Top StoriesБайгаль орчин

ТОЙМ: СОР17-гоор Монгол Улс зорилтот санхүүжилтээ босгож чадсангүй. АНУ тэргүүтэй орнууд гангийн тухай олон улсын гэрээг хойш татлаа

Цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг дэлхийн улс орнуудын хамтын хэлэлцээ болох Талуудын 17-р бага хурал Улаанбаатар хотноо өндөрлөлөө. Саудын Арабын Эр Рияд хотноо болсон COP16 хурлаар дэлхийн хэмжээний санхүүжилт, гангийн тэсвэржилтийн шинэ механизмыг бий болгох эхлэлийг тавьсан бол Монгол Улсад болсон COP17 тэдгээр амлалтыг тодорхой төсөл, хөрөнгө оруулалт, түншлэлтэй холбохыг зорив.

Монгол Улс олон улсын хэмжээний томоохон хурлыг эх орондоо зохион байгуулах боломжийг бүрдүүлж, нүсэр баг ажилласны үр дүнд эх орноо тал бүрээс нь сурталчлан таниулсан нь сайшаалтай.

  • Үндсэндээ энэхүү хуралд НҮБ-ын гишүүн 197 орноос 23 орны зочид, төлөөлөгчид ирж хуралд оролцсон бөгөөд нийтдээ 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдүүлсэн тоог зарлав. Энэ нь шинээр санхүүжигдэх дүн 644.5 сая ам.доллар, 216 сая ам.доллар нь баталгаажсан бөгөөд нийт 45 төсөл хөтөлбөрт чиглэгдсэн байна.
  • Азийн хөгжлийн банк Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтолтой тэмцэх үйл ажиллагаанд зориулан 2 тэрбум ам.долларын санхүүжилт зарлав.

Дэлхийн хуурай газрын 54 орчим хувийг бэлчээр эзэлдэг. Ойролцоогоор 2 тэрбум хүн бэлчээрээс амьжиргаагаа залгуулдаг гэх тоо бий. Иймээс Монгол Улсын амбиц нь Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилтэй давхцуулан дэлхий нийтийн өмнө бэлчээрийн асуудлыг анхаарлын төвд оруулах "Тал хээрийн төлөвлөгөө"-г танилцуулсан нь СОР17 хурлын гол алхмуудын нэг болсон юм.

COP16-ын хамгийн том улс төрийн асуудлын нэг нь дэлхийн хэмжээний гангийн тэсвэржилтийн шинэ тогтолцоо байсан. Эр Рияд хотноо дэлхийн хамгийн эмзэг 80 орныг дэмжих зорилго тавьж, Риядын гангийн эсрэг тэсвэржилтийн түншлэлийг байгуулсан бөгөөд ган гачгийн эрсдэл болсны дараа тусламж үзүүлэхээс илүүтэй гангийн эрсдэлийг урьдчилан тооцож, бэлэн байдлыг бий болгоход төвлөрч байлаа.

Гэвч Улаанбаатарт цугласан улс орнууд хурлын гол асуудлуудын нэг болох дэлхийн хэмжээнд хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх гангийн тухай олон улсын гэрээ байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэж чадалгүй хурлаа өндөрлүүлэв. Энэ асуудлаарх шийдвэрийг хоёр жилийн дараа Египетэд болох дараагийн хэлэлцүүлэг хүртэл хойшлуулжээ.

Тухайлбал, Францын экологийн шилжилтийн сайд асан Барбара Помпилигийн хэлснээр талууд тохиролцоонд хүрэлгүй гацаанд орж, улмаар АНУ гангийн шийдвэрийг улс орнуудын өөрсдийн бодлогын хүрээнд шийдвэрлэх асуудал хэмээх байр суурийг илэрхийлжээ. Мөн түүний хэлснээр шийдвэрийг эцэслэхэд саад болж буй цорын ганц улс нь АНУ биш гэсэн юм. ОХУ шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагаанд саад болж, конвенцын шинжлэх ухааны хороодын нэгэнд Украины төлөөлөгчид оролцохыг эсэргүүцсэн байна.

