Хавтаст хэрэг

Шизофренийн өвчтэй 36 настай эрэгтэй СЭМҮТ-д танилцаж, үерхсэн эмэгтэйгээ хөнөөжээ

2014 онд нэг эмэгтэйг хөнөөж, хэрэг хүлээх чадваргүйн улмаас Шар хадны хуулийн тасагт гурван жил эмчлүүлсэн эрэгтэй дахин хүний аминд хүрчээ. Тухайлбал, сэтгэцийн эмнэлэгт танилцаж, үерхсэн 32 настай эмэгтэйг хардсаны улмаас мэсээр хөнөөсөн байна.

Энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжлүүлэх үүднээс хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх процесст өрнөсөн мэдүүлэг, шүүхийн шийдвэр зэргийг тоймлон хүргэе.

Шүүгдэгч 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрэгт амьдардаг. Өмнө нь Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны зургадугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулсан, хэрэг хариуцах чадваргүй хэмээн мэдүүлжээ.

Хэрэг |2025.06.01|-ны өдөр гарчээ. Шүүгдэгч Ц.Б хэрэг гарахаас 15 хоногийн өмнө Баянзүрх дүүргийн дугаар тоотод найз охин П.М ийн нүүрэн тус газарт хутгалж, зүсжээ. Улмаар |2025.06.01|-нд найз охин П.М-ийг гэртээ ганцаараа байхад нь очиж, хардсаны улмаас, цээжин тус газарт нь хутгалж хөнөөсөн байна.

Талийгаачийн ээж: Охины маань найз залуу болох Ц.Б  нь надад хэлэхдээ “Би өмнө нь хүн алж байсан.  Гэхдээ дахиж хүн алахгүй, та нар надаас битгий айгаарай” гэж хэлж байсан.

Талийгаачийн ээж шүүхэд дараах мэдүүлгийг өгсөн байна. "Манай охин 1994 онд төрсөн. ШУТИС-д хүнсний технологич мэргэжлээр төгссөн. Би Солонгос Улсад ажиллахаар яваад, охин маань гэртээ ганцаараа үлдсэн. Намайг Солонгост байх хойгуур талийгаач охин маань сэтгэл санааны гутралд орж, эмнэлгийн байгууллагад үзүүлж байсан. Намайг 2023 онд Монголд ирэхэд охин маань сэтгэцийн өөрчлөлттэй болсон гээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд эмч нараас нойргүйдлээс болж хий зүйл харах, сонсох өвчин туссан байна гэж хэлсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс надад талийгаачийг тархины хөөрөл гэж оношилсон байсан. Тэгээд 2023 оноос хойш би П.М тэй хамт амьдарч байгаа. Надтай байхдаа хий зүйл харж, сонсох зэргээр өвчин нь сэдрэхээр би сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэд хэдэн удаа хэвтүүлэн эмчлүүлж байсан. Охиноо амиа алддаг өдөр би 12:00 цагийн үед гэрээсээ гарсан. Охин маань унтаад, би өрөөнийх нь хаалгыг нэг удаа эргүүлээд, цоожилсон. Эргээд гэртээ ирэхэд гэрийн хаалга онгойхгүй, хоёр удаа эргүүлээд түгжсэн байсан. Охиныг гараад явчихсан юм байна гэж ойлгоод, өрөө рүү нь ороход хөнжлөө толгой дээгүүрээ бүтээчихсэн байсан. Тухайн үед би хэд хэдэн удаа талийгаачийг дуудахад дуугарахгүй орны толгой дээр нь цус болчихсон байсан. Тэгээд би талийгаачийн хөнжлийг нь сөхөөд үзтэл охины минь цээжний зүүн талаас нь цус гоожсон байдалтай нас барсан байсан.

