Гадаад мэдээДЭЛХИЙ

Мексикийн эрх баригч намын хууль тогтоогч буудуулж нас баржээ

Баасан гарагт /2026.09.04/ Мексикийн Веракруз мужид эрх баригч Морена намын хууль тогтоогч Зеняазен Эскобар буудуулж нас барсан байдалтай олджээ.Тэрээр Мексикийн Конгресст тус мужийг төлөөлж суудаг байсан юм. Веракруз мужийн Ерөнхий прокурор Лисбет Хименес мэдээлэл өгөхдөө “Мөрдөн байцаалтад шаардлагатай материалыг эмхэтгэж байгаа” гэжээ.

Зеняазен машиндаа бууны сумны шархтай нас барсан байдалтай олдсон байна. Веракруз мужийн Ерөнхий нарийн бичгийн дарга Рикардо Ахуед хэлэхдээ түүний машинаас хүчирхийллийн шинж тэмдэг илрээгүй гэж хэлжээ. Ирэх жилийн зургаадугаар сард Мексик улс хот, мужийн дарга, хууль тогтоох байгууллага гэх мэт төрийн албан тушаалтнуудыг сонгох санал хураалт явуулна. Өмнөх сонгуулиар Мексикийн бүс нутгуудад хэд хэдэн нэр дэвшигч бусдын гарт амиа алдсан тохиолдол гарсан. Мексикт улс төрийн хүчирхийлэл тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button