Түүнчлэн "Конвенцтой шууд холбоогүй асуудлуудыг хүртэл хэлэлцээнд оруулж ирж байгаа нь тодорхой асуудлуудыг хэлэлцүүлэхгүй байх замаар хэлэлцэх асуудлын дарааллыг гацаахыг оролдох үзэгдэл" хэмээн олон улсын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өөрөөр хэлбэл, Африкийн орнууд, жижиг арлын хөгжиж буй улсууд болон уур амьсгалын өөрчлөлт, гангийн эрсдэлд эмзэг бусад улс орнууд олон улсын түвшинд илүү хүчтэй арга хэмжээ авахыг, тэр дундаа хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг байгуулахыг дэмжиж ирсэн. Харин хөгжингүй орнуудын зарим нь буюу зарим Талууд заавал биелүүлэх гэрээ байгуулахад болгоомжтой хандаж байгаа хэрэг.

Ийм гэрээ нь санхүүгийн ямар үр дагавартай байх, хэрхэн хэрэгжүүлэх, мөн одоо хэрэгжиж буй олон улсын эрх зүйн болон институцийн тогтолцоотой давхцах эсэх талаар санаа зовниж буйгаа илэрхийлсээр байгаагийн нэг нь АНУ юм.

Монгол Улсын хувьд уг хурлаас нийтдээ 290 гаруй төсөл, хөтөлбөрт нийт 6.2 тэрбум ам.долларын санхүүжилт босгоно гэсэн хүлээлттэй байсан албан бус мэдээлэл бий.

Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд нэг тэрбум гаруй га доройтсон газрыг нөхөн сэргээх зорилт тавьсан бөгөөд дэлхийн хуурай газрын 40 хүртэлх хувь нь доройтсон гэсэн нөхцөлд энэ нь асар том зорилт юм.

Монгол Улс COP17-ын хүрээнд "Тал хээрийн төлөвлөгөө"-ний хүрээнд дараах буюу,

  • Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
  • Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга
  • Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилгыг танилцуулсан нь дараагийн СОР18 хурлын үеэр мөн ярьж, хэлэлцэгдэх нэг чухал агуулга болсон нь онцлог. Учир нь 70 гаруй улс үндэсний хэмжээний гангийн төлөвлөөгөөтэй болсон бөгөөд энэ нь 2013 онд гуравхан улс байсантай харьцуулахад том ахиц.

Талуудын зүгээс бэлчээр нутгийг тогтвортой ашиглах, уламжлалт болон нийтийн эзэмшлийн газрын эрхийн тогтолцоо, мал аж ахуйн тогтвортой өртгийн сүлжээ, экосистемийн үйлчилгээний төлбөр зэрэг асуудлыг анхаарч эхэлсэн талаар олон улсын хэвлэлүүдэд онцолжээ. Мал аж ахуй нь хөдөөгийн иргэдийн амьжиргааны үндсэн эх үүсвэрийн нэг хэвээр байгаа Монгол Улсын хувьд энэ асуудал онцгой ач холбогдолтой. Эдгээрийн зорилго нь зөвхөн тунхаг гаргах бус, төсөл боловсруулах, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татахад чиглэх ирээдүйн томоохон боломжуудын нэг харж болно.

Түүнчлэн Монгол Улс 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах зорилтыг санаачилсан орны хувьд бидэнд энэ үйл хэргийг гүйцээх хариуцлага ногдож байгаа. Өөрөөр хэлбэл бид СОР17 хурлыг Монголд зохион байгуулснаараа дээрх зорилтоо нотлох, сайн менежментээр хэрэгжүүлэхийн тулд улс орнуудын хамтын ажиллагааг татан оролцуулах шаардлагатай билээ. Энэ хүрээнд шууд санхүүжилтүүдээс гадна цаашдын хамтын ажиллагааны үүд хаалга нээгдсэн нь дамжиггүй.

