НИЙГЭМНийгэм мэдээ

“MMS” компани анхны “LEED” гэрчилгээтэй цахилгаан машины хурдан цэнэглэгчтэй “Nexus EV Station-Тасган” төслийг ашиглалтанд орууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилга, “Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд нийслэлийн иргэдэд ээлтэй, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэглээг дэмжих зорилгын хүрээнд “MMS LLC”, “MMS Engineering LLC” нь Монгол улсад анхны ногоон барилгын “LEED” гэрчилгээтэй цахилгаан автомашин цэнэглэх станц бүхий “Nexus EV Station” төслийг танилцуулж байна.

Төслийн хүрээнд Монгол орны төв суурин газрууд, эдийн засгийн гол коридорууд, аялал жуулчлалын үндсэн чиглэлийн авто замууд, уул уурхайн бүсүүд болон хилийн боомтуудыг хамарсан нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна.

Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөсөн.

Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэж, батарей хуримтлуурын системд хадгалан, шаардлагатай үед ухаалгаар ашиглах боломжтой байна.

Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгоно.

Энэхүү үндэсний хэмжээний төслийн анхны жишиг бүтээн байгуулалт болох “Nexus EV Station – Тасган” төсөл Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Тасганы овоонд ашиглалтад ороход бэлэн болоод байна.

Тус 6,650 метр квадрат талбайд бүтээн байгуулсан олон улсын ногоон барилгын “LEED Gold” стандартын шаардлагад нийцсэн ногоон байгууламжийн шийдлийг хэрэгжүүлсэн.

“Nexus EV Station – Тасган” төсөлд сэргээгдэх эрчим хүчний бие даасан эх үүсвэр, батарей хуримтлуурын систем, өндөр хурдны цахилгаан автомашины цэнэглэгчээс гадна 24 цагийн ая тухын дэлгүүр, ариун цэврийн өрөө, автомат худалдааны төхөөрөмж, хоол хүнс, уух зүйлс, эмийн сан болон жолооч нарт зориулсан түр амрах хэсгийг нэг дор цогцоор шийдсэн.

Тасган станцын эрчим хүчний хүчин чадлыг танилцуулбал:

  • 410 киловаттын суурилагдсан хүчин чадалтай нарны хавтан,
  • 300 киловаттын инвертерын систем,
  • 430 киловатт-цагийн батарей хуримтлуурын систем,
  • 720 киловаттын суурилагдсан хүчин чадал бүхий дөрвөн цахилгаан автомашин цэнэглэх хошуутай.

Төслийн үр өгөөжийг тоон үзүүлэлтээр илэрхийлбэл, жилд ойролцоогоор 635,500 киловатт-цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж

  • Шатахууны хэмнэлт 159,300литр/жил
  • Жилд 7200 мод тарьсантай тэнцэхүйц байгаль орчны үр өгөөж бий болгон

Мөн энэхүү төсөл нь байгаль орчин, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал болон орон нутгийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг харилцан уялдаатайгаар шийдвэрлэх шинэ боломжийг бий болгож байна.

Өнөөдөр Тасганаас эхэлж буй энэ өөрчлөлт маргааш Монгол орныг бүхэлд нь холбосон ногоон дэд бүтцийн шинэ үе болно.

Ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

Nexus EV Station.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button