Top StoriesНИЙГЭМ

Сурвалжилга: 1670 төгрөгөөр нэмэгдсэн Евро АИ-92 бензинээр банкаа 2-3 дүүргэхэд цалингийнхаа талыг зарцуулж байна

Евро-5 стандартын АИ-92 шатахуун ганц сар хүрэхгүй хугацааны дотор 1670 төгрөгөөр нэмэгдэж 4960 төгрөгт хүрээд байна. Үнэ нэмэгдсэнээс хойш нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ихэнх шатахуун түгээх газрууд зөвхөн энэ төрлийн шатахуун борлуулж байгаад иргэд бухимдлаа идэрхийлэх болов. Иргэд шатахуун хомсдолтой байгаа тул ажил амьдралаа залгуулах зорилгоор хэт үнэтэй ч олдоц их байгаагаас нь авахаас өөр сонголтгүй гэдгийг хэлж байна. Мөн шатахууны хомсдол далимдуулан энгийн АИ-92 шатахууны нөөцтэй боловч хэрэглэгчдэд тодорхойгүй шалтгаанаар борлуулахгүй байгаа гэх шүүмжлэл өндрийг авч буй.

Салбарын сайдын зүгээс энгийн шатахууныг евро стандартынх гэж зарж байх магадлалтай гэх хардлагыг шалгаж, иргэдэд ил тод мэдээлэх, үнэ хэрхэн тогтоож байгааг дэлгэрэнгүй танилцуулах үүрэг өгсөн юм.

ҮСХ-ны мэдээлснээр, Монголын Улсын сарын дундаж нэрлэсэн цалин 2.8 сая төгрөг. Тэгвэл яг өнөөдрийн ханшаар Евро стандартын АИ-92 бензинээр банкаа нэг удаа дүүргэхэд сарын цалингийнхаа 11 хувийг зарцуулна гэсэн үг. Энэ нь 60 литрийн банктай машиндаа литрийг 4960 төгрөгөөр худалдан авч Евро-5 АИ-92 стандартын шатахуунаар дүүргэхэд 297,600 төгрөг болно. Иргэд ихэвчлэн сард 2-3 удаа машиндаа бензин хийнэ гэж тооцвол цалингийн гуравны нэг нь ердөө шатахуунд зарцуулагдана. Үүгээр зогсохгүй, Монголд автобензины үнэ өсөхийн хэрээр бусад бараа, материалын үнэ дагаад нэмэгддэг.

Гэрэл зургийг Б.Алтангэрэл

Евро-5 стандартын АИ-92 шатахуун энгийн шатахуунаас түлшний найрлага, ялангуяа хүхрийн агууламж болон бусад бохирдуулагчийн хэмжээнд илүү хатуу шаардлага тавьдаг стандарт. Европын түлшний стандартын хүрээнд хүхрийн дээд хэмжээ 10 мг/кг байдаг аж.

БНХАУ манайд дотоодын үнээс өндөр үнээр шатахуун нийлүүлнэ

Монгол Улсын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүнийхээ импортын сувгуудыг тэлэх хүрээнд БНХАУ-аас авах шатахууны хэмжээг дотоодын хэрэглээний 30 хувьд хүргэх зорилтыг тавиад байна.

БНХАУ-ын дотоодын 92 бензиний улсын хэмжээнд мөрдөх жижиглэнгийн үнэ бүс нутгаасаа хамаарч өөр боловч ихэнх нутагт ойролцоогоор 7.7–7.9 юань буюу литр тутмын үнэ нь 4180 төгрөг.  Монгол улсын хувьд БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийг импортлон авах шилжүүлэн ачих байгууламж, агуулахын хүчин чадал сард 150 мянган мкуб-д хүрээд байна. Одоогоор БНХАУ  наймдугаар сард

  • АИ-92-6000 тонн,
  • Дизель түлш – 2000 тонн,
  • Онгоцны түлш – 3000 тонныг тус тус нийлүүлсэн.

Харин Есдүгээр сард

  • АИ-92 – 10 мянган тонн,
  • Онгоцны түлш – 3000 тонныг нийлүүлэхээ илэрхийлжээ.
Гэрэл зургийг: Б.Алтангэрэл

Иргэн: Машиныхаа банкийг 527 мянган төгрөгөөр дүүргэлээ. Би сардаа дунджаар 3-4 дүүргэдэг. Хүмүүсийн хэрэглээ ихэссэн үед наадам тааруулан шатахууны хомсдолыг үүсгэж гайхамшигтай тоглолт хийж шатахууны үнээ зоригтойгоор маш сайн нэмжээ.