Охин маань 2024 оны наймдугаар сард Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэж гарч ирээд Ц.Б  гэж залуутай эмнэлэгт хэвтэж байхдаа танилцсан байсан. Тэгээд 2024 оны наймдугаар сард охин маань Ц.Б  гэж залууг гэртээ аваад хүрээд ирсэн. Тухайн үед Ц.Б-гийн аавтай нь утсаар ярьж, ээж Ц  гэж эмэгтэйтэй уулзаж Ц.Б гийн талаар асууж байсан. Охины маань найз залуу болох Ц.Б  нь надад хэлэхдээ “Би өмнө нь хүн алж байсан.  Гэхдээ дахиж хүн алахгүй, та нар надаас битгий айгаарай” гэж хэлж байсан. Тэрнээс хойш манай охин П.М-ийг Ц.Б  нь манай гэрт орж ирээд бороохойгоор зодож, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Түүнээс хойш охины минь хацрыг хутгаар сийлж, зүссэн байсан. Тэрийг нь цагдаагийн байгууллагад гомдол өгч шалгуулж байгаа. Манай охин П.М  нь надад хэлэхдээ “Ээжээ надад Ц.Б гээс өөр ямар нэгэн найз байхгүй. Хөгжилтэй зүйл яриад байдаг юм” гэж хэлж байсан. Намайг гэртээ байж байхад Ц.Б  нь манай гэрт ирээд манай хаалгыг маш чанга тогшоод, орилж байсан. Манай охиныг ганцаараа байхад нь Ц.Б  нь ирж манай гэрийн хаалгыг хүчтэй тогшихоор нь айгаад хаалгаа онгойлгочихдог гэж охин маань хэлж байсан” гэж мэдүүлжээ.  

Шүүгдэгчийн ээж: Хэргийн талаар надад үнэнээр нь хэл гэж хүүдээ хэлэхэд “Угаасаа энэ М  чинь аягүй олон хүнтэй явалддаг, дандаа намайг хуурдаг, би угаасаа ална гээд шийдчихсэн байсан” гэсэн

Шүүгдэгч Б-ийн ээж “...Миний төрсөн хүү Б  нь 2007 онд буюу 17 настай байхдаа шөнө унтахаа больсон. Тэр үедээ “Таньтай хамтдаа баймааргүй байна, ганцаараа баймаар байна гэх мэтчилэн сэтгэцэд нь өөрчлөлт орж, орой гарч яваад өглөө 06:00 цагт үүрээр орж ирдэг болчихсон. Хий юм хардаг сонин сонин зүйлс ярьдаг байдалтай болчихсон байсан. Тэгэхээр нь би 2007 оны намраас хичээлдээ явахынхаа өмнө нь ийм байдалтай болчихсон учраас намар нь хувийн сургуульд оруулсан, хувийн сургуульд оруулсан боловч түүнтэй найзлах хүүхэд байхгүй, Б-гээс айж байсан учраас багш нар нь биднээс гуйгаад хүүхдүүд танай хүүхдээс айгаад байна, танай хүүхдийг чинь сургуулийг нь төгсгөнө, харин хүүхдээ гэрээрээ сургаад өгөөч гэж гуйхаар нь бидний зүгээс зөвшөөрөөд гэрээр сургаад төгсгөж бүрэн дунд боловсролыг эзэмшүүлсэн. Мөн онд 2007 онд СЭМҮТ-д хуучнаар Шар хаданд үзүүлэхэд орос хэл дээр онош бичиж өгч  байсан бөгөөд тэр нь одоогийн F20.1 Шизофрены  хэлбэр гэх оноштой, тухайн сэтгэцийн өвчин нь нийгэмд ямар нэгэн ажил эрхлэх боломжгүй, хүмүүстэй ойлголцох чадваргүй, харилцааны хувьд ямар нэгэн бусадтай ойлголцох наад захын чадвар байхгүй болчихдог онцлогтой, заримдаа гайгүй ч юм шиг байдалтай болчихдог юм. Ийм байдалтайгаар 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа.

