Үйл явдал

Орон нутагт 20 хоног огт шатахуун очоогүй тохиолдол байна

Шатахууны нийлүүлэлт, хангамжийн талаар шуурхай штабаас мэдээлэл хийлээ. 

Наймдугаар сарын 1-24-ны өдөр хүртэл Сүхбаатар боомтоор 45,507 тонн автобензин орж ирсэн. Мөн Эрээн боомтоор 780 тонн, Замын-Үүд боомтоор 4500 тонн, нийт 50,787 тонн шатахуун импортоор авчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 42 вагон буюу 2520 тонн АИ-92 автобензинийг холбогдох өртөөдөд түгээгээд байна. Улаанбаатар хотын 121 шатахуун түгээх станцад 1245 тонн, орон нутгийн 150 шатахуун түгээх станцад 1216 тонн автобензин түгээсэн. Мөн Улаанбаатар төмөр замын хэмжээнд нийтдээ 149 вагон буюу 9000 тонн АИ-92 ирж байгаа.

Ялангуяа аймгийн төвүүд, алслагдсан сумдыг шатахуунаар хангах зорилт тавьж ажиллаж байна. Орон нутагт 20 хоног шатахууны түгээлт очоогүй тохиолдол бий. 

ОХУ-аас импортолж буй наймдугаар сарын бүтээгдэхүүний хэмжээ багаар тогтсон. Бид ахин хүсэлт илгээж уг хэмжээг нэмэгдүүлж авсан. Нэмэгдсэн хэмжээгээр шатахуун татан авна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button