Иргэн: "Орон нутгийн замд 83 км/ц хурдтай явсан учир даатгалаас нөхөн олговор өгөхгүй” гэх хариу өгсөн
Авто машины даатгалын компани гэрээнд заасан үүргийн дагуу нөхөн олговор олгохоос татгалзаж буй талаар иргэн н.Дөлгөөн манай сайтад хандлаа. Тодруулбал, тус иргэн нь өөрийн гэнэтийн ослын даатгалаар даатгуулсан автомашинтайгаа орон нутгийн замд шөнө зорчиж байгаад зам руу орж ирсэн нохойг мөргөсөн осол гарчээ. Ослын улмаас автомашины урд талын гупер эвдэрсэн байна.
Иймд тээврийн хэрэгслийн хар хайрцагт бичигдсэн ослын бичлэгийг үзүүлж даатгуулсан "Иншүрко" даатгалд хандахад "Манайх нөхөн олговор өгөх боломжгүй" гэх хариуг өгсөн байна. Улмаар иргэн даатгалын компани хоёрын дунд маргаан үүссэн бөгөөд талуудын байр суурийг хүргэж байна.
Энэ талаар "Иншүрко" даатгалаас тодруулахад "Ослын бичлэгт тээврийн хэрэгсэл 83 км/ц хурдтай явж байсан учраас нөхөн олговор олгохгүй боломжгүй. Учир нь гэрээнд нөхөн олговор олгохгүй нөхцлүүд гэж тусгасан. Үүнд, "Замын хөдөлгөөний дүрэм болон бусад хууль тогтоомжоор тогтоосон тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн" гэж заасан" гэлээ.
Харин нөгөө талаас иргэн н.Дөлгөөн "Гэрээний үндсэн заалтад гэнэтийн учирсан хохиролд нөхөн олговор олгоно" гэж заасан. Гэтэл хурд хэтрүүлсэн гэх шалтгаанаар шалтаглаж нөхөн олговор өгөхөөс татгалзаж байна. Ер нь энэ даатгалын компаниуд энэ мэт шалтаг гаргаж олон иргэдийг залилж байгаа. Үүнийг хуулиар шийдэх хэрэгтэй" хэмээлээ.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene bol neg hunii bumperiin asuudal bish daatgalin uilchilgee irgeded yamar batalgaa ogdog ve gedgiig haruulah jishee bolchihloo
Гадаадад ч ижил. Дүрэм зөрчсөн бол нөхөн олговор байхгүй
Tiimuu gadaadad akk suulaa geed tegvel daatgal duudaad ynzaldag bgaa shuu ih bitgii medemhiir huuhdee
daatgal gej heregtei uedee irgedee hamgaalah yostoi bolohoos bish mungu avahdaa neg uur, nuhun olgovor uguhdee neg uur baih yostoi bish
Даатгалын салбарт хамгийн хэрэгтэй зүйл нь итгэлцэл шүү дээ нэг удаагийн нөхөн олговороос татгалзсан шийдвэр олон хүний ойлголтыг өөрчилж мэднэ
Даатгал төлж байх хугацаанд асуудалгүй. Харин осол болоод хохирлоо барагдуулах болохоор элдэв тайлбар гардаг гэсэн ойлголт иргэдийн дунд улам нэмэгдэж болохоор байна
83 км/ц гэдэг тоо дангаараа нөхөн олговороос татгалзах хангалттай үндэслэл мөн үү гэдэг нь хамгийн гол асуудал байна
Даатгалын гэрээ хийхдээ бүх нөхцлөө тодорхой тайлбарлах хэрэгтэй шүү дээ осол гарсны дараа жижиг заалт ухаж мөнгө өгөхгүй байх нь иргэдэд шударга биш
83 км явсан нь дүрэм зөрчсөн эсэхээс гадна тэр хурд осол гарахад шууд нөлөөлсөн үү гэдгийг ч бас бодолцох хэрэгтэй санагдаж байна
Гэрээний нөхцөл нь үнэхээр ийм тодорхой заалттай байсан бол иргэн гэрээ байгуулах үедээ мэдсэн эсэх, ойлгосон эсэхийг бас шалгах хэрэгтэй байх
osol bolson shaltgaan ni zam ruu nohoi orj irsen yavdal baihad zuvhun hurdaar ni tulguurlaad buh hariutslagaa huleehgui baij bolohgui baihaa
Хэрэв гэрээнд хурд хэтрүүлсэн тохиолдолд нөхөн олговор олгохгүй гэж тодорхой заасан бол хэрэгжих л байх. Харин тухайн заалт хуульд нийцэж байна уу гэдэг нь өөр асуудал
Хэрэв гэрээнд хурд хэтрүүлсэн тохиолдолд нөхөн олговор олгохгүй гэж тодорхой заасан бол хэрэгжих л байх. Харин тухайн заалт хуульд нийцэж байна уу гэдэг нь өөр асуудал
83 км/ц хурдтай явсан нь үнэн байж болно. Гэхдээ орон нутгийн тухайн замын зөвшөөрөгдөх хурд хэд байсан, ослын нөхцөл ямар байсан гэдгийг бүрэн тогтоох хэрэгтэй
Орон нутгийн буюу тууш замд зөвшөөрөх дээд хэмжээ нь 80км цаг байдаг 83 гэж байхгүй.