Иргэн: Жижиг тэрэг 250 мянган төгрөг орчимд дүүрч байна. Тээвэр бол бүх төрлийн бүтээгдэхүүний суурь үнэд шууд нөлөөлнө. Энгийн АИ-92 дээрээ шатахуун түгээх станцууд чинь ашиг хийгээд ард иргэдээ хууран мэхэлж байгаа юм биш биз.

Иргэн: Үнийн зөрүү их байгаа ч шатахуун зарцуулалт ялгаа байдаггүй. Миний хардаж байгаагаар бол энгийн 92 бензиныг евро гэж зараад байгаа болов уу гэсэн таамаг байгаа. Иргэд бидний хувьд ялгаж мэдэхгүй учир худлаа үнэ нэмэх аргуудын нэг л байх даа. Байгаа мөнгөндөө тааруулаад үнэтэй хэдий ч авахаас өөр аргагүйд хүрчихээд байна гэсэн юм.

Шатахууны хомсдлоос шалтгаалсан эрэлт нэмэгдсэн энэ үед иргэдэд зөвхөн Евро стандартын шатахуун борлуулж байгаа асуудлыг салбар яам даруй шийдвэрлэж зохицуулахгүй бол яваандаа аль алиных нь эрэлтээс үүдсэн хомсдол үүсэхдээ тулах вий.

Түүнчлэн “Улсаас энгийн АИ-92 бензинд төр татаас өгч, үнийг барьдаг бол Еврл стандартын АИ-92 бензин дээр төр татаас өгдөггүй учраас орж ирсэн үнээрээ л борлуулагдаж байгаа” хэмээн Г.Дамдинням сайд хэлсэн. Ингэхээр цаашид Евро стандартын бензиний үнэ аль хүртэл өсөхийг төр шийдэхгүй гэсэн үг аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
54 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

1670 төгрөгөөр ганц сарын дотор нэмэгдэнэ гэдэг чинь зүгээр нэг үнийн өсөлт биш иргэдийн амьдралд шууд цохилт болж байна. Цалин нэмэгдэхгүй байхад бензин ингэж өсөхөөр өрхийн төсөв яаж хүрэх юм бэ

Зочин
Зочин

Машин унаж дэмий тэнэхээ л больчих.

Хорлоо
Хорлоо
Reply to  Зочин

Яг үнэн

Зочин
Зочин
Reply to  Зочин

Hutsaach

Зочин
Зочин

Зүгээр л хэрэглээ багасгаад автобус унаанд сууж, явган алха, болоод л байна,

зочин
зочин

Дэлхий бензинээр хэцүүдэж бнаа. Нийтийн тээврээр явцгаа л даа.

Зочин
Зочин
Reply to  зочин

Явган яв

Зочин
Зочин

Benzinii une ingej ogtsom usuhuur zugeer l mashintai humuus bish buh hunii amidrald nuluulnu shuu. Teever nemegdeheer hool hunс, baraa buh yum dagaj usdug ni unen

Зочин
Зочин

Нийтмйн унаа ашигла болж өгвөл зээлээ багасгаад зардлаа тана

Зочин
Зочин

ygyi tegeed BOLIOCH DEE HEN BENZIN AV GEED BGAA YUM . YABGAN ALH BUSSAND SUU DUGUI UNA MORI TEREGTEI BOLOH HTEI ER N BOL SONGOLT OLON. 500 METER GAZAR MASHIN UNAAD TOM GEDESEE DAAJ YADSAN ZALHUU MONGOL ZALUUUCHUUD OLON ZUUN MYANGAARAA BNA DAA HUURHIII

Зочин
Зочин

Ингэн ингэн машин унах хэрэг байна уу. Ихэнхи нь ажил хийх дургүй, халтуур хийж амьдардаг хүмүүс байх юм. Ажилтай хүнд бол явган, автобустай яваад болоод л байна. Харин хүргэлт, тээврийнхэнд л жаахан хүндрэлтэй байх, гэхдээ барааныхаа үнэнд шингээчихээр бараг ялгаагүй дээ

Зочин
Зочин

Сард 2-3 удаа банкаа дүүргэдэг хүн цалингийнхаа гуравны нэгийг шатахуунд өгч байвал бусад зардлаа яаж зохицуулах вэ. Энэ бол зөвхөн жолооч нарын асуудал биш нийт иргэдийн асуудал

