Гадаад

Казахстаны нефть боловсруулах үйлдвэрүүд ОХУ-д бензин нийлүүлэхээс татгалзжээ

Казахстаны томоохон нефть боловсруулах үйлдвэрүүд ОХУ-д бензин экспортлох зөвшөөрөл, квот авсан боловч барууны хориг арга хэмжээнд өртөх эрсдэл болон Оросын банкуудаар төлбөр тооцоо хийхэд хүндрэлтэй байгаа зэргээс шалтгаалан экспорт хийхээс татгалзжээ.

Энэ талаар Ройтерс агентлаг салбарын дөрвөн эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн мэдээлсэн байна. Казахстаны Эрчим хүчний яам долдугаар сард Павлодарын нефть боловсруулах үйлдвэрт ОХУ-ын зах зээлд 17.5 мянган тонн АИ-92 бензин нийлүүлэх зөвшөөрөл олгосон бол наймдугаар сард Атыраугийн нефть боловсруулах үйлдвэрт мөн адил хэмжээний квот олгожээ.

Гэвч дээрх үйлдвэрүүдийн эзэмшигчид бензинээ ОХУ руу экспортлохгүй байхаар шийдсэн байна. Үүний гол шалтгааны нэг нь ОХУ-тай хийсэн шатахууны худалдаанаас үүдэн олон улсын, тэр дундаа барууны хориг арга хэмжээнд өртөх эрсдэл гэж салбарын эх сурвалжууд тайлбарлажээ. Мөн Оросын банкуудаар дамжуулан төлбөр тооцоо хийхэд хүндрэлтэй байгаа нь экспортод саад болж байна. Нэг эх сурвалжийн хэлснээр, “Хэн ч хоригт орохыг хүсэхгүй” байна.

Үүнээс гадна Казахстаны дотоодын шатахууны зах зээлийн нөхцөл байдал экспорт хийхгүй байх бас нэг шалтгаан болжээ. Улирлын чанартай эрэлт нэмэгдсэнээс гадна ОХУ-ын дараа Казахстантай хил залгаа орнуудад шатахууны хомсдол үүссэн тул Казахстан өөрийн дотоодын зах зээлд хангалттай хэмжээний шатахууны нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа аж. Одоогоор ОХУ руу бензин экспортлохыг зөвшөөрсөн цорын ганц Казахстаны үйлдвэрлэгч нь жилд 850 мянган тонн нефть боловсруулах хүчин чадалтай “Конденсат” хэмээх харьцангуй жижиг үйлдвэр байна. Тус үйлдвэр долдугаар сард ОХУ-д 9 мянган тонн бензин нийлүүлжээ.

Харин Атыраугийн нефть боловсруулах үйлдвэрээс нийлүүлэх бензиний үнэ Оросын импортлогчдод хэт өндөр байгаа аж. Тухайлбал, АИ-92 бензиний тонн тутмын үнэ 1,100–1,200 ам.доллар байгаа нь Санкт-Петербургийн Олон улсын бараа, түүхий эдийн бирж дээрх тухайн үеийн үнээс ойролцоогоор 43 хувиар өндөр байна.

Казахстан ОХУ-д бензин нийлүүлэх албан ёсны зөвшөөрөл, квот олгосон боловч томоохон хоригт өртөх эрсдэл, төлбөр тооцооны хүндрэл, мөн дотоодын шатахууны хомсдолын улмаас квотоо ашиглаагүй байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Kazakhstanchuud orsuudaas aihaa negent bolijee

Зочин
Зочин

Казахстанаас Монголд нефть нийлүүлэх.мөн газрын тос нийлүүлэх боломжтой гэж үзэж байгаа хүмүүст хэлэхэд боломж маш бага шүү .учир нь Казахстан нефтээ орсод нийлүүлэхгүй болчихлоо. өөр орон руу нефт тээвэрлэхэд дуртай байна гэж бодож бна уу. Монголд нийлүүлэхийн тулд орсын газар дээгүүр тээвэр хийнэ .өөр ямарч боломж байхгүй .казахстан Монголтой хил залгаа орон биш. Тийм болхоор казстанд орос зөвшөөрөл олгохгүй. Монгол улс шатахуун тээвэрлэх газрын тос тээвэрлэх ложестик зөвшөөрөл авхын тулд монгол тал л зөвшөөрөл хүснэ шүү дээ. Орон нутаг дээгүүр нь тээвэр хийхэд өндөр татвар авна үүнийг монгол төлнө .тийм болхоор одоо байгаа бензин үнэ нь нэмэгдэнэ

Zochin
Zochin

Хамгийн их ах ахаа гэж пялдагдаж байх ёстой улс шүүдээ.Яг Монголчууд шиг.

Эрдэнэ
Эрдэнэ
Reply to  Zochin

Одоо хүчтэй болчихсон юм биш үү

Зочин
Зочин

Тэрний оронд Монголд нийлүүлсэн нь өлзийтэй шүү Казахстаныхаан

Даваа
Даваа

Казгастаны хүн чанар танигдаж байна даа.

Зочин
Зочин

Bid Kazaksataniig hasag bolohoor hichneen uzen yadsan ch, bidnees neg alham uragshaa yavj bga uls. Ataarhaj bnu?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Kazakstaniig uzen yaddag Hun baihgui baihoo. Manai tuuhiig uuriin bolgoh gej uzdeg, mongolchuudiig uguisgedeg gedgiig medsenees hoish durgui taldaa baidag Bolson baih. Tuunees ene ulsiig neriig n sonssonoos medej Hun tsuuhun. Ataarhah yum ch baihgui baih. Bid hoorondoo oir ch baigaagui, ediin zasgiin hariltsaa ogt baihgui bolohoor yund n ch ataarhah ve. Gant hariltssan n erdenetiin zesiin bayajmaliig luuvardsan gej neg hereg yarigddag baij bailee. Busdaar bol baigaa baihgui n medegdehgui uls shuudee

Мгл
Мгл

Хасгуудыг устгах цаг үе иржээ

Уншигч
Уншигч

Оо яадаг хүн чанаргүй

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Арман
Арман

ЖИНХЭНЭ ЭР ХҮН . ХАСАГУУД САЙН БНА

Зочин
Зочин

Хар хаягууд нигэнэ л дээ

Эрдэнэ
Эрдэнэ

Зөв орчуулаарай томоохон компани гэсэн болохоос үйлдвэрүүд гээгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button