Гадаад мэдээДЭЛХИЙ

“Samsung Electronics” түүхэн дээд хэмжээний буюу $79.6 тэрбумын ногдол ашиг өгөхөөр төлөвлөж байна

“Samsung Electronics” 110 их наяд вон хүртэлх буюу 79.6 тэрбум ам.долларын ногдол ашиг өгөхөөр төлөвлөж байгаа аж. Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй ногдол ашиг болно. Хиймэл оюун ухааны салбар сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж буйн үр дүнд “Samsung Electronics” компани түүхэн өндөр ашигтай ажиллаж байгаа юм.

Тус компани баасан гарагт /2026.08.21/ мэдэгдэл хийхдээ энэ жил хувьцаа эзэмшигчдэд 90-110 их наяд воны ногдол ашиг өгөхөөр болсон гэжээ. Үүний 30 их наядыг нь бэлэн мөнгөөр гуравдугаар улиралд олгохоор төлөвлөж байгаа аж. Ногдол ашгийн хэмжээг аравдугаар сарын сүүлээр болох ТУЗ-ийн хурлаар эцэслэн шийдвэрлэх төлөвтэй байна.

Өмнө нь “Samsung Electronics” 2020 онд 20.3 их наяд воны ногдол ашиг өгсөн нь түүхэн дээд хэмжээ болж байв. Харин энэ удаагийн ногдол ашгийг 2020 оныхоос тав дахин өндөр хэмжээгээр тогтоолоо. Тус компани мэдэгдэлдээ “Түүхэн дээд хэмжээний ногдол ашиг олгож буй нь компанийн өсөлтийн ашиг шимийг хувьцаа эзэмшигчидтэй утга учиртайгаар хуваалцан, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө болон өсөлтийн хоорондох эерэг эргэх холбоог хадгалах зорилготой” гэжээ.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button