Зочин
Зочин

4960 tugrug gedeg une bol yamar ch baisan irgeded mash hund tusna. Tsalingiin nemegdel benzinii usultiig guitsehgui bol humuus ulam l zardalaa hasahaar bolno

Зочин
Зочин

Шатахууны хомсдол яагаад үүссэн, энгийн АИ-92 хаана байгаа, яагаад иргэдэд тогтмол зарахгүй байгаа гэдгийг л хамгийн түрүүнд ил тод хэлэх хэрэгтэй байна

Зочин
Зочин

Үнэ өсөх бүрд шалтгаан нь олон янз байдаг ч буухдаа хэзээ ч адилхан хурдан буудаггүй нь л хамгийн сонин. Нэмэгдсэн 1670 төгрөг буцаад хэзээ буух вэ

Зочин
Зочин

Гэр бүлийнхээ төсвийг хэмнээд автобусаар ажил төрөлдөө яваач дээ

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Машин унахаа болих эсвэл Машинаа унаад хоолгүй явахаа шийдэх эрх чинь нээлттэй..та нарыг бензинээр хангах үүрэг хэнд ч байхгүй штээ..бүх юм зах зээлийн зарчмаараа дээр шүү..

Уншигё
Уншигё

Цалин чинь бензинд яваад бгаа бол нийтийн тэнвэрээр явж бай

Зочин
Зочин
Reply to  Уншигё

Харин тиймээ. Гомдол мэдүүлээд яах вэ дээ

Зочин
Зочин

Ene benzinii une nemegdsen ni araasaa buh yumnii une nemegdeh shaltgaan bolno. Hudaldaachid teeveriin zardal ussun geed baraanii unee nemne, irged l dund ni daragdanа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цаанаасаа орж ирж байгаа үнэ нь юм чинь яалтай билээ дээ

Зочин
Зочин

Евро-5 стандарт гэдэг нь өөрөө чанарын шаардлага өндөртэй байж болно. Гэхдээ стандартын нэрээр үнэ хэт өсөж байгаа эсэх, бодит өртөг нь хэд вэ гэдгийг иргэд мэдэх эрхтэй

Зочин
Зочин

Jijig mashinii bank 250 myanga gej bodhoor sariin heden udaa hiihdee l heden tugrug zovhon benzind yavj bn. Tsalingiin daraa gar deer uldeh mungu bur bagasana

Зочин
Зочин

Энгийн АИ-92 байгаа хэрнээ зориуд борлуулахгүй байгаа гэх хардлага үнэн худлыг нь төрийн байгууллага хурдан шалгаж мэдээлэх хэрэгтэй. Иргэдийг таамаг дунд байлгаж болохгүй

Зочин
Зочин

Benzin bol mongold heregleenii une deer mash ih nuluutei yum. Une ni usuh burd taxi, hurgelt, teever, baraanii une bugd dagaj usdug uchraas ene asuudliig zuvhun benzin gej harj bolohgui

Зочин
Зочин

Humuus ajil amidralaa zalguulah gej mashinaa unaad yavj bgaa. Benzin avahgui bol ajilgui, avya gevel tsalingiin tal ni yavchih geed baih yum

Зочин
Зочин

Хятадаас авах шатахууны хэмжээ нэмэгдэх гэж байгаа бол үнэ нь дотоодын хэрэглэгчдэд ямар нөлөөтэй байхыг урьдчилж тооцсон байх ёстой. Хямд сувгийг нэмэгдүүлнэ гэсэн бодит үр дүн хаана байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хямд суваг байхгүй болно шүү. Хүний юм хүчгүй !!!

Зочин
Зочин

Engiin 92 iig euro 92 gej zarj bgaa esehiig shalgaj il tod bolgoh heregtei. Hervee tiim zuil baival hereglegchiig huursan asuudal bolno

Зочин
Зочин
Reply to  Зочин

Шалгасан гэнээ

Зочин
Зочин

Une usuh bolgonii daraa irged l tevreed, heregleed, tsalin deeree tootsоо hiij amidarna. Harin une togtooj bgaa humuus bodit amidral deer ene zardliig mederch bgaa bolov uu

Зочин
Зочин

Шатахууны хомсдол үүссэн үед нэг төрлийн бензин л олдоцтой болоод үнэ нь огцом өсөж байгаа нь өөрөө шалгах ёстой асуудал. Зах зээлийн хэвийн нөхцөл гэж харахад хэцүү байна

Зочин
Зочин

Odoo benzin avah geheer une, avahgui baih geheer ajil amidral geed songoltgui bolchihson. Irgediig iim baidald oruulsan shaltgaanaa todorhoi tailbarlah heregtei

