АНУ Их 20-ын уулзалт дээр ОХУ-ыг оролцуулж Европыг цочирдуулав
Даваа гарагт /2026.08.31/ АНУ-ын Хойд Каролина мужийн Ашэвилл хотод Их 20-ын уулзалт эхэлсэн юм. АНУ тус уулзалтад Украины дайн эхэлснээс хойш анх удаа ОХУ-ын төлөөллийг оролцуулж, Европын орнуудыг цочирдуулав. Мөн зарим сэтгүүлчдийг хурал явагдаж буй газар руу оруулахаас татгалзсан нь шүүмжлэл дагуулж байна.
Уулзалтыг нээж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент уулзалтыг нээж үг хэлэх үед ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов сууж байсан аж. Польшийн Сангийн сайд Анджей Доманский “Reuters” агентлагт хэлэхдээ ОХУ-ын төлөөллийг Их 20 дээр харахад сэтгэл дундуур байлаа гэжээ. Тэр “Бид Орост итгэдэггүй. Тэд байнга худал ярьдаг учраас хэлэлцэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Тиймээс миний хувьд ОХУ-тай ямар нэгэн яриа өрнүүлэх нь маш хүндрэлтэй” гэж хэлсэн юм.
Германы Сангийн сайд Ларс Клингбэйл хэлэхдээ Европ ОХУ-ын эсрэг нэмэлт хориг тавихаар бэлтгэж байгаа гэжээ. Харин ОХУ-ын төлөөлөл Их 20-ийн уулзалтад ирсэн нь АНУ хориг арга хэмжээнд оролцох эсэх дээр түгшүүртэй дохио өгч байна гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.