Гадаад мэдээДЭЛХИЙ

“Google Maps” АНУ-д Онтарио нуурыг Америк нуур болгон өөрчилжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2026.08.27/ Хойд Америкийн таван их нуурын нэг болох Онтарио нуурын нэрийг Америк нуур болгон өөрчлөх зарлиг гаргасан. АНУ, Канад нарын хооронд худалдааны дайн үүссэн байгаа үед Трамп ийм алхам хийсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгав.

“Google Maps” Трампын зарлигийн дагуу АНУ дахь хэрэглэгчдэд Онтарио нуурыг Америк нуур болгон өөрчилсөн байна. “Google” энэ өөрчлөлтийн талаар мэдэгдэл хийхдээ “Google Maps АНУ-ын Газарзүйн нэрсийн мэдээллийн системд гарсан нэршлийн өөрчлөлтийг тусгаж өгөх ёстой байдаг. Ийм учир АНУ-д байгаа хүмүүс Америк нуур гэх нэрийг харах бол Канадад буй хүмүүс Онтарио нуур гэх нэр харна. Харин бусад улсад хоёр нэрийг зэрэг харна” гэжээ. Канадын Ерөнхий сайд Майк Карни нуурын нэрийг өөрчилсөн явдлыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээсэн байна.

Өнгөрсөн жил Трамп ажлаа хүлээн авсан эхний өдрөө гаргасан зарлигийн дагуу Мексикийн буланг Америкийн булан болгон “Google Maps” өөрчилсөн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button