Улс төрийн мэдээ

Шүүх дээр хэрэг нь яваа Н.Алтанхуягийн рейтинг өндөр хэвээр байна

Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүмүүсийн дунд Н.Алтанхуяг бий.

Гэвч өнөөдөр түүнд холбогдох Хөгжлийн банкны гэгдэх хэрэг 2024 оноос хойш өнөөг хүртэл шүүхийн процесс үргэлжилсээр байгаа бөгөөд Н.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн товлосон ч улмаар Анхан шатны шүүхээс түүнийг цагаатгасан.

Цагаатгах шийдвэр гаргасан гурван шүүгч нь өөрсдийнхөө шийдвэрийг хүчингүй болгоод байв.

Энэ онд ч мөн түүнтэй холбоотой уг асуудал шүүхийн шатанд яваа төдийгүй, энэ бүгдийн хажуугаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ Н.Алтанхуяг зарлачихсан.

АН дотроос У.Хүрэлсүхийн өөдөөс сөрж, нам доторх “ерөнхийлөгчийн талынхан"-ыг шүүмжилж чадаж байгаа нь ганц Н.Алтанхуяг гэдэг нь үнэн. Оюу Толгойн асуудлаас хойш улс төрөөс “арчигдсан” С.Баярцогт намынхаа генсек болох хэмжээнд дээш гарч ирсэн нь АН дотор МАН-ын нөлөө хэр өндөр болсныг харуулж буй хэрэг. Түүгээр ч зогсохгүй ерөнхийлөгчийн сонгуульд С.Баярцогт өрсөлдөхөд шаанс бий ухааны шар мэдээ сошиал руу сэвэгдэж байсан удаатай.

Тэгвэл МЕК-ийн гаргасан энэ удаагийн судалгааны дүнгээс харвал АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээс Н.Алтанхуяг дахиад л тэргүүлсэн байв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

өндөг тансаг хэрэглээ гэж монгол түмнийг ядуу байлгах хүсэлтэй хүн дээ

Зочин
Зочин

Н.Алтанхуяг ямар хүн бэ гэдгээ Ерөнхий сайдаар ажиллахдаа харуулсан! Бөөрөнхий, худалч, далд муу үйл хийдэг, шийдэмгий бус г.м. дээд удирдагч хүнд байж болшгүй зан араншинтай хүн!!!!!

Хорлоо
Хорлоо

Энэ хүнээс өөр хүн Ерөнхийлөгч болчихоор зангарагтай хүн байхгүй дээ.

zochin urgus
zochin urgus

umnu ni itgdg bsn said bhdaa yum hiigegui blhoor itghee bolisoon enemies uur hun bdguin bhdaa

ШУДАРГА ЁС ХААНА БАЙНА АА!!!
ШУДАРГА ЁС ХААНА БАЙНА АА!!!

Ха ха. Монголд хулгайч, луйварчид л өндөр санал авдаг шүү дээ. Үүнийг сүүлийн 30 жил л харлаа. Ер нь АРДЧИЛАЛ ГЭЖ МӨНГӨТЭЙ НЬ ЯЛДАГ СИСТЕМ гэж нэг хүн хэлсэн байдаг нь амьдрал дээр батлагдаад л байна шүү дээ.

Зочин
Зочин

Худлаа байхаа. Үнэмшилгүй санагдаж байна

Зочин
Зочин

Монголчууд ийм мулгуу байхад хэзээ ч олигтой улстөрч эрх мэдэлд очиж чадахгүй Алтанхуягийн рейтинг өндөр байна гэнэ шүү хахаха.

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Батнягт
Батнягт

Алтанхуяг залитай хүн дээ...
Улс орон удирдаад явах ухаантай толгой байхгүйээ...
Багш хүн нилээн хол явсан...
Одоо болсон байхаа

Холбоотой мэдээ

Back to top button