Гэвч нөгөө талд, уугуул иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон залуучууд албан ёсны хэлэлцээний үйл явцад оролцох боломжийг хумьж байгааг шүүмжилж байв. Тэд өөрсдийн орон нутаг, амьжиргаа, амьдралд нь шууд нөлөөлөх шийдвэрүүдийг гаргах үйл явцад тэдний дуу хоолой заавал хүрэх ёстой гэж шаардсан юм. Өмнөх СОР16 хурлаар уугуул иргэд болон орон нутгийн иргэд, олон нийтийн бүлэг байгуулсан явдлыг чухал ач холбогдолтой шийдвэр хэмээн үзэж байжээ. Түүнчлэн талуудаас гадна төлөөллүүдийг дан ганц оролцох эрхээр хязгаарлахгүй байх асуудал дутуу орхигдсон юм.

Түүнчлэн Эр Рияд дахь СОР16 хурлаар амласан 12 тэрбум ам.долларын санхүүжилтийг 74 улсад туслах зорилгоор долоон жилийн хугацаанд төвлөрүүлэхээр болсон бөгөөд энэ удаагийн хурлаар хэрхэн зөв хуваарилах, хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж болох бодит төсөл буюу ажил хэргэх болгох эсэх хүлээлтүүд байсан нь хараахан зорилтод үр дүндээ хүрээгүй гэж харагдана.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
47 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дарга нар нь хулгайч болхоор улс орнууд ч болгоомжилдог болж

Монгол хүн
Монгол хүн
Reply to  Зочин

100% үнэн!

Зочин
Зочин

COP17-ыг Монголд зохион байгуулсан нь сайн ч зорьсон санхүүжилтээ босгож чадаагүй бол зохион байгуулалтын зардал, үр өгөөжөө бодитоор дүгнэх хэрэгтэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Манай улсын санал санаачилгыг хойд хөрш маань л бут цохиод, будаа болгоод, санхүүжилт босгох сайхан боломжийг устгачихлаа ш дээ !

Монгол хүн
Монгол хүн
Reply to  Зочин

Энд Орос ямар ч хамаагүй. Юм уншаад ойлгодоггүй юм уу, эсвэл монгол хэл сайн мэддэггүй юм уу?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Битгий шаа танай л гай болсон байх өмхий хужаагийн эрлийзээ

Зочин
Зочин

Уугуул иргэд, иргэний нийгэм, залуучуудын оролцоог хязгаарласан гэх шүүмжлэл гарсан нь анхаарах ёстой асуудал байна, байгаль орчны шийдвэрт орон нутгийнхны дуу хоолой чухал

Зочин
Зочин

Хурал хийж дууссан нь амжилт биш ээ, хуралдаанаар ярьсан асуудлуудаа Монгол Улс өөрийн нутаг дээрээ хэрэгжүүлж чадвал л жинхэнэ үр дүн болно

Зочин
Зочин

6.2 тэрбум долларын хүлээлт ярьж байснаа 1.3 тэрбумын багц бүрдүүлсэн гэж зарлаж байгаа бол яг хэд нь Монголд орж ирэх мөнгө вэ гэдгийг хэлэх хэрэгтэй

Зочин
Зочин

COP17-ын үеэр Монгол Улс дэлхийд өөрийгөө сурталчилсан нь үнэн, гэхдээ сурталчилгаанаас илүү бэлчээр, ус, цөлжилтийн асуудалдаа бодит хөрөнгө оруулалт татах нь чухал

Зочин
Зочин

Гангийн эсрэг олон улсын гэрээг шийдэж чадалгүй хоёр жилээр хойшлуулсан нь харамсалтай байна, уур амьсгалын асуудал дээр улс орнууд ингэж удаан маргалдсаар байвал хэцүү шүү

