С.Тулга Монголын сагсыг шүүмжилж, Ц.Шаравжамц өмөөрөв
Өчигдөр Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг "FIBA ASIS Cup-2029" тэмцээний нэгдүгээр шатны сүүлийн тоглолтоо Тайланд улсын эсрэг хийж 69-66 гэсэн онооны харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Ингэснээр манай улсын шигшээ баг D хэсэгт 2-1 гэсэн амжилтаар дараагийн шатанд шалгарсан.
Тоглолтын дараа МУГД С.Тулга болон МУГТ Ц.Шаравжамц нар маргав. Хоёр гавьяат маргасны учир нь шигшээ баг болон сагсны холбооноос үүсэв.
Тухайлбал Тайланд, Монголын тоглолтын дараа МУГД С.Тулга өөрийн цахим хуудаснаа "Монголын үндэсний шигшээ баг албан ёсны FIBA5x5 тоглолтод 12 тоглож 9 хожигдол 3 хожил авсан. Хожсон улсууд нь Гуам, Фижи, Вьетнам. Хамгийн гол нь Монголд байдаг хорчин хэдэн багш, дарга, ноёд дасгалжуулагч нартай нийлж байгаад намайгаа огт танихгүй байж их хорлосон" хэмээн бичсэн
Үүний хариуд МУГТ Ц.Шаравжамц "Мэдрэлтэйд байгаарай. Зүгээр мөрөөрөө багаа л дасгалжуулаад явж бай л даа. Шигшээ ч гэх шиг мөрөөдлөө боль дүү минь. Шигшээгийн дасгалжуулагч муу байсан ч чамтай ном хаялцах хэмжээний дорд хүн байдаггүй юм. Холбоогоо муулаад байх юм. Энэ холбоо шиг сайн ажиллаж байгаа холбоо Монголын түүхэнд байгаагүй шүү" хэмээн бичсэн. Удалгүй Ц.Шаравжамц тус постоо устгаж "Өчигдөр уурандаа баахан буруу пост бичсэн байна. Эхнэртээ загнуулаад устгалаа" гэх утгатай тайлбар хийсэн юм.
Нөгөө талаас С.Тулга хооронды бичсэн зурвасыг ил болгов. Тухайлбал, МУГТ Ц.Шаравжамц "Олон жил гомдож явсан гомдлоо тайлсан юм байна. Муу санаа байхгүй шүү. Зүгээр мэндтэй, устай явъя" гэжээ.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би чадна амжилтанд хүргэе гэсэн хүнээр нь дасгалжуулаад үзээч дээ чадах чадахгүйг үр дүнгээс нь хараач хэрэв чадахгүй бол амыг нь асууж гавъяа шагналыг өгсөн шиг ээ буцаагаад авдаг тогтолцоонд шилжих хэрэгтэй манайхан гавъяа шагнал авахаараа өөрийгөө тэнгэрт ниссэн мэт боддог харин газарт буулгаж бас чаддагыг үзүүлэх хэрэгтэй ингэвэл шударга штээ
Гавьяатууд маань хүртэл ингэж муудалцаад байхаар сагсан бөмбөг сонирхдог хүүхдүүдэд ямар үлгэр дуурайл үзүүлж байгаа нь харамсалтай
Шүүмжлэл байж болно, өмгөөлөл ч байж болно. Гэхдээ олон нийтийн өмнө нэгнээ доромжлох нь Монголын сагсанд ямар ч нэмэргүй
Тулга багш олон жил сагсан бөмбөгт явсан хүн, Шаравжамц ч мөн адил. Туршлагаа зөрчилдөөнд биш хөгжилд ашиглаасай
Хоёр тал хоёулаа Монголын сагсанд хийсэн зүйлтэй хүмүүс юм байна. Тийм болохоор одоо хувийн гомдлоо хойш тавиад хамтраасай
Сагсны холбоо дотроо маргалдахаас илүү шигшээгийн амжилтаа яаж сайжруулах вэ гэдэг дээрээ төвлөрмөөр байна
Томчууд нь хоорондоо муудалцаад байхаар залуу тоглогчид нь яах вэ дээ. Шигшээ багийн нэр хүнд хамгийн түрүүнд байх ёстой
12 тоглолтоос 3 хожил гэдэг тоог нуух шаардлагагүй ээ, бодит байдлаа хүлээн зөвшөөрөөд асуудлаа засах хэрэгтэй
Sharavjamts ah uurlaj baihdaa heterhii hatuu ug helchihsen yum bishuu, daraa ni ustgasan ni zuv boljee
Холбоо сайн ажиллаж байгаа эсэхийг эцсийн дүндээ шигшээ багийн үр дүн л харуулна. Үгээр биш талбай дээрээ батлах хэрэгтэй
Mongoliin sagsnii hugjil gej yrihdaa neg negnee muulah bish toglogchdiin beldeltiin chanar, dasgaljuulagchdiin systemee yarimaar bn
2-1 geed daraagiin shatand garsan ni sain medee. Odoo harin ene margaaniig orhij bagaa daraagiin togлолтod beldeh heregtei
Ene 2 hunii hoorondiin gomdol gunduu ni sagsnii hugjild ogt hereggui. Zaluu ueiin toglogchdoo l demjij surmaar yum
Shigshiin bagiin dasgaljuulagch hen baihaas iluu systemtei beldeltei baih ni chuhal. Neg hunii ner deer buh asuudliig tohoogood hereggui
Sagsnii holboo sain ajilladag bol sain ajilladag gedgee ur dun, temtseenii amjiltaaraa haruulna. Ene margaanaar bish
Social deer ingej margaldah ni hamgiin muu songolt. Hoorondoo uulzaad yariltsaad shiideh bolomj baij l baigaa
Нэг л их тэнгэрийн сагсчид байгаад байдаг ядаж нэрийг нь мэдэх улсуудыг хожихгүй дээ!! Юуун Дэлхий вэ том том дүлэхээ болиоод маяг үзүүлэлгүй хөдлмөрлө тэнгэрийн зантай сагсчидаа!! Кк
Sharavjamts ah uurlaj baihdaa heterhii hatuu ug helchihsen yum bishuu, daraa ni ustgasan ni zuv boljee