Азийн хөлбөмбөгийн холбооны 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн 2027 онд БНХАУ-д болно. Тэмцээний хүрээнд урьдчилсан шатны 11 хэсгийн тоглолтууд энэ сарын 31-ний өдөр зэрэг эхлэх юм. Тэгвэл Монгол Улсын 20 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээний эхний тоглолтоо Умард Марианы Арлуудын багийн эсрэг хийнэ.
Тус тоглолт өнөөдөр 13:00 цагаас өөрийн талбайд буюу Монголын хөл бөмбөгийн холбооны Цэнгэлдэх хүрээлэнд болно. Харин хоёр дахь тоглолтоо Гуам Улсын шигшээ багтай ирэх сарын 6-нд 13:00 цагаас хийх юм.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.