Зочин
Зочин

Монгол Улс өөрөө цөлжилт, газрын доройтлын асуудалтай орны хувьд ийм хурлыг зохион байгуулсан боломжоо цаашид сайн ашиглах хэрэгтэй, нэг удаагийн арга хэмжээ болгоод өнгөрөөж болохгүй

Зочин
Зочин
Reply to  Зочин

За хэрэггүй дээ. Одоо ер нь олон улсын хурал зөвлөгөөнүүдийг санхүүжүүлж хийхийг хориглох хэрэгтэй. 400 тэрбум төгрөг буюу 100 сая гаруй доллар зарцуулаад 100 сая долларын зээл авахаар болсон ч гэх тийм тэнэглэлээ одоо больцгоох цаг болсон. Байсан мөнгөө хуралд зарцуулаад, яг тэр хэмжээний зээл авч төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ ч гэж юу байхавдээ. Зүгээр гадаад гэхээр л гуйлгачин байсан ч шүтэж өөрсдийгөа дорд үздэгээ л больчих.

Зочин
Зочин

Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд нэг тэрбум гаруй га доройтсон газрыг сэргээх зорилт тавьсан байхад Монгол Улс өөрийн амласан ажлаа хэрэгжүүлэх тал дээр илүү хариуцлагатай байх ёстой

Зочин
Зочин

Монгол Улс 2030 он гэхэд газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах зорилт тавьсан бол одооноос бодит төлөвлөгөө, санхүүжилт, хяналтын тогтолцоогоо тодорхой болгох шаардлагатай

Happy day
Happy day

Манай орон байгалын асар их нөөцтэй орон оросууд биднийг алтан дээр гишгэсэн гуйлгачинууд гэдэг л байсан уул уурхай ухаад манайх шиг хариуцлаггүй орон хөгжихгүйг сүүлийн хэдэн жил харуулаад өгөх шиг боллоо авилга хээл хахуульд идэгдсэн энэ жаахан орныг аль болох ашиглах гэсэн далд санаатангууд их болжээ Төр нь төр шиг байх хэрэгтэй хэн нэгний халаасанд орчихсон юм ахархан бодолтой төрт улс гэж байж болохгүй ХАРИУЦЛАГА энэ төрд маш их үйгүйлэгдэж байна хөрөнгө оруулалт татах гэж урд хормойгоороо хойд хомойгоо нөхөөд яахав хариуцлагыг дарга цэрэггүй тооцдог бол аандаа болоод л явчихна

Зочинзочинзочин
Зочинзочинзочин

Монголчууд худалч хулгайч төртэй гэж дэлхий дахинаараа мэднэ. Одоо татаж байгаа мөнгөнөөсөө сонгуульд зарцуулна харж л байгаарай. Тэрийг нь мэдээд худлаа үнэн төсөлд нь санхүүжилт өгөхгүй байшд. Үнэн нүүрээ ширлэсэн цайрсан хулгайч нар шүү дээ

Зочин
Зочин

Mongold 290 garui tusul deer 6.2 terbum dollar bosgono gesen huleelt baisan yum bol yag heden tusul ni boditoor sanhuujigdej baigaag irgeded il tod gargaj uguurei

Зочин
Зочин

COP17-оос хамгийн гол нь Монголын бэлчээр, ус, цөлжилтийн асуудалд урт хугацааны хамтын ажиллагаа татах боломж үлдсэн байна, одоо төр засаг үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй

Зочин
Зочин

Их санасан газар 9 шөнө хоосоон гэж кк

Зочин
Зочин

Олон улсын хурал зөвлөгөөн тэмцээн уралдаан ямар их болдог болчихсэн юм бэ

Зочин
Зочин

Улс төрийн сонгууль өөр шинэ шатанд гарах ёстойг харуулж байна. Авилга гэмт хэргийн мафижсан төртэй улсад хэн итгэж мөнгө өгөх вэдээ.

