дээл малгайгаа солихоос илүү төрийн бодлогоо сольж, иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөөсэй

Зочин
Зочин

Өв соёлоо дээдлэх хэрэгтэй, гэхдээ соёлын нэрээр улс орны эдийн засгийн хүндрэлийг халхалж болохгүй

Зочин
Зочин

энэ уул дов тахидаг хийрхэлээ болиоч олон ул тахиснаараа улс орон хөгжөөд өр ширгүй болж ард түмний амьдрал орлого нэмэгддэг бол одоо нжмэгдэх өайлгүй дэ ийм шашинлаг байж болохгүй

Зочин
Зочин

Уул хайрханаа тахих нь сайхан уламжлал, гэхдээ байгаль хамгаалах бодит ажил нь тахилгаас дутахгүй чухал

Зочин
Зочин

Дээлний өнгө, малгайн хийцээр улс орны хөгжлийг хэмждэггүй гэдгийг л санах хэрэгтэй

Зочин
Зочин

Мулгуу пзда. Хийж бүтээсэн юмгүй нэг л зугаалсан новш. Ард иргэд ажил орлогогүй, ядуу, гатахуун түлшинд дугаарласан байхад нэг муу шимэгч хорхой тансаглаад л.

Зочин
Зочин

Цагаа олоогүй попрол. Мэдрэмжгүй мулгуу

Зочин
Зочин

Хүн шоолж шоглож тэнэгтэн байж элсэж ордог тусгай алба гэж хаа ч бдаггү юм за

Зочин
Зочин

Шаааал завхарсан юм. Бидний татварын мөнгө хайран бн шүү новшнуудааааааа

МАН
МАН

Шатахуунгүй юм бж...тахилга наадам.ой хийгээдл..

Ххэ
Ххэ

Ард иргэд нь шатахуунд очерлоод л бэ бхад энд тэнд уул овоо тахиад л

Зочин
Зочин

Энэ их зардалыг төсвөөс гаргаж байгаа....
Яасан ард түмнээ боддоггүй юм вэ?

Иргэн
Иргэн

Татвар төлөгчдийн мөнгөөр энэ хүн тансаглаад, түмэн олны төлөө хийсэн ганц ч олигтой юмгүй, бас дээр нь загнаад л ... ард иргэд нь улам туйлдаж ядраад л. Хаант төрөө гэж.

Зочин
Зочин

vacuum orchind amidarch bui hoon ene

Зочин
Зочин

Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөс буухад нь Төрийн Их зайранд өргөмжилье???

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийн хувцас хэрэглэлээс илүү иргэдийн амьдралын бодит байдалд анхаарах цаг болсон баймаар

Зочин
Зочин

Deel malgai ni goy baihaas iluu irgediin amidral saijrah ni hamgiin chuhal shuu

Зочин
Зочин

Inflyatsi 13 huvi, hool hunsnii une bur iluu nemegdsen ued iim ih zardaltai yoslol her heregtei ve

Зочин
Зочин

Ene jil deel huvtsasnii zagvaraас iluu ard irgediin amidral yamar bolson ni tur zasgiin ajliig haruulna

Зочин
Зочин

Соёл уламжлалаа хадгалж байгаа нь зөв, гэхдээ иргэдийн бухимдлыг сонсох нь бас төрийн үүрэг

Зочин
Зочин

Нэг талаас өв соёлоо хамгаална, нөгөө талаас өнөөдрийн амьдралын асуудлаа шийднэ гэдэг хоёр зүйл зэрэг явах ёстой

Зочин
Зочин

Монголчуудын уламжлал үнэтэй, гэхдээ уламжлалаа хамгаална гэдэг зөвхөн ёслол хийх биш байгаль орчноо бодитоор хамгаалахыг хэлнэ

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн сүүлийн жилд ард түмэн хувцаслалт биш хийсэн ажлыг нь илүү ихээр дүгнэх байх

Зочин
Зочин

Шатахуун олдохгүй, үнэ өсөөд байхад төрийн томчуудын ёслолын сүр барагдахгүй юм даа

Зочин
Зочин

Өв соёл бол бидний бахархал, харин бахархлаа иргэдийн өдөр тутмын амьдралтай зөрчилдүүлэхгүйгээр авч явах хэрэгтэй

Зочин
Зочин

ТӨРИЙН ТЭРГҮҮН ТЭР ТУСМАА ЦЭРГИЙН ХҮН СЭЛЭМ ЗҮҮХ ХЭРЭГТЭЙ .

Зочин
Зочин

зөв байгалаа шүтэх цаг болсон доо

Иргэн
Иргэн

Үхсэн ац муу лалар

Зочин
Зочин

Одоо болноо

Еөөк
Еөөк

Нэг бөө багштай болсон юм шиг байгаа юм

Зочин
Зочин

Одоо зайл

Зочин
Зочин

Мөхөж байгаа үндэстний удирдагч мануухай, өөр юу хийх вэ?

Зочин
Зочин

degjin hulgaich bnoo

Зочин
Зочин

Сэлэмээ зүүчихвэл жинхэнэ жанжин.

Зочин
Зочин

Дээл малгай тэнэгүүдэд чухал гэдгийг мэддэг тэнэг

Зочин
Зочин

Шатахууны талаар ганц үг ган хийж чадахгүй хүн бидний удирдагч. Бид жоом мэт ...хэн ч няц гишгэнэ

Зочин
Зочин

Гэмт хэрэгтэн

Зочин
Зочин

MUU SAGSUU BAGA DARGA KKK

Зочин
Зочин

Төрийн тахилга ёслол уламжлал гэдэгтэй маргахгүй, гэхдээ бензин шатахууны хомстол, үнийн өсөлтөө давхар ярих хэрэгтэй

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Ойлгож уншаач, бензин шатахуун хомсдол, үнийн өсөлтийг хамтад нь харьцуулаад бичсэн л бна ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button