Балба, Төвөдийн хил дээр болсон үерийн улмаас нас барсан хүний тоо 579-д хүрчээ
Балба, Төвөдийн хил дээр болсон үерийн улмаас нас барсан хүний тоо 579-д хүрч, сураггүй болсон хүний тоо хоёр дахин нэмэгдэн 1924 болжээ. Гамшгийн улмаас сураггүй болсон хүний 540 нь гадаадын иргэн гэж БНХАУ-ын “CCTV” мэдэгдсэн байна. Балба, Төвөдийн хил дээр байрладаг Гиронг боомтын цогцолбор нурангид тэр чигтээ дарагдсан. Хятадын аврах баг тус цогцолборт очиход барилгаас юу ч үлдээгүй байжээ.
Улаан загалмай нийгэмлэг мэдээлснээр гамшигт 90 мянга гаруй хүн нэрвэгдсэн байна. Үерийн улмаас хилийн ойролцоо нуур үүсэж, тэрхүү нуур баасан гарагт Лхэндэ Хола, Тришули гол руу хальж эхэлжээ. Нуур хальж эхэлсэн тул Балба болон Төвөд дэх Хятадын албан тушаалтнууд дахин үер гарах эрсдэлээс сэргийлж аврах ажиллагаагаа түр зогсоосон байна. Аюул намжсаны дараа хоёр тал аврах ажиллагааг үргэлжлүүлжээ. Балбын албан тушаалтнууд хилийн ойролцоо хоёр нуур үүссэнийг үргэлжлүүлэн хянаж, бүрэн шавхартал дахин үерлэх эрсдэл байгаа гэж анхааруулсан байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.