Зочин
Зочин

Шатахууны үнэ өсөхөд хамгийн хүнд тусаж байгаа нь тогтмол орлоготой хүмүүс. Өдөр бүр ажилдаа машинаар явдаг хүн сарын төсвөөсөө хэдийг нь зөвхөн бензинд өгөхөө бодохоос аймаар болжээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Автобусаар дугуйгаар явцгаа

Зоо
Зоо

Энэ намчин өлөн цүнхчин дарга долоогч пялдга хагартлааа баяжсан ичиж зовхооо гээсэн хулгааач тонуулчид ард иргэдэээ улны гэхээс аргагүй юм байна дааа нүгэл гэж биидэээ бүгд үхдэгэээр бүтээсэн нь шудрага юмдааа ядаж гэдэг үг буянлагичиж зовдог баймаарсан

Зочин
Зочин

Саяхан л евро 92 энгийнээс ээ 100-200 төгрөгийн ялгаатай яагаад шууд 1640-ээр нэмэгддэг билээ? Засгаас татаас өгдөггүй гээд тоглолт хийгээд байгаа юм биш үү? Монополийн эсрэг байгууллагууд, прокурор шалгамаар юм

ХУД МАН гишүүн
ХУД МАН гишүүн

МАН-ай намыг дахин дахин сонгоорой , хохь чинь мэд үү хахахахахахахахахахах

Амарбаяо
Амарбаяо

Машин унахаа болиод нийтийн тээвэр гэж сөйхан пм бна тэгхээр бензиний үнэ өөрөө хямдраад аваач гэж гуйна

Бодит байдал
Бодит байдал

Хэрэглээгээ танаж, оновчтой болгох нь ухаалаг шийдэл болно

Зочин
Зочин

Yumni une arai bolj bna benzin dagaad denduu ingej aitar nemegdeheer yuga idej uutsgaaj amidrah yum heterlee shu yumni une ni ch benzin tos ni ch ter

Зочин
Зочин

Өөрсдийн сонголт. Боломжтой үёдээ автобусаар, яарсан үёдээ унаагаар, дурласан үёдээ 2 хөлөөрөө, спортлог үёдээ унадаг дугуйгаар. Монгол шиг сайхан орон алгадаа. Автобус нь үнэгүй, эмнэлэг амралт нь үнэгүй, дээр нь тэтгэвэр халамж улсаас нь өгчихнө. Залуучууд жаахан хэцүүхэн. Гэхдээ ажиллаж байхад хоосон хонохгүй гоёштээ

Зочин
Зочин

Үнэ нэмэгдхээр ганцхан машинтай хүмүүст хүндрэл учрана гэж эндүүрээд байх шиг байна бүх барааны үнэ өснө нийлүүлэлт удааширна .... Монгол Улс ч их зан пээдгэр араншингаасаа болж Чацга царайлж байна даа .... одоо яахав дээ тэнэгийн дотор уужуу гэж энэ дээ 2027 он манайх шиг найр наадам шоу цэнгээн их. залхуу пээдгэр хүмүүст улам хүнд болно шүү одооноос хөeөгөө хурааж эхлэхгүй бол

Зочин
Зочин

Монголд өссөн үнэ хэзээч буудаггүй шүү Бeнзиний үнэ дагаад нэмэгдсэн Бараанууд Мах Гурил үнэ нэмэгднүү гэхээс буухгүй ингээд Монголчууд 60 сая малтай асар уудам нутагтай атлаа тураалдаа орж Фитнeссүүд дампуурч Чацга алдуулж туураадаг бүтээгдэхүүн зардаг аниа агаа нар ажилгүй болхоно дээ ... Би шин цагийн Ванга шүү

Зочин
Зочин

Хаа сайгүй заавал машинаар явахаа больцгоогооч Автобус байна, эрүүл мэндэд алхах хэрэгтэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бас дулаан байхад дугуйгаар явцгаа. Гаднаас гуйлгачилж байгаа гэдгээ санаач сэрээч. Үйлдвэр бариагүй хулгайчидтай хорлогчидтой заргалд ГАДНААС ГУЙЛГАЧИЛЖ БАЙГАА !!! БҮР ОЛДОХОО БОЛИВОЛ ЯАХ ЮМ. ТАРИА БУДАА ХҮНС, ЭМНЭЛЭГ ГАЛЫН МАШИНУУДДАА НӨӨЦЛӨХ ХЭРЭГТЭЙ. АМЬ АМИА БОДООД ХЭРҮҮЛ ЗАРГА ХИЙХ ЯАМАЙ. ӨВӨЛ ӨВӨЛ ӨВӨЛ !!!!! ШАТАХУУНЫ ҮЙЛДВЭР, ЦАХИЛГААН СТАНЦАА ЯДАХДАА 15 ЖИЛИЙН ӨМНӨ БАРЬЧИХ ЁСТОЙ БАЙСАН ХЭН ХЭН ХОРЛОЖ СААТУУЛЖ БАЙСАН ЮМ!!!

