Өмнөд Америкт хөлбөмбөгийн одуудын нэрийг хүүхэддээ өгөх тохиолдол нэмэгджээ
Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ хэд хэдэн рекорд эвдэж, олон арван мартагдашгүй дурсамжийг хөлбөмбөгийн түүхэнд үлдээлээ. Тэгвэл Өмнөд Америкт хосууд шинээр төрсөн хүүхдэдээ хөлбөмбөгийн оддын нэрийг өгөх болжээ. Тухайлбал Перуд Хааланд нэртэй нярайн тоо эрчимтэй өсөж байна. Харин Аргентинд Лионель нэр хамгийн түгээмэл нэрсийн жагсаалтын дээгүүр бичигдэх болсон бол Мексикт нэгэн охинд гурван хөлбөмбөгчний нэрийг нийлүүлэн өгсөн гэх мэдээлэл явжээ.
Перугийн Иргэний бүртгэлийн байгууллага болох “RENIEC”-ийн хэвлэлийн төлөөлөгч Иван Торрес өнгөрсөн долоо хоногт “Panamericana TV”-д хэлэхдээ Лионель Месси, Неймар Жуниор, Криштиану Роналдугийн нэртэй хүүхэд тус бүр ойролцоогоор 30 мянган удаа бүртгэгдсэн гэсэн юм.
Тэр хошигнон "Одоо Хааланд ч гэсэн Перу хүн болсон гэсэн үг" гэж хэлээд, нэг нярайд Испани хэлээр ДАШТ-ийг товчлон хэлдэг "Мундиаль" гэх үгийг хүртэл нэр болгон өгсөн талаар дурджээ. Перугийн шигшээ баг энэ удаагийн дэлхийн аваргад оролцож чадаагүй юм.
АНУ, Канадын хамтаар ДАШТ-ийг зохион байгуулсан Мексикт ч энэ хандлага ажиглагдсан байна. Тус улсад нэгэн охины төрсний гэрчилгээний зураг олон нийтийн сүлжээнд вайрал болжээ. Тэр охиныг Киньона Исисидра Морита Хааланд Хевара хэмээн нэрлэсэн байна. Энэ нэр нь Мексикийн шигшээ багийн тоглогч Хулиан Киньонес, Гилберто Мора болон Норвегийн довтлогч Эрлинг Хааландын нэрийг нэгтгэсэн нэр аж.
Харин Исисидра гэх хэсэг нь испани хэлний “Y si sí?" буюу "Тэгвэл яах вэ?" гэсэн хэллэг. Энэ хэллэгийг Мексикийн хөгжөөн дэмжигчид багаа дэмжихдээ ашиглаж байсан юм.

Аргентины зүүн хойд хэсгийн Сальта мужид финалын тоглолтын өмнөх долоо хоногт эрэгтэй хүүхдэд өгсөн хамгийн түгээмэл нэрсийн жагсаалтыг Энзо, Эмилиано, Лионель гэсэн нэрс тэргүүлжээ. Орон нутгийн эрх баригчид үүнийг ДАШТ-ий нөлөө гэж тайлбарласан байна.
Мехико хотод төвтэй "Sin manual para padres" (Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага гэж үгүй) подкастыг хөтөлдөг Фабиола Молина энэ үзэгдэл Латин Америкт шинэ зүйл биш хэмээн “Reuters” агентлагт хэлжээ. Түүний хэлснээр ийм хандлага Диего Марадона 1986 оны ДАШТ-д Английн эсрэг алдарт "Бурхны гар" гоолоо оруулсан үеэс эхлэлтэй аж.
Молина "Хэдэн жилийн өмнө “Backstreet Boys” хамтлаг алдаршиж байх үед олон ээж хөвгүүддээ Кевин, Брайан гэдэг нэр өгдөг байсан. Тийм болохоор өнөөдөр Боливи, Чили, Аргентин зэрэг оронд Брайан Гонсалес гэх мэт нэртэй хүнтэй таарах нь маш түгээмэл болсон" гэж хэлсэн байна.
Тэр нэмж хэлэхдээ "Энэ нь хөгжилтэй санагдаж болох ч хүүхэд том болоход нь сөрөг нөлөө үзүүлэх талтай. Месси эсвэл Лионель гэдэг нэртэй байна гэдэг нь заавал сайн хөлбөмбөгчин болно гэсэн үг биш. Хувь тавилан зөвхөн нэрээр чинь тодорхойлогдохгүй" гэсэн байна.
Эх сурвалж: CNN











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лионель гэдэг нэр олон болох нь гайхах зүйл биш дээ, хүмүүс хайртай тамирчнаараа хүүхдээ нэрлэх нь үргэлж байдаг
Лионель гэдэг нэр олон болох нь гайхах зүйл биш дээ, хүмүүс хайртай тамирчнаараа хүүхдээ нэрлэх нь үргэлж байдаг
Лионель гэдэг нэр олон болох нь гайхах зүйл биш дээ, хүмүүс хайртай тамирчнаараа хүүхдээ нэрлэх нь үргэлж байдаг
Лионель гэдэг нэр олон болох нь гайхах зүйл биш дээ, хүмүүс хайртай тамирчнаараа хүүхдээ нэрлэх нь үргэлж байдаг
Hunii durtai tamirchnii neriig huuhdedee uguh ni sonin bish ch huuhdiin ireeduid zohitsoj bodoh heregtei
Хааланд нэртэй хүүхдийн тоо ингэж өссөн нь хөлбөмбөг ямар их нөлөөтэйг харуулж байна
Messi, Ronaldo, Haaland geed delhiin oduud uneheer olon hunii setgeld hurchee
Хүүхдийн нэрийг түр зуурын трендээр бус насан туршид нь зохихоор сонгох нь илүү чухал болов уу
Ymar ch ner ugson huuhdiin amidralig ner bish humuujil bolon hudulmurl todorhoildog
Хөлбөмбөгийн соёл амьдралын хэв маягт хүртэл ингэж нөлөөлж байгаа нь сонирхолтой юм
Bi bol huuhdee durtai tamirchniihaa neriig uguhuus iluu uvurmuts Mongol ner songono
Мессигийн амжилт олон гэр бүлд хүртэл урам өгсөн нь энэ байх даа
Ene bol sportiin nuluu ymar ih baidgiin tod jishee yum
Нэр сайхан байж болно, гэхдээ хүүхдэд дарамт болохоор хэт өвөрмөц нэр өгөхөөс зайлсхийвэл зүгээр
Аргентинд Лионель нэр түгээмэл болсон нь ДАШТ-ий нөлөө гэдэг нь ойлгомжтой
Daraa ni oor tamirchin aldartai bolvol dahin ner solih bish dee gej bodogdoj bn