Ипотекийн зээлийн хүү 8-14 хувь болно
Өнөөдрийн байдлаар зарим арилжааны банкууд дээр орон сууцны ипотекийн 6 хувийн зээл УИХ-ын намрын ээлжит чуулганыг хүртэл түр зогссон байна.
Учир нь Хот, барилга байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан УИХ-ын хаврын ээлжит чуулганы төгсгөлд Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Уг хуульд ипотекийн зээлтэй холбоотой зарим агуулгууд өөрчлөгдөж байгаа тул хуулийн төслийг хэлэлцэн батлах хүртэл арилжааны зарим банк ипотекийн 6 хувийн зээлийн олголтыг түр хойшлуулаад буй аж.
Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “Манайхаас санхүүжилт хэвийн олгогдож байгаа. Ипотекийн 6 хувийн зээл зогссон зүйл байхгүй” хэмээсэн юм.
Уг хуулийн төсөл батлагдсанаар Ипотекийн зээлийн хүүг 8-14 хувийн шатлалтай болгох, орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкаар дамжуулан ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлснээр зээлд хамрагдах хүлээлгийн хугацаа 1-2 жил болж буурна.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ маш буруу шүү. Залуу үеэ бодооч ээ. Дийлэнх иргэд орон сууцны зээлийн өрөнд баригдана. Хүү өндөр байх ийм л хортой.
ХАРИН Ч ЗӨВ. ЗАХ ЗЭЭЛИЙН БУС ХҮҮГИЙН ЗӨРҮҮГ ИПОТЕК АВААГҮЙ ХҮН БҮХЭН ТӨЛЖ БАЙГАА. САЙН БОДООД ҮЗ ОЙЛГОХГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСАГ МЭДДЭГ ХҮНЭЭС АСУУ
Uhjiisen har pizdanuud
Ингэвэл байрны үнэ буух ёстой
Идэж ханадаггүй луйварчид шүү
Хаха
6 хувиа гэнэт 0.8 хувиас 1.4 хувь болгоно гэж яривал ард түмэн чинь туйлын их баярланадаа.бууруулах байтал нэмж л байдаг.уг нь 100% боломжтой.эд нар ард иргэдээрээ үнэнхүү тоглож ханахгүй юмдаа.ард иргэд маань юун ч хүлцэнгүй юм
Зүгээр банкууд нь зээлээ өгөх хүндээ өгдөг өгөхөөргүй бол татгалздаг төр оролцохгүй байх ёстой. Зах зээлийнхээ зарчмаар явбал үл хөдлөх хөрөнгийн үнэ ингэж их өсөхгүй буурна. Дагаад импляц буурна ард иргэдийн амьдрал юмны тогтворжино.
Иргэн
Урьдчилгаа төлбөрийг нь даах тэнхэлгүй бол төрөөс авч бгаа биш банк.МИК мэднэ шүү дээ.Ер нь бол банк зохицуулна гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ш дээ.Барьсан барилга нь төриинх ч биш шүү дээ.Төлбөрийг нь хөнгөлж,хүүгээ буулгах хүсэлгүй бол ипотёкаа зүгээр өмнөөс нь мөнгөө зээлж буй банкууддаа л хариуцуул...Дэмии хүлээлт үүсгэж иргэдээ бухимдуулах хэрэггүй...
Хувийн хэвшил рүү төрийг бүү оруул.Бөөн дарамт шалтаг шалтгаан хийнэ шүү
Батамгалан гэж жинхэнэ муу новш доо