Ши Жиньпин томоохон бизнес төлөөллүүдийн хамт АНУ-д айлчилна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сард АНУ-д айлчилж Ерөнхийлөгч Доналд Трамптай хэлэлцэх төлөвтэй байна. Тэгвэл тус айлчлалын талаар мэдээлэлтэй хоёр эх сурвалж хэлснээр Ши Жиньпин Хятадын санхүү бизнесийн салбарын томоохон төлөөллүүдийг дагуулах болжээ. АНУ-ын зах зээл Хятадын хөрөнгө оруулалтад эргэлзэж болгоомжтой ханддаг, мөн сүүлийн үед Бээжин хувийн хэвшлийн компаниудтай харилцаа нь муудсан нөхцөл байдалд энэхүү шийдвэр нь анхаарал татаад байгаа юм.
Ши Жиньпин томоохон компаниудын захирлуудыг төрийн айлчлал хийх үедээ дагуулж явах нь ховор зүйл аж. 2020 оноос эхлэн Бээжин технологи, боловсрол, үл хөдлөхийн салбарт зохицуулах арга хэмжээнүүд авах болсон. Тэр цагаас хойш Бээжин дэх эрх баригчид болон томоохон компаниудын захирлууд хоорондын харилцаа муудсан юм. Айлчлалын талаар мэдээлэлтэй нэгэн эх сурвалж хэлснээр захирлууд айлчлалын багт багтаж буй нь БНХАУ АНУ-тай хөрөнгө оруулалт, худалдааны харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгааг харуулах зорилготой байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.