bitgii daatguulj bai
Даатгалын кампонууд өгөх болохоор шалтаг хэлээд өгдөггүй бол наанаа ахин бүү даатгуулаа
daatgal manaid hugjih boloogui
daatgal hiilgehed buh yum amarhan yum shig baij osol garahaar zaalt ntr gargaj uguhgui bol irged daatgald yagaad itgeh yum be
Даатгалын компани гэрээний заалтаа баримталж байгаа бол баримтаар тайлбарлах хэрэгтэй. Иргэн ч мөн гэрээнд гарын үсэг зурсан бол нөхцөлөө мэдэж байсан эсэхээ нотлох шаардлагатай
Ослын үед нохой зам руу гэнэт орж ирсэн нөхцөл байдлыг ч харгалзах ёстой. Хурд хэтрүүлсэн эсэхийг л барьж аваад бүх хохирлыг үгүйсгэх нь өрөөсгөл байж мэднэ
daatgalin geree bol irged unshaad oilgohod hetsuu huuliin ug hellegtei baidag shuu dee iim margaan ih gardag ni uchirtai
irgen buruu bol daatgal uguhgui baih n zuv l baih gehdee kompani buruu oilgoj heregleed baival teriig shalgadag harah hянalt heregtei
Мөнгийг авахдаа албин чөтгөр шиг албинтаж авчихаад өгөх болхоороо цаашаа хардаг даатгалууд бол Монгол улсын даатгалууд байдаг ард нь МАН -АН мафиуудын луйвар!!
Оросын зам бол хот хөдөөгүй маш сайн тэмдэглэгээтэй. Тухайн хэсэгт 50км цаг гнх мэт . Манайд ч бас байдаг. Гэхдээ ианайд тийм тэмдэгүүдийн дагуу ихэнх нь хурдаа хасахгүй яваад сурчихсан. Өмнөөс нь машин гарч ирсэн яана даа гэмээр л азаар л явж байгаа мэт үнэн заваан ихэнх уолооч нар нь ,тэгээд нөгөө сурсан зангаараа тэмдэг хурдны заалт харахгүй явж байж аваар хийчихээд даатгал нэхэж байгаа юм биш биз дээ. Манайхан бол хөдөө бүүр ч тэнэг явдаг , үхэж, хатаж байж л нэг юм өнгөрсөн хойно нь ойлгож гэмшдэг ялааны сэтгэцтэй машин жолооддог хүмүүс маш олон болчихлоо.
Эргүү малнууд хөлөө орон нутгийн замд улаан галзуу юм шиг явна ялангуяа Приус унасан тэнэгүүд хаана очиж үхэхээ хаана очиж аваар хийхээ мэдэхгүй л солиотой юм шиг гүйцэж түрүүлнэ даатгалын компанийн зөв шүү даатгуулсан нэртэй галзуучуудад үйлчлэхгүй байх хэрэгтэй штээ
Ер нь осол гаргана тэгээд даатгалаас мөнгө авна гэж даатгуулдаг юм шиг бгаан хүний амь нас эрсдвэл яах уу даатгалын цөөхөн мөнгөөр хүний амь насыг хэмжиж болох уу даатгалын зөв
Турчихсан тураал компани л байна шүү дээ.Арай ч дээ , 80.5 км/ ц байсан бас хурд хэтрүүлсэн гэхнэ л дээ.Арай л туржээ.
Хурд хэтрүүлсэн нь баримттай байна одоо яахав дээ ер нь шөнө байтугай өдөр ч гэсэн хурд хэтрүүлэх хэрэггүй л дээ.
Ер нь даатгалын компаний зөв шүү дээ.Бид хууль дүрмээ байнга зөрчдөг бага юм гэж боддог сүртэй юм бэ гэж ханддаг байдал харагдаж бна.80 дотроо л явж байл даа.
Даатгал гэж новшийн аргаар тэнэгүүдээс мөнгө саах арга
Даатгалын компаниуд болио наадах чинь сайн дурын даатгал байсан одоо мөнгө угаах гэж хийж байгаа үйлдэл шүү дээ бид нар хэдий болтол хүлээцтэй хандах юм бэ?
Албан журмын даатгал гэж хүчээр авдаг даатгалаа болимоор бн даатгал сайн дурын байх хэрэгтэй дүрмээ бариад хариуцлагатай явдаг н байн хариуцлаггүй явдаг н ч байн
Энэ даатгал зүгээр л луйвар.
Даатгалын компаниуд бол АЖДхуулиар түрий барьсан луйварчид гэдэг нь нотлогдлоо