Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ хичээлийн шинэ жилийн өмнө Украины агуулахад цохилт өгч 12 сая сурах бичиг шатжээ

ОХУ даваа гарагт /2026.08.31/ тав дахь өдрөө дараалж Киев болон бусад газарт агаарын цохилт өгсөн байна. Сүүлийн долоо хоногуудад ОХУ Украинд өгөх агаарын цохилтоо эрчимжүүлсэн. Бямба гарагт /2026.08.29/ ОХУ Украинд агаарын цохилт өгсний улмаас 38 хүн амь үрэгдсэн юм.

Наймдугаар сарын эхээр Харьков мужийн зүүн хойд хэсэгт байрладаг нэгэн агуулахад ОХУ цохилт өгч найман сая сурах бичиг шатсан байна. Тэгвэл хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө буюу даваа гарагт ОХУ Киевийн ойролцоох агуулахад цохилт өгсний улмаас 12 сая сурах бичиг шатжээ. Тус хоёр агуулахын эзэмшдэг “Ранок” хэвлэлийн газар мэдэгдэл хийхдээ, эдгээр цохилт нь Украины соёл руу хийж буй дайралт гэж шүүмжилсэн байна.

ОХУ өмнө нь хэд хэдэн удаа томоохон хэвлэлийн үйлдвэрт цохилт өгчээ. Киев Москваг зориудаар хэвлэлийн үйлдвэрүүдийг онилж байна гэж буруутгасан юм. “Ранок” хэвлэлийн газар цохилтуудын талаар мэдэгдэл хийхдээ “Дайсан бидний боловсрол, соёлыг устгах гэж оролдож” байна гэжээ.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД

Огт худал мэдээлэл шүү. Тэр агуулахад нь ном байгаагүй, харин тэсрэх бөмбөг байсан.

Олзвой
Олзвой
Reply to  АРД

За чи энд дутчих

Бодит байдал
Бодит байдал

Бурхангүйчүүд л цэцэрлэг сургуульд цохилт өгдөг. Харанхуй амьтад ,энэ дайн орос хүний багийг хууллаа

Зочин
Зочин

Хэзээний юм хуцаад байгаа мал бэ? Эгүүр гэж сайт мөнгө л олж байвал гадны ямар ч тархи угаалтыг өлхөн хийчихдэг. Ухамсар үзэл бодол байдгүй улс орон, монгол хүнийг эрх ашгийг уландаа гишсэн үнэт зүйлгүй газар хаагдвал таарна. Авилгалаар оршин тогтнодгоо өөрсдийн чадвар гэж боддог янхан шиг сэтгэхүйтэй монголчуудын ухамсарыг доройтуулсан ийм сайтыг монголын төр байлгаад байгаа нь бид колончлогдсны баталгаа болж байна.

Зочин
Зочин

Нөгөө оросыг айлгаад байсан зэвсэг нь энэ юм бхдаа

Холбоотой мэдээ

Back to top button