Лайпцигийн нисэх онгоцны буудал руу дроноор халдсаныг ОХУ үйлдсэн гэж Герман мэдэгдлээ
Өнгөрсөн сард Германы Лайпцигийн нисэх онгоцны буудалд тэсрэх бөмбөгтэй дроноор халдах гэсэн оролдлого гарсан. Тус дрон Украины Антонов агаарын тээврийн компанийн онгоцны ойролцоо унасан юм. Тэгвэл Герман уг явдлын талаар мэдэгдэл хийхдээ, халдлагыг ОХУ үйлдсэн гэжээ. Тус халдлага нь олон тооны холимог халдлагаар асар их хэмжээний хохирол учруулах гэсэн Москвагийн хүчин чармайлтын нэг хэсэг гэж Герман мэдэгдсэн байна.
Өнгөрсөн сараас хойш мэргэжилтнүүд ОХУ-ыг тус халдлагын ард байгаа гэж таамаглаж ирсэн юм. Тэгвэл Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт, Гадаад хэргийн сайд Йоханн Вадефул нар мэдэгдэл хийхдээ бүх баримт нотолгоо тус халдлагын ард ОХУ байсныг илтгэж байна гэжээ. ОХУ доод түвшний агентууд хөлсөлж, шаардлагатай мэдээлэл болон тоног төхөөрөмжөөр хангасан гэж Герман үзэж байгаа аж. Гадаад хэргийн сайд Йоханн хэлэхдээ уг халдлагын хариуд ОХУ-д зохих ёсны арга хэмжээ авна гэжээ.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.