Үгүй
Үгүй

Тусгай хамгаалалттай газраа нэмэхийн оронд хамгаалснаа гаргаж алт ухах гэж улайрч байгаа нь бүр хэтэрхий тэнэглэл биз дээ?

Иргэн
Иргэн

Маш их зардалтай хурлууд моодноос гарч байгаа шүү. Моод Монголоор дуусна

Зочин
Зочин

Gadnii tomchuud hoorondoo uls turiin asuudlaar margaldaj baihad manaihan ene hurlaas uursdiin heregtsee boloh sanhuujiltee yaj boditoor avahaa sain tootsoh heregtei

Зочин
Зочин

Ene hurliig zohion baiguulsan ni sain ch ard tumen tsuljij, belcheer dorojij baihad tom tom yaria l bolood ungurch bolohgui, daraagiin alham ni hamgiin chuhal

Зочин
Зочин

Beltcheer bol manai malchid bolon hodoo nutgiin amidraltei shuud holbootoi asuudal uchraas Tal kheriin tuluvluguug zugeer neg barimt bichig bolgood orhij bolohgui

Зочин
Зочин

Hural deer ih mungunii toonuud yarigdaj baigaa ch irgediin amidral deer medregdeh uurclult garahgui bol ene buhen zugeer l tailan deer uldene shuu

Зочин
Зочин

Олон улсын хурлууд нэг иймэрхүү л үр дүнтэй төгсдөг. Хөгжиж буй орнуудын эрх ашиг хэзээ ч 1-рт тавигддаггүй шүү дээ. Худал сурталчилгаа хийх, бодит бус хүлээлт ийм хортой.

ЗочинЗочин
ЗочинЗочин

Элбэгдоржийн Хүрэлсүгээр хийлгэж байгаа ажил Учрал бол зүгээр л утсан хүүхэлдэй ш дээ

Зочин
Зочин

Монголчууд сайхан хулхидууллаа шүү . Аргагүй л үхэрнүүд юмаа . Одоо энэ хурал зөвлөгөөнөө болих хэрэгтэй . Сүүлийн үед арай л огцом ихсээд байсан юмаа . Ингэх гээд л байждээ

Зочин
Зочин

Босгож чадсан гээд байгаа санхүүжилт зээл тусламжаас одоо нөгөө Намын бүлэглэл дарга нар нь мөнгө идээд Дэлхий даяар шившиг болох байх даа

Эрдэнэцэцэг
Эрдэнэцэцэг

Өчнөөн мөнгө төгрөг зарцуулчихаад зорилгодоо хүрч чадаагүй бол муу л бна даа. Дахиж ийм үр дүнгүй хурал хийх шаардлага байхгүй.

Зочин
Зочин

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

Зчин
Зчин

Энэ хурллаас санхүүжилт босохгүй ээ сайндаа л төсөл хөтөлбөр нэтэй байхан ххурал симнар нэртэй баахан бичиг цаас төрийн албан хаагчдын цаг зав зугаалга архидалт л үлдэнэ

Зочин
Зочин

Хөөе маны новшнуудаа гаднаас гуйлага гуйхаар өөрөө өөрсдийнхээ улсыг чавахжуул тэгээд замаас нь хусна та нарын хулгайчыг мэдэж бгашдээ олон улсад нэр нүүргүй болтол өр тавьж гуйлагчилхаа боль зүгээр л урдаас юанаараа худалдаа хий доллар бол та нарын л арчаагүй бодлын гайшүү оростойч рублерее зохиц тэгвэл долларын ханш унана

