Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхий даяар хоол хүнсний үнэ 2022 оноос хойш үзэгдээгүй өндөр түвшинд хүрчээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага баасан гарагт /2026.09.04/ мэдэгдсэнээр наймдугаар сард дэлхий даяар хоол хүнсний үнэ 2022 оны сүүлээс хойш үзэгдээгүй өндөр түвшинд хүрсэн байна. Украины дайны улмаас Хар тэнгист хүнсний тээвэрлэлтэд хүндрэл учирж, дэлхийн хэд хэдэн бүс нутагт цаг уурын таагүй нөхцөл байдал үүссэн нь хүнсний нийлүүлэлт дордоход хүргээд байгаа юм.

Европт хэт халж, ган гачиг тохион Эль Ниньогийн улмаас цаг уурын эрс тэс уур амьсгал нэмэгдээд байгаа билээ. Украины дайнаас гадна Ираны дайны улмаас бордооны нийлүүлэлт тасалдсан нь мөн хүнсний үнэ өсөхөд нөлөөлж байна. Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнсний үнийн индекс наймдугаар сард дунджаар 133.3 байжээ. Энэ нь долоодугаар сарын 130.8 онооноос давсан үзүүлэлт байв. Наймдугаар сарын оноо 2022 оны арваннэгдүгээр сараас хойш үзэгдээгүй өндөр гарчээ. 2022 оны гуравдугаар сард тус индекс түүхэн дээд хэмжээнд хүрч байсан юм. Наймдугаар сарын оноо түүхэн дээд хэмжээнээс 17 хувиар бага байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button