Нийгэм мэдээ

Б.Дашпүрэв: Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын талаас ачилтаа нэмэгдүүлсэн

Ерөнхий сайдын захирамжаар шатахууны асуудалтай холбоотой асуудлыг хэлэлцэх Шуурхай штабын өнөөдрийн ээлжит хуралдааны тадаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн ТНБД Б.Дашпүрэв дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр, Сүхбаатар боомтоор 45,507 тонн авто бензин

Эрээнцав боомтоор 780 тонн авто бензин

Замын-Үүд боомтоор 4500 тонн авто бензин гээд нийт 50.780 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортоор хүлээн авсан. Шатахууны хангамжийг орон нутгуудад нэмэгдүүлэхийн тулд амралтын өдрүүдээр ажилласан бөгөөд одоогоор 9000 тонн АИ-92 төрлийн бензин тээвэрлэгдэн ирж байгаа.

БНХАУ-аас авч буй газрын тосны бүтээгдэхүүн тасралтгүй орж ирж байна. Улаанбаатар хотын 121 шатахуун түгээх станцад 1345 тонныг, орон нутгийн 150 ШТС-д нийт 116 тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Мөн ОХУ-ын зүгээс өнгөрсөн амралтын өдрүүдэд ачилтаа нэмэгдүүлсэн гэх мэдээлэл бий. Иймээс хэвийн болгохын тулд шуурхай ажилласаар байна” гэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button