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж

НҮБ-ын хурал гэсэн атлаа НҮБ-ын 197 гишүүнээс 23-хан нь оролцоод юү шийдэх вэ дээ. Тэгээд хамгийн өндөр тушаалтан нь ганц хоёр улсын яамдын дэд сайд. Яг үнэндээ гэхүл төлвөлсөн энэ хурал чинь бүтэлгүйтэж, нурсан юм биш үү? Америк, Франц, Англи, Герман, Хятад, Канад, Япон гэх мэт хүчирхэг гүрнүүдийн төр засгийн тэргүүн нар оролцохгүйгээр хэнү шийдэж чадах юм бэ?!
Тэгээд хориод хоног үргэлжилдэг ямар гээч хурал вэ? Ер нь асуудал шийдвэрлэдэг хурал мөн юм уу, энэ чинь? Ямар учиртай, юү гээч болоод өнгөрөв өө?!

Зочин
Зочин

Өөрсдөө мөнгө гаргаж хийгээд дахиад мөнгө зээл авч чадсангүй гэж уйлцгаах юм барагл зохион байгуулах мөнгөөрөө өөрсдийгөө санхүүжуулвал таарах байсан юм мөнгө үрээд мөнгө өрөнд орох юун ч дуртай юм бүтнээ пиз

Зочин
Зочин

Мэдээж шүү дээ, авилгал, хулгайгаар аа зард гарсан улсад хэн итгэх вэ?

Зочин
Зочин

Гангийн үйлдвэрлэл нь цөлжилтийг тийм их үүсгэдэг юм уу? Яахлаараа гангийн эсрэг тэмцдэг юм бол?

Шууд хэлчий
Шууд хэлчий

Угаасаа ямарч шийдэлд хүрэхгүй иймэрхүү зөвлөгөөн яах гэж хийгээд байдгийг ойлгодгүй юм дунд ажиллаж байлаа өчнөө төсөл хөтөлбөр гээд мянган зөвлөгөөнд сууж байлаа монгол байдгаараа л байж байна.

Зочин
Зочин

Монгол улсын хувьд тал хээр бэлчээрийн цөлжилт болон гүний болон гадаргын усны хомсдолын талаар нухацтай ярих нь чухал байсан бөгөөд дараа нь хамтын ажиллагаа нь дээр энэ асуудалыг зөв хэрэгжүүлэх нь гол зүйл юм.

Иргэн
Иргэн

Тэгнэ ш дээ шал хэрэггүй юм яриад яг гол том том гадны уул уурхайнуудын усыг яаж хайр гамгүй хэрэглэж цөлжилтийг маш ихээр үүсгээд бгаа талаар нэг ч үг нэг ч хүн үг хэлээгүй. Наад хүмүүс чинь тэнэг хүмүүс биш. Ийм бхад хэн итгэх юм

Зочин
Зочин

За даа бараг л алдагдалтай л олон улсын хурал зохион байгуулж дээ.тун харамсалтай 100 гаруй орноос 20,30 улс оролцсон гэхээр хангалтгүй дүн харагдахаас гадна олон улсад нэр хүнд муутай зөвлөгөөн гэж харагдаж байна шүү

Мөнхөө
Мөнхөө

МАН махан толгойт хулгайчид сонгуулийн мөнгөө босгоно гэж их санасан газар ингээд хоосон хоцорвоо, хохьн гэж хэлье, ард түмэн та нарт хууртдаг блхоос гадны орнууд та нарыг хулгайчид гдгийг хэдийн мэддэг блсон. МАН хэзээ байгаль, бэлчээр, ус, малчдаа боддог бсын, тэр төслийн санхүүжилт бсан бгаагүй нүүдлийн мал аж ахуй бдгаараа бж л бна,

Зочинтт
Зочинтт

Гуйлгачин царайлдгаа боль улсаа,үйлдвэрлэлээ хөгжүүл.

Зочин
Зочин

???? балай хүүхнүүд. Дарга нар нь хурал хийж байна гэж бүлт бүлт шааж байхаар эрдэмтдийнхээ хуралд ахиу оролцуулах байсан юм.

Холбоотой мэдээ

Back to top button