Есдүгээр сарын 1,2-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан есдүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын хэмжээнд автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоос үл хамааран бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой болох аж.
Харин есдүгээр сарын 2-ноос автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалт хэвийн үргэлжилнэ. Уг зохицуулалт нь бүсчлэл харгалзахгүйгээр нийслэлийн хэмжээнд 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ.
Энэ жилийн хувьд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орноор нь тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжилж байгаа юм.
Тэгш өдөр улсын дугаарын сүүлийн орон 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашин, сондгой өдөр 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.
Мөн есдүгээр сарын 1-ний өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй боловч хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх тул жолооч, зорчигчид та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сануулжээ.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
aguulga garchig hoyor chini zorood bna. yamar garchig door yu bichsenee neg ergeed unsh daa
Hutsoo ooriigoo hichee chamaar zaalgahiim uu krilleer ch zov bichij chadahgui bj
1,2 нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж гарчиг тавьчихаад 1 нд дугаарын аязгаарлалт үйлчлэхгүй 2 нд үйлчлэнэ гээд байх юм тэгээд аль нь юм бэ толгой эргүүлээд хаячих юм 2 нд баахан жолооч торгуулах болох нь ээ мэдээ бичиж байгаа нөхөр шараа тайлчихаад мэдээгээ бичиж баймаар юм
Г.Мишээл гуай худлаа мэдээлэл цацаж баахан хүн торгуулахна уу зөвхөн 1 нд л хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн штээ ямар цензургүй боловсрол муутай энэ хэдэн сэтгүүлч нэртэй шантаач нарыг яах вэ
Сумын сэтгэлгээ улсыг мөхөөж магадгүй..
Юм бичихгүй гэж тамлдаг болжээ!!! Муу сурлагатай хүүхдүүд сэтгүүлчид болж бн гэдэг үнэний ортой!!
Гарчиг дээр 9.2 нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх. Уншаад үзэхээр 09.02 ноос д.х эхлэнэ гэх. Аль нь юм бэ.