Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил улс одоо ч гэсэн палестинчуудыг Газын зурвасаас хүчээр түлхэн гаргах хүсэлтэй байна

Израил одооч гэсэн палестинчуудыг Газын зурвасаас хүчээр түлхэн гаргах хүсэлтэй байна. Тодруулбал Батлан хамгаалахын сайд Израил Катз хэлэхдээ, Газын зурвасаас палестинчуудыг түлхэн гаргах төлөвлөгөөг батлахын тулд Доналд Трампын дэмжлэгийг хүлээж байгаа гэжээ. Аливаа яс үндэстнийг уугууль нутгаас нь хөөн гаргахыг дайны гэмт хэрэг гэж үздэг билээ.

Израилын “Ynet” мэдээллийн сайт болон “Yedioth Ahronoth” сонин хамтран зохион байгуулсан хурлын үеэр Израил “Ийм шилжилт хөдөлгөөнгүйгээр Газын зурвасын асуудалд эцсийн шийдэл олдохгүй” гэж хэлжээ. Улсынх нь засгийн газар палестинчуудыг далай, агаар гэх мэт бүх боломжит аргаар түлхэн гаргахад бэлэн байгаа гэж тэр хэлсэн байна.

Трамп 2025 оны эхэнд Газын зурвасыг АНУ-ын хяналтад авах талаар ярьж байсан ч одоо тус санаагаа орхиод байгаа юм. Харин Израил хэлэхдээ АНУ дэмжлэг үзүүлснээр палестинчуудыг албадан нүүлгэн шилжүүлэх тал дээр Ойрх Дорнодын орнуудын илэрхийлж буй үзэл бодол өөрчлөгдөж магадгүй гэсэн байна. Хөрш зэргэлдээх орнууд палестин дүрвэгсдийг хүлээн авах шийдвэр гаргахад Трампын зөвшөөрөл чухал гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button