Тэр өдөр би хүү рүүгээ залгахад гэрээсээ гараад явчихсан байсан. Тэгэхээр нь би “Бялуу аваад очиж байна шүү” гэсэн. Тэгээд над руу хэсэг байж байгаад залгаад “Би гэртээ ирчихсэн байна” гэж хэлэхээр нь шууд гэртээ ирсэн. Хүү маань намайг ирэхэд “Ээж би маргааш ерөөсөө эмнэлэгтээ хэвтдэг юм уу” гэж хэлээд өөрийнхөө гар утас, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхээ надад өгөөд “Та далд хийчих” гэхээр нь би яагаад одоо далд хийх юм бэ, өглөө надад өгчих гэхэд Б  “Хэрэггүй утас, бичиг баримтууд танд байж байг” гэж хэлээд өгөхөөр нь би тэрийг нь аваад гэртээ далд хийсэн. Орой нь хүүгийн маант СЭМҮТ-д хэвтэж байхдаа найзалсан гэх М  гэх охины ээж над руу  2-3 удаа залгаад байхаар нь аваагүй, учир нь өмнө нь залгаад хэрүүл уруул хийгээд байдаг байсан. Хүү маань надаас тамхины мөнгө гуйхаар нь өгөөгүй, тэгээд “Чи яг яасан юм, үнэнээ хэл. Найз охины чинь ээж залгаад байна. Үнэнээ хэлбэл мөнгө өгнө. Чи арай очоод зодчихсон юм биш биз дээ” гэхэд хүү маань доошоо хараад суугаад байсан. Тэгэхээр нь би өөрөө М-ийн ээж рүү нь залгаад юу болсон бэ гэж асуухад шууд урдаас “Танай хүүхэд чинь миний охиныг алчихсан байна шүү дээ” гэж хэлээд уйлаад байхаар нь би ер нь тийм зүйл болчихсон байна гэж ойлгоод Б д хандаад шууд тулгаад “Чи М ийг алчихсан байна шүү дээ, үгүй биз дээ” гэхэд Б  надад “Тийм ээ, ээж би алчихсан юм” гэж хариулж хэлэхээр нь би шууд 102-тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгч “Энд хүн амины хэрэг хийчихсэн хүн байна, яаралтай ирээрэй” гэж дуудлага мэдээлэл өгсөн. Тэр хооронд яг юу болсныг нь надад үнэнээр нь хэл гэж хэлэхэд Б  “Угаасаа энэ М  чинь аягүй олон хүнтэй явалддаг, дандаа намайг хуурдаг, би угаасаа ална гээд шийдчихсэн байсан” гэж хэлээд баахан олон таксины жолооч ч гэнэ үү баахан хүнтэй хардсан тухайгаа хэлсэн.  Тэглээ гээд яах гэж алсан юм бэ гэхэд “Угаасаа тэгнэ гээд шийдчихсэн байсан юм” гэж хэлсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа ч шинж байгаагүй . Тэр үед цагдаагаас залгаад яаралтай наанаасаа холдоод ядаж өөр газарт нь яваад очоорой гэж хэлэхэд нь би өөрөө гадагшаа гараагүй, өөрийнхөө аюулгүй байдлыг хангаагүй, эхлээд би өөртөө итгэж чадахгүй арай ч үгүй байлгүй дээ гэхэд Б  нь “Угаасаа тэгнэ гээд шийдчихсэн байсан юм” гэж хэлээд байсан. Тэгээд цагдаа нарыг иртэл нь хамтдаа байж байгаад цагдаа нарыг ирэхэд нь би өгч явуулсан. Хүү маань 2014 онд Эрдэнэт хотод аавтайгаа хамтдаа байхдаа бас нэгэн охины амь насыг хохироож байсан. 2014 оноос 2019 он хүртэлх хугацаанд Шар хадны хуулийн тасагт эмнэлгийн албадлагад эмчлүүлж байгаад суллагдаж байсан” гэжээ.

Шүүхээс шүүгдэгчийг хэрэг хүлээх чадваргүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгон, хааж, талийгаачийн ээжид 118 сая төгрөг гаргуулан өгч, 10 жил эмнэлгийн хяналтад байлгахаар тогтоосон байна

Уг хэргийн шүүх хурал |2026.04.09|-ний өдөр БЗ, СБ, ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.

Шүүхээс Б.Ц-г хэрэг хүлээх чадваргүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ингэхдээ 10 жилийн хугацаанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд даалгав. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б д сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болохыг тайлбарлахыг даалгасан байна.

Үүнээс гадна шүүдэгчийн шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл эдэлсэн 10 сар 7 хоногийн цагдан хориог эдлэх ялд нь оруулан тооцохыг, шүүгдэгч Ц.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ц нараас 118.800.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохыг тогтоосон байна.

О.УНДРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм хүмүүсийг тариа хийж унтуулдаг баймаар байна аа

Зочин
Зочин

Иймэрхүү хэрэггүй новшийг ар гэр нь хүсэлт гаргаад шууд унтуулах хэрэгтэй.хэдэн хүн алуулах гээд байлгаад байдаг юм.

Зочин
Зочин

ийм нийгэмд хэрэггүй га йболсон юмнуудыг зүгээр тарьж үхүүлмээр юмаа бас нэг хэрэггүй хүнийг бүгд тэжээж байна даа

Зочин
Зочин

Сэтгэцийн эрүүл мэндийн байгууллага, цагдаа, гэр бүл гуравын хооронд мэдээлэл солилцох, эрсдэлийг үнэлэх тогтолцоо хангалттай ажилладаг эсэхийг энэ хэрэг дахин харуулж байна

Зочин
Зочин

10 жилийн эмнэлгийн хяналт гэдэг шийдвэр гарсан байна. Гэхдээ энэ хугацаанд хяналтыг яг яаж хэрэгжүүлэх вэ, хэн хариуцах вэ гэдэг нь цаасан дээрх шийдвэрээс дутахгүй чухал