Зочин
Зочин

Машин унахаа л больчих

Зочин
Зочин

Петровис өгөхгүй өчнөөн удаж байна. Бүх ШТС өгөөд байвал дараалал үүсэхгүй баймаар юм. Петровисыг пелдэх хэрэгтэй.Их цагийг очерт өнгөрөөж байна.

Батнягт
Батнягт

Монголчууд минь жаахан ухаантай амьдрахгүй бол болохгүй цаг ирлээ....
Хэрсүү байхгүй бол Худлаа баян хүний дүр гаргаж, бусдад таалагдах гэж битгий амьдраарай..
Бидний уг суурь бүсээ чангалахгүй бол....
Энэ Монгол Ардын нам Төсөвөө Ард түмнээрэй...
Шулаж мөлжиж бүрдүүлээд нилээн хэдэн жил болсон..
Тиймээс 3 өдрийн санах ойтой битгий байгаарай...

...............,.....
...............,.....

Энгийн 92 зөндөө ирсэн боловч салтайдаад зарахгүй байгаа нь сэжигтэй. Тэр байтугай энгийн 92-ыг "евро" гэж зараад байж магадгүй. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг.

Зочин
Зочин

Шатахууны үнийг 6000 эсхүл 8000 болгочих хэрэгтэй тэгвэл энэ урь очир дарааллын асуудал шийдэгдэнэ

Эрдэнэ Сүх
Эрдэнэ Сүх

Бензин зөвхөн манай асуудал биш ..машинаа тавьж хэрэглээгээ ухаалгаар зохицуулж бай лдаа.

Доржоо
Доржоо

Нийтийн унаа уна машин унахаа боль л гэх юм, тэгж болноо хамгийн гол нь тээврийн үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний барааны үнэ өснө шүү дээ тэрийг яах юм гэдэг асуудал яригдаад байнаа, тэрнээс машин унаад тэнээд байгаадаа гол нь биш. Яагаад роснефьтийг оруулж ирэхгүй байгаа юм бэ, тэртээ тэргүй оруулж ирсэн үнэ дээрээ ашиг зардлаа нэмээд л зарж байгаа ш дээ

Зочинзочин
Зочинзочин

Бензин олдож байгаа нь их юм болж байна шүү.манайхан юм ойлгохгүй хүмүүс юмаа.орос улс дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй гаднаас бензин авч байгаа.дайнаас болоод.ер нь бага иддэг машин унаж болно шүү.нэг хүн нэг машин унаад давхиад бдаг ямар ажил хийж яваа юм бүү мэд.нэг хүүхэд суулгаал нэг бандгар жип явж байх.ойр зуур алхаад явж болно биз дээ бас нийтийн тээвэр нь боломжийн л бна.бензини чанарыг шинжлээд гаргаад тавьсан бас л таалагдахгүй заавал хуурамч гэсэн хариу гаргах ёстой юм шиг юмыг заавал муу муухайгаар бодож хардаж өөрсдигээ зовоох юи.бензин сольж зарах боломж барагл байхгүй сав бүр нь тооцоо тооллоготой бдаг юм.тэр талаар а ч байхгүй бж л өөринхөрө дайрна.тэгээдч энгин 92 бол угаасаа өндөр чанартай бёнзин биш үнэ хямд.өөринхээ хэмжээнд стандартаа барьж л байгаа.гадаад хүн явж бвал хулгайч гэж хардана.бензин бвал хулхь гэж бахирна.уг нь амны билгээс ашдын билэг гэдэг сэн.амар тайван амьдарч бензиндээ оочерлоод явж бна гэдэг чинь жаргал шүү дээ.дайн тулаантай улс оронд шал өөр асуудал яригдаж бгаа.үр хүүхэд хань ижил чинь дайны фронт руу явж өдөр бүр хэдэн мянгаараа үрэгдэж бна бурхан минь тэхэд бид чинь буян заяатай ард түмэн шүү амар тайван тулга тойрсон хэрүүлээ хийгээл.

Холбоотой мэдээ

Back to top button