Судалгаа: Өдөрт ганц хундага согтууруулах ундаа хэрэглэх нь олон төрлийн хорт хавдраар нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг
“The Lancet Regional Health” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаа өдөрт ганц хундага согтууруулах ундаа хэрэглэх нь олон төрлийн хорт хавдраар нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг харуулжээ. Тус судалгаанд “Global Burden of Disease Study”-ийн АНУ-аас цуглуулсан өгөгдлийг ашигласан байна. “Global Burden of Disease Study” нь дэлхийн 200 гаруй улс орон, нутаг дэвсгэрт өвчний эрсдэлт хүчин зүйл, эмгэг, нас баралт, хөгжлийн бэрхшээлийн мэдээллийг цуглуулдаг сан юм.
Тэгвэл АНУ-аас цуглуулсан өгөгдөлд хийсэн дүн шинжилгээгээр согтууруулах ундаа нь хорт хавдраас үүдэлтэй нас баралтад урьд нь бодож байснаас илүү нөлөөлдөг байж магадгүйг харуулжээ. Судалгааг ахалж бичсэн доктор Чинмай Жани “Хорт хавдрын нас баралт буурсан нь үнэн ч гэсэн сүүлийн 33 жилийн хугацаанд 20 болон түүнээс жилийн дээш насны хүмүүсийн дунд согтууруулах ундаанаас үүдэлтэй хорт хавдрын нас баралт хоёр дахин нэмэгдсэн” гэсэн байна.
Дүн шинжилгээнээс харвал өдөрт ганц стандарт хэмжээний согтууруулах ундаа уухад хэд хэдэн хорт хавдраар нас барах эрсдэл нэмэгдсэн гэж Чинмай хэлжээ. АНУ-д стандарт хэмжээ гэдэг нь шар айргийн хувьд 350 мл, 40 хувийн агууламжтай архины хувьд 150 мл юм. Өдөрт ганц стандарт хэмжээний согтууруулах ундаа хэрэглэхэд хөх, түрүү булчирхай, бүдүүн гэдэс, шулуун гэдэс, ходоод, нойр булчирхай, элэгний хорт хавдраар нас барах эрсдэл нэмэгджээ.
АНУ-ын гаргасан эрүүл мэндийн удирдамжууд эрэгтэй хүн өдөрт хоёр, эмэгтэй хүн өдөрт нэг стандарт хэмжээнд согтууруулах ундаагаа хязгаарлахыг зөвлөдөг байсан. Нэгдүгээр сард Доналд Трампын захиргаа үүнийг өөрчилж, хүмүүс эрүүл мэндээ сайжруулахын тулд согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах хэрэгтэй гэж зөвлөсөн байна.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
апу-гээчийн эзэгтэй бүдүүн гахай авгай "гишүүн"-гээч болчихсон чинь бараг бүх ТВ СУВАГ-уудаар архи , вино , пиво-ны реклам тасралтгүй гардаг болчихсон-ийм л новшийн компани байдаг даа , хордуулсан ард олонд Эмчилгээнд нь гэж нэг мөнгө ч гаргадаггүй -алуурчин компани-апу
Монголд хувьцаагаар хамгийн үнэ цэнтэй баян компани гэсэн чинь архины компани апу байдаг наасан
Юм янз бүрээр өөрчлөгдөх юмаа. Дээр АНУ- ын эрдэмтний судалгаагаар эрт нас барагсдын ихэнх нь архи хэтрүүлэн хэрэглэгч эсвэл огт хэрэглэдэггүй хүмүүс байна гэж тогтоолдоо гээд байсан худал болсон юм уу. Би архийг зөв зохистой бага хэрэглэх нь зөв гэж боддог. Юм өөр өөр боох юмаа. Шар манжинг идэх нь хортой гээд дээр үед номлоод байсан худал болсон. Ургамалын зарим төрлийн тос хортой болсон гэх мэт...
Монголчууд минь юмыг соёлтой бичиж байлдаа. Муухай үг хэрэглэх, хүнийг муухайгаар доромжлох нь бүдүүлэг үйлдэ шүү дээ.