Зочин
Зочин

Хэрэг хүлээх чадваргүй гэж үзсэн нь хууль зүйн тусдаа асуудал. Гэхдээ нийгмийн аюулгүй байдлыг хангах эмчилгээ, хяналтын механизм нь үүнтэй зэрэгцээд маш тодорхой байх ёстой

RosÉ
RosÉ

Хяналтаа check-up хийгээд эрсдэлээ үнэлээд явсан бол сэргийлэх бүрэн боломжтой бсан. Эмнэлгийн хүн, цагдаа бхгүй мэдлэг байхгүй хүчинтэй ядуу улс

Зочин
Зочин

Муу эх нь байсхийгээд л 100 саяыг төлдөг, өнөөх нь дахиад л хүн алдаг….. бас дахиад л 100 саяыг…..манай хууль мөн хөгийн шүү ?!

Зочин
Зочин

Энд хамгийн том асуудал нь зөвхөн нэг хүний үйлдэл биш, өмнө нь ийм ноцтой хэрэг гаргаж байсан хүнийг нийгэмд буцаан гаргах үеийн хяналт, тогтолцоо ямар байсан бэ гэдэгт байна

Зочин
Зочин

Setgetsiin ovchtei humuusiig bugdiig ni ayultai gej oilgoj bolohgui, harin umnu ni hund gemt hereg uildej baisan, dahin ersdeltei gej togtoogdson hunii hyanalt mash changa baih yostoi yum bish uu

Зочин
Зочин

Хохирогчийн ар гэрийнхэнд ямар ч нөхөн төлбөр хайртай хүнийг нь буцааж авчрахгүй. Харин ийм эрсдэлийг дахин давтуулахгүй байх тогтолцоо л хамгийн чухал байна

Зочин
Зочин

2014 ond hunii ami hohirooj, olon jil emchilgee hiilgeed garsan hun dahin iim hereg uildsen gedeg mash hund medee baina. Umnuh hereg deer yamar surgamj avsan be gedeg asuult zaaval tavagdana

Зочин
Зочин

Ene hergiig zugeer l emgegtei hunii uildel geed unguruuj bolohgui. Anhnaasaa ayuliin shinj temdeg ilersen baihad ger buliinhan ni hurtel heden udaa tuslamj avah gej oroldson baina

Зочин
Зочин

Hunii amidral neg l udaa. Huchirhiilel uzuulj, zanall hiij, dahin dahin ayultai zan gargaj baisan tohioldold “daraa ni gaigui bolno” geed orhij bolohgui l yum baina

Зочин
Зочин

Setgetsiin emgegtei humuusiig gadуurhah ni zuv bish, gehdee busdad ayul uchruulah ersdeltei gej mergejliin baiguullaga togtooson tohioldold hyanalt emchilgee ni tasrah yosgui

Зочин
Зочин

Eej ni hurtel umnuh hereg, setgetsiin ovchin, huchirhiilel, hardsan zan zergiig medej baisan baina. Iim ued ger buliinhen ch bas gantsaaraa bish mergejliin baiguullaguudtai hamtarch ajillah shaardlagatai yum baina

Зочин
Зочин

Iim hereg dahin davtagdahgui baihyn tuld shuuh, tsagdaa, SEMUT, asran hamgaalagchdiin hoorondiin hamtiin ajillagaa iluu todorhoi boloh heregtei sanagdlaa

Зочин
Зочин

Hamgiin gol ni taligaach ohinii ger buliinhen ene heregtei uldej, nasan turshdaa setgeliin hund achaatai uldeh ni. Huchirhiileliig ert ilruulj zogsooh system l bidend heregtei baina

RosÉ
RosÉ

Ёоо ганцаараа ганц бие сайхан байх шиг хаа ч алгаа энэ хорвоод

Зочин
Зочин
Reply to  RosÉ

Saagaad uu

Зочин
Зочин

Ийм балай юмаа тэр суманд нь байлгахгүй яахаараа хотод аваад ирдэг юм бэ. Эцэг эх нь яахаараа өмнө нь хүн алсан алуурчинг гадуур чөлөөтэй явуулаад байдаг юм. Алуурчинд өршөөлтэй орон шүү.

Llll
Llll

P###a horiochee huulia oorchloochee

Зочин
Зочин

Ийм хүмүүс хүн алаад л ял авахгүй яваад байх уу. Хүний аминд хүрсэн ийм хүмүүсийг бүр хурцын тасагт байнгын цоожтой байлгасан нь дээр, нийгэмд гаргаж болохгүй

Холбоотой мэдээ

Back to top button